ВАШИНГТОН. /nat-geo/. АНУ-ын “LIGO”, Италийн “VIRGO” болон Японы “KAGRA” ажиглалтын төвийн эрдэмтэд нэгэн зэрэг 35 таталцлын долгион шинээр илрүүлсэн тухайгаа мэдээлжээ.
Таталцлын долгион нь тэгш бус хурдтай хөдөлж буй аливаа матераас ялгардаг боловч бүртгэхэд хэцүү маш бага хэмжээтэй тул илрүүлэхэд маш хэцүү байдаг. Тиймээс одоогоор таталцлын долгионыг хоёр хар нүх, эсвэл хоёр нейтрон одод мөргөлдөх үед бүртгэх боломжтой ажээ.
Шинээр бүртгэсэн 35 таталцлын долгионы 32 нь хар нүхний нэгдлээс гарсан байж магадгүй гэж эрдэмтэд мэдэгдсэн байна. Харин хоёр нь хар нүх нейтрон одыг залгих үед үүссэн долгионтой төстэй байжээ.
Альберт Эйнштейнийг таталцлын долгион байдаг гэж таамаглаж байснаас 100 жилийн дараа ийм долгионыг илрүүлснээ Америкийн эрдэмтэд 2016 оны хоёрдугаар сард мэдэгдсэн билээ. Тухайн үед эрдэмтэд "LIGO", "VIRGO" ажиглалтын төвүүдийн илрүүлэгчээр биднээс 1.3 тэрбум гэрлийн зайд орших сансрын алс уудамд хоёр хар нүх мөргөлдсөнөөс үүссэн “орон зай-цаг хугацааны долгионыг” бүртгэжээ. Үүнээс хойш одон орон судлаачид таталцлын долгионы 64 эх үүсвэрийг нэмж бүртгэсэн бөгөөд одоо тэдний тоо 90-д хүрсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Дэлхийн эрдэмтэд анагаах ухааныг хөгжүүлээчээ. Анагаах ухаан бол хөгжих ёстой хамгийн гол чухал салбар шүү дээ.
энэ сансрын соронзон тунель түмэн долгионууд ирж манай дэлхий гаригт мөргөж сүлэлдэх үед их хэмжээний энерги ялгарч дэлхий халж байгаа бизээ эсвэл дэлхийг тойрсон арав хорин мянган сансрын хаягдал төмрийг соронзлоод байгаа учраас дэлхий бүслэгдээд халж байгаа эсвэл хар нохойн ам шиг хар нүхний долгион тунель руу татагдан орж байгаагаас халж шатах гэж байгаа бизэ соёл иргэншил гээч юмн нь өөрийгөө сөнөөнө бизээ
Tatah huchnii nuutsiig ilruulne gedeg bol gaihamshig wow bravo! Setguulchid helehed tegsh bish hurd gedeggui yumaa jigd bus hurd gedeg yum OK
Za za, hugjuulie
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
энэ бөөрний наймаачинг олоод шоронд хийгээчээ тэхгүй бол наад нөхөр чинь удахгүй хүн хулгайл нь аягүй бол хулгайлж байж ч магадгүй