sonin.mn
ТЕХРАН. /Reuters/. Ираны арми Персийн булангийн адагт сургуулилалт хийж эхэлсэн тухай тус улсын тэнгисийн цэргийн 4-р баазын командлагч, контр адмирал Махмуд Мусави мэдэгджээ.
 
 
 
Түүний мэдэгдсэнээр, Оманы буланд Ираны эрэгт эхэлж буй цэргийн сургуулилалт нь тус улсын цэргийн хүч чадал болон дайснуудтай сөргөлдөхөд бэлэн байгааг харуулах зорилготой байна.
 
 
 
Цэргийн сургуулилалтад хөлөг онгоцууд, хуягт машинууд, нисэх онгоцууд, нисэгчгүй нисдэг аппарат, пуужингийн болон радарын системийг оролцуулахаар төлөвлөж байна. Мусавигийн мэдээлснээр, цэргийн сургуулийг 1 сая хавтгай дөрвөлжин км талбайд хийнэ.
 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг