sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Курдүүдийн "Ардын өөрийгөө хамгаалах хүчин" бүрэлдэхүүнд нь ордог "Ардчилсан Сирийн хүчин"-тэй хамтран ажиллах АНУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгджээ.
Тэрбээр лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ курдүүдэд дэмжлэг үзүүлэхээ зогсоох ёстой хэмээх Туркийн талын мэдэгдэл болон Сирийн зүүн хойд нутагт Анкара цэргийн ажиллагаа явуулж болзошгүй талаарх мэдээлэлд тайлбар хийхдээ ийм мэдэгдэл хийсэн байна.
 
 
 
“Сирийн Ардчилсан хүчин”-тэй хамтран ажиллах бидний байр суурь өөрчлөгдөөгүй. Сирид явуулж буй бидний ажиллагаа бол зөвхөн “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд чиглэгдсэн. Ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс хамтын ажиллагаа үргэлжилсээр байна гэсэн үг юм” гэж тэрбээр хэлжээ. 
 
 
 
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган ням гарагт Ром хотноо “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах үеэрээ Туркт террорист байгууллага гэж үздэг, Сири дэх курдүүдийн байгууллагыг дэмжихээ зогсооно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ, Туркийн арми Сирийн зэвсэгт сөрөг хүчний дэмжлэгтэйгээр тус улсын хойд хэсгийн дөрвөн бүсэд курдүүдийн отрядын байрлал руу довтлохоор бэлтгэж байна гэж бүх арабын "Аш-Шарк аль-Аусат" сонин мэдээлсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг