sonin.mn
ВАШИНГТОН. /NASA/.   А  НУ-ын сансар судлалын NASA агентлагийн судлаачид "Juno”, /Jupiter Polar Orbiter/ сансрын аппаратаар цуглуулсан мэдээллийг ашиглан Бархасбадь гаргийн агаар мандлын анхны 3D дүрслэлийг бүтээжээ.
 
 
 
NASA Бархасбадь гаргийг судлахаар гараг хоорондын энэхүү автомат станцыг 2011 оны наймдугаар сарын 5-нд хөөргөжээ. "Juno” аппарат 2016 онд Бархасбадь гаргийн тойрог замд орсон байна. 
 
 
 
Уг аппаратаар хийсэн нээлтүүд нь гаргийн агаар мандлын онцгой шинж чанаруудыг хэлж өгөх гаргийн үүлний дор явагддаг үл үзэгдэх үйл явцын талаар бүрэн дүүрэн зураглалыг өгсөн байна. Үүний үр дүнд NASA-гийн эрдэмтэд Бархасбадь гаргийг тойрсон үүлэн бүслүүр, үүлэн бүслүүрийн дотоод бүрхүүл, мөн туйлын циклон, түүгээр барахгүй Аварга улаан толбыг нээж чаджээ.
"Одоо бид эдгээр бүх салангид фрагментуудыг 3D дүрслэлд нэгтгэж, Бархасбадь гаргийн үзэсгэлэнтэй, ширүүн уур амьсгал талаар анхны бодит ойлголттой болж эхэлж байна" гэж Сан-Антонио дахь Баруун Өмнөд Судалгааны Хүрээлэнгийн "Juno” төслийн ерөнхий судлаач Скотт Болтон ярилаа.
“Juno” аппаратын богино долгионы радиометр нь (MWR) Бархасбадийн үүлэн доорх үзэгдлийг судлах боломжийг олгодог байна. MWR-ийн тусламжтайгаар эрдэмтэд Бархасбадийн агаарын мандлын хамгийн тод харагдах үзэгдэл болох Аварга Улаан толбоны бүтцийг судалж, уг толбо нь гаргийн агаар мандлын гүнд 500 км хүртэл үргэлжилдэг болохыг тогтоожээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг