сонин mn
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1669 хүнээс “КОВИД-19” халдвар илэрлээ.
Үүний 917 нь Улаанбаатарт, 752 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн олон буюу 94 тохиолдол батлагдсан байна. Харин сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол илэрч байсан Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
 
 
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 12 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1 616 хүн нас бараад байна.
 
 
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 688 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.