Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монголын ресторан, зоогийн газрын холбоо, “Бэх” баар эрхлэгчдийн холбоо, Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн төлөөлөлтэй уулзлаа. Соёл, урлагийн байгууллагууд болон жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, караоке эрхлэгчдийн төлөөлөгчдийн тавьсан шаардлагад тулгуурлан зөвшилцөлд хүрснээр дараах шийдвэрийг гаргалаа.
Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэл хотын хэмжээнд соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг нээхийн дээр үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан зарим үйлчилгээг 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал:
Халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлага хангасан караокег заалны дүүргэлтийг 50 хувиас дээшгүй байхаар аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Агааржуулалтын системтэй, ариутгал халдваргүйтгэлийн системтэй, дуулах микрофоныг ариутгах тоног төхөөрөмжтэй, үйлчлүүлэгч бүрд нэг удаагийн шүлсэвч буюу микрофоны масктайгаар үйлчлэх нөөцтэй байх шаардлага тавьж байгаа.
Эвэнт холл- Агааржуулалтын системтэй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгаалалтын дүрмээ өдөр тутамдаа баримтлан ажиллаж чадах эвэнт холлуудын үйл ажиллагааг зөвхөн суугаа хүлээн авалт, хурал, семинар зохион байгуулахыг зөвшөөрөх.
Урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөх- Агааржуулалтын системтэй, зай барих боломж бүхий талбайтай, танхим болон гадна задгай талбайд нийтэд үйлчлэхдээ болон дуучид, уран бүтээлчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулан ажиллах нөхцөлтэйгөөр соёл урлагийн бүхий л үзвэр үйлчилгээг аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нээхээр боллоо. Үзвэр үйлчилгээг зохион байгуулахдаа заалны дүүргэлтийг 50 хувиас ихгүй байлгахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Дүүргүүдийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж нээх юм. Хамгийн гол нь Халдвар хамгааллын ТҮР ЖУРАМ-ын хэрэгжилтийг сайтар хангасан байхыг анхаарууллаа.
Дээрх үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл байхаар тогтсон байна. Аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд дээрх газруудыг үйлчилгээ эрхлэх бэлтгэлээ сайтар базаахыг сануулсан юм. Түүнчлэн диско буюу бүжиглэдэг баарны тухайд үйлчилгээг нээх эсэхийг одоогоор хараахан шийдээгүй байна.
Сэтгэгдэл0
Банкнууд өдөр 16 цагт хаагаад, бямба, ням гаригт ажиллахгүй болохоор маш их очер дараалал үүсээд бөөгнөрөл үүсэж байна шүү. Хүмүүс ч их бухимдаж байна
Ugluu 8s oroi 8 hurtel bank ajilmaar bnaa.
Yadag UOK ve.Gants UB iin hen shougaar ugeh n uu.Hudee oron nutgiin unaa bhgui.bugd horiotoi.Uls dotor uls bolood 2 jil bolj bn Dornigovi.Ta nar ingej ovoolj bga uom bol vagonoo yvuulaach.Avtobus .taksinaas ch iluu hymd.naidvartai.ydarsan irged vagonoo huleej bn.Tsajim unemlehee tsahimjuulj chadaagui bantsandaa kontsert.shou neej bga bol Hudeegiinhen ajil amidralaa bodoe.Vagonoo Sainshand.ZsminUud hurtel yvuulaad eg.
За больж үз дэмжихгүй бн
Хүнсний хамгийн өртөг /ердөө спирт, нэрмэл ус/ багатай атлаа хамгийн эрэлт /баяр ёслол, төрсөн өдөр, хурим найр/ ихтэй ашиг /онцгой татвраа төлөөд ч хэд дахин нугалж/ ихтэй архины үйлдвэрлэл худалдаа үйлчилгээг голцуу өөрсдийнхөө сүлжээ дэлгүүр, баар, зоогийн газруудаар зарж борлуулж ашиг олох гэсэн МАН-ын адгийн шаарнууд ердөө ард түмнээ бодохгүй юм аа. Элдэв ой баяр ёслол одон медаль зэрэг нь архины зохиомол эрэлтийг бий болгож тэр хэмжээгээр байгууллага хамт олноороо өргөнөөр оролцож архинд бага багаар донтуулж байна. Ийм төр засагтай оронд яаж хөгжил дэвшил байхав дээ. Ашиг ихтэй болохоор нь зөвшөөрөл авах, тэрийгээ сунгуулах гэж МАН-ын шат шатны эрх мэдэлтндүүдэд хээл хахууль өгч тэднийг давраадаг. Архи ямар талх шиг өдөр тутмын хэрэглээ юм уу, Авлигачид аа_МАН-ын адгийн шаарнууд аа.
Засгийн газар ковидыг цар тахал гэж нэрлээд ковидын үед онцгой нөхцөлөөр ажиллана гэж албан тушаалын томилгоог хүртэл төрийн албаны хуулийг авч үзэхгүй дураараа баахан томилгоог хийсэн биз дээ. Одоо тэр онцгой нөхцлийг энгийн нөхцөлд шилжүүлвэл таарна.
яаж бгаан бэ...бүжиглэж дуулахгүй л бол үхэх гээд бнуу.өвчнөөр олноороо үхэж бхад,буруу шийдвэр бн шүү Захирагчаа
тэгвэл эмнэлэгийн ажилчдыг цаг наргүй ажилуулахаа болиоч дээ яаж ачаалал нэмэгддэг билээ дээ
Ядаж эмнэлгийнхэнд илүү цагийн хөлсийг нь харамлалгүй өгч байгаач дээ.
Санал нэг бн
ovoo zuv shiidver gargajee heden jil l haagdsan vil ajillagaagaa neej tvvnii ard mash olon ger bvl ami amijirgaagaa zalguuldag yum shv.delhii niittei hul niilvvlj alhah tsag ni bolsoon
Дэмжихгүй байна.
За тэгнээ дээ. Энэ өдрөө түүхэн тэмдэглэлт өдөр болгох юм байна л даа. 100 жилийн баяр наадмаар тэмдэглэх юм биш бээ,
Монголчууд яг дүрмээ барвж харагдаач малнууд аа. Монгол хүниы тоог цөөрүүлэх бодлогоо зогсоо
Энэ хүнд үeд маш буруу шийдвэр бна Ядаж нэмэр болохгүй бол нэрмээс болохгүй байл даа төр засаг минь
Гэрлэх ёслолын ордон үйл ажиллагаа явуулж эхлэнэ биз дээ. Шинээр айл гэр буй өчнөөн залуус , төрт ёсны их хүндэтгэл болсон гэрлэх ёслолоо ёстой төртөй тэмдэглэхээр хүлээж байна.
галзуурчихсан төр засаг, одоо азтай нь амьд үлд,азгүй нь үх гэж байх шив дээ
Vneheer ingej bar karoake.goo neeh bgaa bol bvh ymaa nee vogan zamaa hvrtel neeh heregtei holildood amidarna bno gej bgaa bvh torliin ajil vilchilgeeg neesen n l deer shdee haana n tiim hatuu hol horio n bgaad bgaan yuuch hiij zohion baiguulj chaddaggvi malnuud zvgeer ene deer bgaa hvmvvsiin orond n ochij hed honog ajillaj vzeh ymsan.
Ханиад улам л ихсэж сүйд болохгүй юу
УОК оосоо давсан шийдвэр гаргадаг Засаг дарга чинь Засгийн газрынхаа дээр гараад сандайлчихлаа
Chad hiilgvvleh ni dee !
Erguu baasnuud
Банкууд л ёстой Хагас бүтэн сайны аль нэгт ажилладаг болмоор байна .
Hceel tanhimaar orj bolood baihad biyiin tamiriig ch gsn oruulaaldaa bvvr boli yumaa gehed sportiin temtseen uraldaan blhiig zeshoorh hrgteishde zaalaaa neeyldeeee..... Uwwwwww
Монголчуудыг цөөлөх бодлогод дээдсүүд минь худалдагдаж дээ. Тэгээгүй байтлаасаа өөрсдөө ковидод нь хутгаж, ингэж хэлэх үггүй болгож сөхрүүлж байх уу!!!
Zvgeer duulah arhi uuh gazriin neej bainashdee ydj zaalnuudaa neeged temtseenvvd c boloh hergtei!! Darhlaagaa arhiar demjine gj yu bhwde
Бүх зүйл нээгдэж бгаа юм бол эмнэлэг цагдаа онцгой мэргэжлийн хяналт энгийн горимдоо орьёоооо
дуулж бүжиглэдэг хүмүүсийн ард таны гэр бүлд байгаа хүмүүс бүгд байгаа...эн э хүмүүс чинь бас та нар шиг амьдрах эрхтэй