sonin.mn
МОСКВА. /Euronews/. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд “Спутник V” болон “Oxford-AstraZeneca”-гийн “COVID-19”-ийн вакциныг хослуулан турших зөвшөөрөл олгожээ.
“Орост гарган авсан вакциныг Их Британи-Шведийн вакцинтай хослуулан судлах бага хүрээг хамарсан туршилт явуулна” гэж ОХУ-ын Улсын эмийн бүртгэлийн газраас мэдээлсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороо нэмэлт мэдээлэл шаардлагатай хэмээн үзэж, зөвшөөрөл олгох хугацааг хойшлуулсан юм.Харин даваа гарагт Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан эмнэлзүйн туршилт явуулах шийдвэрийг сайшаасан байна.
 
Ирэх оны гуравдугаар сард дуусах судалгаанд сайн дурын 150 хүнийг хамруулж, хоёр вакцины хослол дархлааны хариу урвал хэрхэн үзүүлэхийг судална. Энэхүү судалгааг Москва, Санкт-Петербург хот дахь эрүүл мэндийн таван байгууламжид явуулна гэж Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг