sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт ням гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 40 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.
 
 
Тэдгээр тохиолдлын 39 нь Жянсу, нэг нь Ляонин мужид бүртгэгджээ. Мөн тухайн өдөрт халдварын 36 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний 18 нь Юньнаньд, найм нь Гуандунд, тав нь Фужяньд, Өвөр Монгол, Хэнаньд тус бүр хоёр, нэг нь Бээжинд илэрчээ.
 
 
 
Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19”-ийн сэжигтэй болон нас барсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.
Эх газрын Хятадад энэ сарын 25-ны байдлаар, зөөвөрлөгдөн ирсэн 7246 тохиолдол бүртгэгдсэнээс 6654 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 592 хүн эмчлүүлж байгаа юм. Ийм тохиолдлын дунд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Мөн “COVID-19” халдварын нийт 92605 тохиолдол илэрснээс 87228 хүн эдгэрч, 4636 хүн нас баржээ. Одоогийн байдлаар 741 хүн эмчлүүлж байгаагаас 17 хүний биеийн байдал хүнд байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг