sonin.mn
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Газын зурваст явуулж буй ажиллагаа Израилд тайван, аюулгүй байдлыг сэргээх хүртэл үргэлжилнэ гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ.
 
 
 
“ХАМАС болон бусад террорист байгууллагууд бидэнд маш өндөр үнэ төлнө гэж би хэлж байсан. Бид одоо үүнийг хийж байгаа бөгөөд үргэлжлүүлэн маш их хүчээр хийх болно. Сүүлийн үгээ хараахан хэлээгүй байна, энэ ажиллагаа Израил улсын тайван байдал, аюулгүй байдлыг сэргээхэд хэр их хугацаа шаардагдана төдий чинээ үргэлжилнэ” гэж Нетаньяху тусгайлан мэдэгдэл хийхдээ хэлснийг түүний хэрэг эрхлэх газраас нийтэлсэн байна.  
 
 
 
Израилын агаарын болон хуурай замын цэргүүд Газын зурвас руу довтолж байгаа талаар тус улсын Батлан хамгаалах армийн хэвлэлийн алба үүнээс өмнө мэдэгджээ. Израилын цэргийнхэн энэ нь хуурай замын ажиллагаа юу эсвэл хамтарсан дайралт уу гэдгийг тодорхой дурдаагүй байна. Израилын арми хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэн, Газын зурвас руу довтлоход гагцхүү тушаал хүлээж байна гэж пүрэв гарагт мэдээлж байв. 
Израил, Палестины сөргөлдөөн дахин хурцдаж, тав дахь өдрөө үргэлжилж  байгаа юм. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг