sonin.mn
ӨвөрМонголын сэтгүүлч н.Сайн-Өлзийгийн бичсэн тэмдэглэлийг нийтэлж байна.
 
Аль эрт наяад оны эхээр их сургуульд тэнцэж ороод төрсөн нутаг Шилийнголын Авга хошуунаас Хөххот явж байх үед замдаа 2 хоног аялж, 3 дахь өдөр нь хүрч байсан маань түүхэн дурсамж болон үлджээ. Одоо Бээжингээс авто машинаар хаа хүрсэн ч хурдны замаар түдэлгүй хүрэх болсон байна.
Төвдөд өндөр зэрэглэлийн засмал замыг ихээр байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн тариаланчид, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тариаланчид, малчдын зорчих хөдөлгөөнд маш их тус дэм болж буй тухай энэ удаа өгүүлье.
2019 онд Мила уулын туннель буюу далайн түвшнээс дунджаар 4750 метр өндөрт өргөгдсөн авто замын хонгилыг барьж дуусаад замын хөдөлгөөнийг нээсэн нь 6 жилийн турш баригдсан Линжи-Лхасын өндөр зэрэглэлийн засмал замыг ашиглалтад оруулан, Лхасаас Линжи хүрэх цаг хугацааг маш ихээр хэмнэж чаджээ.
 
 
 
Уг засмал замыг ашиглалтад оруулсны үр дүнд 2021 оноос хойш Төвд 76,000 гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь 4,5 сая юаньд хүрчээ. 
 
 
 
5-р сард Төвдийн өндөрлөг дэхь Линжи-Лхас өндөр зэрэглэлийн засмал замаар явж байхдаа цэнхэр тэнгэр, цаст уулс, гол мөрөн зэргээс гадна сармагчин, халиун буга болон бусад амьтдыг харж болно.
Статистикаас харахад 2020 оны эцсээр Төвдийн засмал замын урт 118,800 километрт хүрч, хот суурин газрын болон хөдөө тосгонд нэвтрэх чадвар 93,7%, 75,9% -д хүрсэн байна. Одоогийн байдлаар Төвдөд 728 км өндөр зэрэглэлийн засмал замыг нээгээд ашиглалтад оруулаад байгаа ажээ.
 
 
Сэтгүүлч Н.Сайн-Өлзий