sonin.mn
5 сарын 11-ний өдөр БНХАУ-ын хүн амын долоо дахь тооллогын дүн гарчээ. Уг тооллогын дүнгээс үзвэл,  Хятадын нийт хүн ам 1 тэрбум 441 сая 780 мянгад хүрч, 2010 оныхоос 72 сая 60 мянга буюу 5.38% -иар өссөн байна.
Статистик мэдээллээс харахад Хятад улсын хүн ам сүүлийн 10 жилд бага хурдтай өсөлтийн чиг хандлагаа хэвээр хадгалсаар ирсэн аж.
 
    Хятадын эрэгтэйчүүд хүн амын 51.24%-г эзэлж, эмэгтэйчүүдээсээ 34 сая 900 мянгаар илүү байна.
 
    Энэ удаагийн тооллогын дүнгээс үзвэл, 0-14 насны хүн ам 253 сая 380 мянга буюу 17.95%;15-59 насных нь 894 сая 380 мянга буюу 63.35%;60 наснаас дээш хүн ам нь 264 сая 20 мянга буюу 18.70%-г тус тус эзэлж буй.
   Хот суурингийн хүмүүс нийт хүн амын 63.89%-г эзэлж байгаа бөгөөд мөн их дээд сургууль төгссөн хүн ам нь 218 сая 360 мянгад хүрчээ. 
 
Г.Бямба