Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хил нээх, вакцины гэрчилгээ олгох талаар ГХЯ-ны Конуслын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээллээ. Тэрээр вакцинжуулалттай холбоотойгоор зарим улс орон хилээ нээж, мөн энэ талаар мэдээлж эхэлж байна. Хил нээнэ гэдэг нь тухайн нэг улс буюу Монгол Улс хилээ нээх тухай асуудал бус гадаадын бусад улстай харилцан нээх тухай явдал юм. Ингэснээр цар тахлын өмнө иргэд гадаад улс орнууд руу чөлөөтэй зорчиж байсан нөхцөл байдлыг эргэн сэргээнэ гэдгийг онцлов.
ГХЯ-ны мэдээллээр энэ оны 5 дугаар сарын 5-ны байдлаар дэлхийн 121 улс орон хилээ бүрэн болон хэсэгчилэн хаасан хэвээр байна. Улс орнууд хилээ хаахдаа ямар дүрэм журам горимыг хэрэгжүүлсэн гэхээр зөвхөн өөрийн улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж, тухайн улсад байнга оршин суудаг гадаад улс орны иргэдийг хилээрээ зорчуулж байна. Бусад улсын иргэдийн тухайд богино хугацааны бүх төрлийн виз олгох үйл ажиллагаагаар дамжуулан хилээ бүрэн болон хэсэгчилэн хаах горимыг хэрэгжүүлж байна.
Л.Мөнхтүшиг: Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэнийг хилээр орж ирэхэд тусгаарлахгүй.
Манай улс гадаадын 7 улс орон руу шууд нислэг үйлдэж байна. Өнөөдрийн байдлаар манай улсаас шууд нислэгтэй БНХАУ, БНСУ, Япон болон Герман зэрэг Европын улс орнууд виз олголтыг түр зогсоогоод байгаа. Мөн байнга оршин суудаггүй гадаад улс орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх горимыг мөрдөн хэрэгжүүлж буйг мэдээллээ.
Монгол Улсын хувьд цар тахлын нөхцөл байдлын эхнээс хилээ шат дараатай хааж ирсэн. Энэ шийдвэртэй уялдуулаад гадаад улс орнуудад суугаа ЭСЯ болон консулын газрууд 2020 оны 1 дүгээр сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн виз олгохыг зогсоосон юм. Манай улсын хилээр өнгөрсөн хугацаанд нэвтрэх боломжтой иргэдийн тухайд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн хүрээнд олгсон эрхийнхээ хүрээнд эх орондоо ирж байгаа.
Мөн гадаад улс орнуудын жишгийн дагуу Монгол Улсад байнга оршин сууж ажил, амьдрал нь манай улсад байдаг гадаадын иргэдийг оршин суух үнэмлэхийг үндэслэн хилээр нэвтрүүлж ирсэн. Мөн төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар зайлшгүй ирэх шаардлагатай гадаад орнуудын мэргэжилтнүүдийг зөвхөн явах, ирэх тийзийг нь үндэслээд Монгол Улсад ирэхэд тусгаарлах нөхцөлийг хангасны үндсэн дээр цөөн тооны гадаадын иргэд хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчийн өнөөдрийн байдлаар улсын хилээр нэвтрүүлж буйг мэдээллээ. Монгол Улсын хилээр өнөөдрийн байдлаар нэвтэрч буй гадаадын иргэдэд манай улсаас тавьж буй шаардлага гэвэл:
Вакцинжуулалтаа бүрэн хийж, 14 хоног болж буй иргэдийг тусгаарлахгүйгээр нэвтрэх боломжоор хангаж байна.
Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг 7 хоног тусгаарлаж байна.
Вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн ч 14 хоног өнгөрөөгүй байгаа иргэдийг мөн тусгаарлаж байгаа гэдгийг ГЯХ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр тодотголоо.
Монгол Улсад зорчин ирж буй бүх иргэнд сүүлийн 72 цагийн дотор коронавирусний эсрэг PCR-ийн шинжилгээнд хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсан байх зайлшгүй шаардлагыг тавьж буйг тэрээр тодрууллаа.
Тэрээр вакцин бүрэн хийлгэсэн иргэд хилээр чөлөөтэй нэвтрэхэд вакцинжуулсны гэрчилгээ (паспорт) юмуу ямар нэг баримт бичиг олгох уу гэсэн иргэдээс ирж буй асуултын тухайд хариулахдаа:
-Одоогоор манай улсад болон олон улсад нийтээр зөвшөөрсөн тийм гэрчилгээ, паспорт байхгүй, гараагүй байгаа. Зөвхөн ийм хэрэглээ шаардлага байгааг хэлэлцэн нийтээр хүлээн зөвшөөрч хэрэглэхийг уриалж байгаа.
Улс орнуудын зарим нь зөвхөн дотооддоо ийм гэрчилгээг хэрэглэж буй бөгөөд үүнийг олон улсад нэвтрүүлэх талаар хоорондоо хэлэлцэж байж шийднэ гэдгийг хэллээ. Ингэж байж тухайн улсын гэрчилгээ бусад улсад харилцан хүлээн зөвшөөрөгдөж мэдээлэл солилцсоноор хүчин төгөлдөр болно гэв.
Манай улс цахим бүртгэлийн E-Mongolia талбарт суурилан энэ ажлыг хийхээр зохион байгуулж буйг тэрээр дуулгалаа. Тодруулбал, вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд энэ талын мэдээллээ дээрх цахим системээс авах бүрэн боломжтой байгааг тодотголоо. Цаашлаад гадаадад зорчиход энэ мэдээллийг гадаад паспортын хамт тавьж, монгол, англи хэлээр, улмаар НҮБ-ын албан ёсны 6 улсын хэлээр хүргэж байхаар программ хангамжийн хөгжүүлэлтийг хийж техникийн шийдэл бэлэн болсныг онцоллоо. Нэг ёсонд Монгол Улсын иргэний вакцин хийлгэснийг гэрчлэх албан ёсны вакцины паспорт гэрчилгээ бэлэн болсон. Үүнд тухайн иргэний гадаад паспортын дугаар, вакцинд болон PCR-ийн шинжилгээнд хамрагдсан байдал он сар, өдөртэйгөө, бүхий мэдээллийг багтааж буйг тодотголоо.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Корона гэж гайтай пиздагаас болж гадаад явах хязгаарлагдаад хэцүү юмаа.
Тайвшир . Амьд бгаадаа л залбир сд у минь
Шинэ үндсэн хууль. Гучдугаар зүйл. 1.Монгол улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Тайлвар: Баян хоосны ялгааг дэврүүлэх зэрэг нийгэмд хурцдал үүсгэж байгаа тохиолдолд засгын газрыг мөн монгол улсад дарангуйлалын аюул үүсэх тохиолдолд бүлэг болон намуудыг тараах, татан буулгах хүртэлх арга хэмжээ авч ард түмний эв нэгдлийг хамгаалана.
Шинэ үндсэн хууль. Арван дөрөвдүгээр зүйл. 1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа монгол улсын иргэн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, мөн хуулиар хамгаалагдана. Тайлбар: Хуулиар хамгаалагдана гэдгийг нэмж оруулав. Хорин есдүгээр зүйл. 2.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн энэ заалтыг хасав Тайлбар: Энэ заалт 14.1 т заасан иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалтыг зөрчиж байгаа тул хасав.
Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно.
Шинэ үндсэн хууль. Арван зургадугаар зүйл. 10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Тайлбар: Нам гэдэг байгуулага хасагдсан. Монгол улсын хүн ам цөөн учир эрх мэдэлд хүрч баяжих сонирхолтой нэгдсэн хүмүүс нам гээчийг байгуулж хоосон амлалт өгөх зэрэг бүхий л зүй бусын аргаар төрийн эрхэнд гаран, өөрсөддөө тохируулсан хууль батлуулж оршин тогтондог аюул монгол улсад бодитоогоор нүүрлэдэг
Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгийн бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгийг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ.
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).
вакцин хийлгэсэн хийлгээгүй гэж ялгаварлахаа боль гадаад явсанч PCR шаардлагатай байхад илүү юм хийж мөнгө үрдэг яасан их мөнгөтэйн. Вакцин хийлгэж болохгүй заалттай өвчтэй хүмүүс гадаад явж болохгүй юу??? ман ёстой амьдралд гай болохнээ!!!
Mongoliin bohir uls tor hudlaa koronagaas bolj ajil amidral suirchihlee azgui zayatai bas hogjih zayagui afrik shig Mongol hezee ch oodlohgui