sonin.mn
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ. 
Шинээр батлагдсан тохиолдлуудын 1124 нь дотоодод бүртгэгджээ. Үүнийг задалбал,  1042 нь нийслэлд, 82 нь орон нутагт бүртгэгдсэн бол  эмнэлгээс шалтгаалах дөрвөн тохиолдол батлагджээ.
 
 
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  41 524 болж байна. Сүүлийн 24 цагт  1308 хүн эмнэлэг болон тусгаарлтаас гарснаар нийт 25 641 хүн эдгэрчээ.
 
 
Түүнчлэн коронавируст халдварын улмаас  61-85 насны 4 хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар 130 хүн эндээд байна.