sonin.mn
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд  нийсэн шинжилгээгээр  911 хүнээс коронавирус илэрлээ. 
 
 
 
Шинээр батлагдсан тохиолдлуудын 823 нь нийслэлд батлагдсанаар нийт тохиолдлын тоо 34 431 болсон бол, хөдөө орон нутагт буюу 20 аймагт 88 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тоо 4319 боллоо.
 
 
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  39 381 болж байгаагаас нийт  22 932 хүн эдгэрээд байна.