sonin.mn

Эрдэмтэд 30 жилийн дараа гэхэд дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, нүүрс болон бусад түлшийг халах боломжтой гэж үзжээ. Сүүлийн үед хийсэн судалгааны тайланд дурдсанаар сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчийг хэрэглэх нь зөвхөн хөрөнгө мөнгө хэмнээд зогсохгүй дэлхийг аврахад чухал нөлөөтэй юм. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний технологиудыг хөгжүүлэн өргөн хэрэглээнд нэвтрүүлбэл цаашид дэлхийн хэрэгцээнээс 100 дахин их эрчим хүч нөөцлөх боломжтой аж. Ойролцоогоор 2030 он гэхэд харьцангуй хязгааргүй нөөц бүхий нар болон салхины эрчим хүчний технологийг өргөнөөр ашиглаж эхэлбэл хязгаарлагдмал байгалийн хий болон нүүрсний хэрэглээг халах төлөвтэй байна.

 

Судалгааг хийсэн “Carbon Tracker” компанийн эрчим хүчний стратегич Кингсмилл Бонд “Бид шинэ эрин үед хөл тавьж байна. Энэ бол аж үйлдвэржилтийн хувьсгалтай дүйцэхүйц том шинэчлэл, хөгжил, дэвшил юм.

 

 

Эрчим хүчний үнэ буурч, буурай орны сая сая хүнд хүрэлцээтэй болно. Үнэтэй нүүрс, газрын тос, байгалийн хийн импорт, экспортыг халснаар дэлхийн геополитик ч илүү нааштайгаар өөрчлөгдөх юм” гэжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин