sonin.mn
Сайтын уншигч, Инженер Ц.Батыр. Ц.Батсүхийн бичсэн дараах хоёр шүлгийг толилуулж байна.
 
 
    Монгол
 
2021-03-31-нд /Уриа, дуулал, шүлэг/
 
Энэ үг энхрий хөөрхөн үрээ энхрийлэн элгэндээ тэврэх шиг эрхэм зүйл
Халуун янаг бүсгүйг тэврэн авах шиг энхрий зүйл 
Атга нөж, халуун цус, хамаг амьдрал энэ нэрийг хашгирч байгаад дуусдаг юм
Одоо ч энэ МОНГОЛ нэрийг хашгир, Чи Монгол
Өтгөсийн Уухай цуурайтаж байхад энд Чи, Бид юугаан хийгээд байна вэ? Зүтгэхгүй.
Хаадын зарлиг сонсдоод байхад Хаан Төрөө өргөхгүй энд яагаад байна вэ? Хором ч тэвчиж чадахгүй нь.
Энэ  мэдлэг, мэргэжилээ, халуун нөжийг Хангай Дэлхийд нь цацлаад
Миний энэ цусаар зүлэг тариа нь ургаг
Зүсэн сайхан адуу нь түүгээр нь ундаалаад
Ижил сайхан үрсүүд минь ирээдүйг бататгаад явж байхад 
Энэ Монгол оршино
Хээр хэвтэх биеийг минь хэрх Элээ идэхэд тэр чинь Монгол Элээ байна
Цогцсоороо хооллосон ч яадаг юм. Тэр Мөнх Монгол юм.
 
Нялх үрээн харан тэврээд, анхны амьсгаагаа энэ Монголоос БЭЛЭГ болгон аваад
Эхээн өөдөө тэнгэртэй халихдаа тэр амьсгаагаа өргөх дуун болгоод Хуур Экэлдээн байлгаж байгаад л
Энэ Эх орны нэр оршино.
Эрхэм Андуудыг өргөж
Ирт буруу ардуудыг тэгшилж
Иргэмэг адуугаа /Дайны морион/ тавьж тэнхээжиж
Ядуурч бус, Уйлаж бус
Хашгичиж амьдарсан БАЯН МОНГОЛ
Бид үр хүүхэд, Ургаа, Хөх толботноо хамгаалахад л болно.
 
Арчаагүй юмнуудыг энэ нэрний дор, өлмий дор нь тавина
Авч дийлдэг нь жад сүлдээн атгаад
Атаатны нуруунд сүлдээн шаагаад
Асгарах цусаар нь талаа ундаалаад явж байх Монгол хүн ТА юм
Харьтны цусаар тамгалж 
Хаант төрөө байгуулаж байхад
Харийн хүний нүүрийг нь уланд нь нааж
Харгис этгээдийг бөхөлзүүлж байсан тэр түүхэнд
Хүүхэд насаан Мэргэн ухаан, сургаалаар чимэглэж
Идэр насаан Өргөл болгон Дайтаж
Идтэй жавхаагаа Дээд нь болгож Далайд хүрч
Ахмад насаан Суу бодлоготон болгож
Өвөг насандаан атаатныг Дэрээн болгож
Алалдахад үрсийнхээ урдуур орон ХАЛХ болж
Эх нутгийнхаа төлөө цацаж явах хүрээнд
Эргээд буух БЭЛГЭН-д нь тансагхан амьдарсан
Ийм сайхан Монгол Эх орныг 
Өөрийн чадлаар чимэх хэрэгтэй.
 
Зүгээр суусан ч жаргалтай
Зүлгэж суусан ч жаргалтай
Зорьж суусан ч жаргалтай
Зоргоороо байсан ч жаргалтай
Ийм сайхан Эх орныг чинь 
Бүтээлээ, дүүргэлээ, өвлүүллээ
Өнөө бас сайн сайхан амьдарч байна
Энэнээс илүү юу хэрэгтэй юм бэ?
Харийн соёл, хальсан дээрээ гоёхон сайхан ч
Хамгийн үнэтэй гавъяа шагнал бол
Энэ Бие Монголынх юм
Иртэй тугаа Монголдоо сийлэж
Монгол нэрээр хамгийн түрүүнд толгой хийгээд
Дараа нь ..Баядаан Тахилч.. овгоон бичүүлээд
Дараад нь ..Цэнд.. эцгээн дуудуулаад
Тэгээд ..Батсүх.. гэдэг нэр дараад нь яваад л
Мөр үргэлжилж, мөрөөдөл дүүрэж байна шүү дээ
 
Миний Монголын хил баруун Далайгаас -зүүн Далай хүртэл 
Урд Далайгаас Мөсөн Далай хүртэл
Өдий нутаг юм, энийг л Монгол гэдэг юм
Ойлгов уу чи, ойлгохгүй бол Одоо ойлгож ав
Сэтгэхгүй бол Одоо мэдүүллээ, Эзэлж ав
Ерөөсөө бид бол Далайгаар хүрээлүүлсэн Монгол нутаг
Тэнд өөр улсын нэр хэлбэл тэд боол нь байх ёстой
Тойроглосон Далайн арал дээр Хаан байх ёстой нь
Ердөө зөвхөн Хөх Толботон бөгөөд
Монгол нэрийг хэлэн цээжээ дэлдэгч нар юм
Илдээр эзлэж Баатар болно уу ?
Эрдмээр эзлэж Суутан болно уу ? 
Эрхээр эзлэж Баян болно уу ?
Эзэрхэгээр эзлэж Хаан болно уу ?, хамаагүй ээ...
 
Энд бид Хүмүүний ОРОЙ-д нь гарах ёстой
Тэр нь Монгол Бид, Чи юм
Хүлэгтийн хурдтад явах ёстой 
Тэр нь Монгол Морь л юм
Дорой байгаа бол өөрийгөө хичээ, ХӨДӨЛМӨРЛӨ, заяа чинь өргөнө
Дэндүү их хишиг өгчихөөд байхад даахгүй дарагдаж байвал 
Хохь чинь булшиндаа ор, залхуугаар бүү хоол хий
Өдий баялагыг өргөж дийлэхгүй бол өөрийнхөө ухаанд гомдохоос биш
Өдий Хишигтэй үлдээсэн өтгөс Монголд БҮҮ ГОМДОЛЛОЛ, БҮҮ ГОМДОЛЛОЛ. 
 
Бичсэн: Инженер Ц.Батыр. Ц.Батсүх  
 
 
МОНГОЛ /үгийн учир/
 
/2021-04-01-нд / Дуулал, шүлэг/
 
Баатар болон УУХАЙ-г хашгиран байх
Би энэ Улсын төлөө төрсөн юм
Энэ амьсгалаан дуустал явна
Эрлэгийн хаалганы өмнө
Эгшиг дууны өмнө
Энгүүн жаргалын өмнө
Эхнэр үрсийнхээ өмнө оршино
Тэр бол Монгол хүн Та, Би 
Хамаг олны Монгол 
Хаант төрийн  Монгол 
Их олныг агуулах Монгол
МӨНХ орших ГОЛ Төв-ийн гэдэг үг
Эгнэшгүй орших МОНГОЛ гэдэг үг юм.
Тал дүүрэн царайгаан харалцан
Тааваар амьдрах Ардуудаан харахад
Энэ чинь Монгол шүү дээ гэж бодоход
Амжилтаа бататган Тамгалаад
Алтан үндэс сийлцчихсэн мэт
Амраг ханиан хайрлаад
Амьдралын мөн чанарт нийцүүлсэн мэт
Алдрай балчир үрээ эргэх ирээдүйтэй холбосон мэт
Амь бие тасарсан ч эргэж ирэх цуутай мэт
Тийм нэгэн оршихуйд Хөх толбот хүмүүн
Монгол гээч нь БҮТЭЭГЧ-ээс цогцлон цохилсон юм.
 
Бие дорой ч энэхэн Зүрхэнд хатгах хатгаасыг
Уухай болгон Сүнсний гол төвдөө олсон юм.
Тавин /50/ өдөр давхисан ч бие ядардаггүй
Таван /5/ өдөр алалдсан ч цус барагддаггүй нь БИД, ЧИ шүү.
МОНГОЛОО... гэж хашгирахад энэ дутуу минь дүүрэх шиг
Орчлон ертөнцөд юуны төлөө оршин буйгаа ухаарах шиг
Одоо энд юугаар мөрөөн тамгалаж үлдээх вэ? гэж дуудах шиг
Тийм ЦУУ...  УУХАЙ-нд автдаг нь Бид юм.
Хүн төрөлтнүүд ДИВААЖИН-гийн төлөө тэмцдэг атал
Би ХӨРС-төд Монгол Улсын төлөө байхыг гайхуулж
Хөрвөх энэ ертөнцийн хамгийн сайхан орчлон ЕРТӨНЦИЙГ
Энд, энэ зүлэгт талдаа, зүглэх ууландаа, урсах голондоо
Хашаат адуундаа, амраг ханьдаа, ордон гэртэй ерөөх шиг
Амьдралыг төсөөлж болох бүхий л зүйл 
Диваажин энэ нутагт эргэн цогцолдог тул
Тийм эгшиг аялгуу энд байдаг тул автаад байна.
 
Үхэхийн өмнө амьд үлдэхэд хүний өмнө нэгэн юм харагдана
Харьтан дайсны буудсан суманд
Хар зэвэнд хавтгайран унахад
Хөлгийн жолоогоо алдан хийсэн унахад
Хөрс зөөлхөн байдгийн шалтгаан нь Монгол байсан юм
Үхэхгүй ээ...  Үр минь ээ... гээд тэврээд авах шиг
Өнөд чи босоорой гээд түлхээд тавих шиг
Тийм орчлон ертөнцөд нэгдсэн
Огторгуйн орон зайд аялсан
Тийм мэдрэмж төрдөг учраас Монгол нэрийг
Монгол нэрийг машид их хайрладаг юм.
Тиймээс доромжилж хэлсэн үгэнд, тэр хүнд үнэхээр бид дургүй
Дорд болоод өөрийн биеээн бид голохгүй
Ийм Сайхан АРИУН Улсыг дорд үгээр хэлэхээр 
 
Атгахан зүрх агших шиг
Арзайх булчин хөвчрөх шиг
Ааш авир адгуусах шиг
Алив бүхнийг хамх татмаар юм шиг
Өчүүхэн чи энэнээс, эндээс, болгосон, боссон Улсыг
Ес болсон хүсэлд
БҮТЭЭГЧ хэрэглэдэг Уухай-нд 
Хөх Толботны Уухай-нд
Шивэрийнхэн ч хэрэглэдэг Уухай, Ура-аа-нд
Ир болсон Уухай-нд, Монголд буруу санаваас
Энэнд үхэх мөхөх болно оо. УУХАЙ
 
Сайхан Монгол, Сайхан Монгол
Талд нь Хөлөг морьд нь хүртэл цуцаад л
Хөх жаварт нь хүүхнүүд нь хүртэл хөөрхөн болоод л
Хэрзэн бууц нь хүртэл энхлүүн үнэр анхилуулаад л
Хүмүүн олон нь цаанаа л, нэг л элгэмсэг
Зовлонд зүдэж явавч өндийгөөд дороо л босчихдог
Жаргалд ташуурч байвч ухаарлаан олчихдог
Ивээх Нар нь үүрддээ инээмсэглээд байдаг
Их суу тал нь үүрдийн хөхрөлдөөд байдаг
Хайр ундарсан Монгол юм шүү дээ
Хүүхдүүд минь, Хөдөлмөр бүхэн сайхаан.
 
Бичсэн:Инженер Ц.Батыр. Ц.Батсүх