Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна.
Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм.
2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн шалгалтаар суурьшлын бүсэд зөрчилтэй 116 барилга байгаа нь тогтоогдсон. Эдгээрээс таван барилгад шүүхийн маргаан үргэлжилж байна. Мөн 33 барилга тусгай хамгаалалттай газар байрладаг. 15 барилгад улсын комисс ажиллаж бол, үлдсэн 63 барилгад мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт гаргахаар хяналт, шалгалт хийж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл0
Нурааж чадахгүй, шантааж хийж мөнгө авах зорилгоор шалгалт явуулдаг юм бишүү? Нурааж байсан түүх байгаа юмуу?
Угаасаа мөнгө чаах нэг аргашдээ
апу-н замын хойд талын ондор барилга тойруулаад хашаа хатгачихаж,одоо буулгах юм байлгуй!хангай зочид буудал гээд балгас болсон байшингаа хурдан буулгамаар
Эхлээд Home плаза-г нураачих. Тэгвэл наад комисст итгэе, шантаажийн бус гэж
Сандуйгийн гээ биз дээ.Шоронд байгаа хүний юмыг арай үгүй байлгүй.Хүүхдийн парк тойроод буй барилгуудыг нураасны дараа бусдыг нь нураах биз,.....
Home plaza gej hamag tugjreliin golomt bnaa
БУСДЫГ ДАРАМТАЛЖ МӨНГӨ ОЛ ГЭСЭН ДААЛГВАР АВЧЭЭ
Жаахан шантаажилж байгаад мөнгө салгаад таг чиг алга болно анхнаас нь бариулахгүй зогсоох нь яасан юм бэ.
Жил бүр нураана гэдэг 20 жил нураана гэж ярьсан шал худлаа Батүүлийн үед хэд хэдэн барилга үнэхээр нураасан бол одоо ингэж зовохгүй байсан юмаа
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ард соёмботой хөшөөний өмнө барилгаа явган хүний зам дээр барьж байна очиж авилгал аваарай
Эхлээд Төв Шуудангийн өмнөх болон хуучин Хангай зочид буудлын балгасыг нураачих. Чадахгүй л дээ, муурын бааснууд.
Худлаа, худлаа. Балгас болсон урт цагааныг нураана гээд л байсан. Одоо хүртэл хэвээр.
ямарч толовлолт байхгуй хэдэн шавааралдсан байшин явган хун явахч зайгуй хучтэй газар ходолвол бугд онгорно шуу алсын бодолтой байшин барилгаа барьдаг ч болоосой энэ улс яана даа нэг юм узэж байж л оилгох байх даа
Улсын нэрээр 20 сая доллар Марубенийгаас луйвардаж хөрөнгөтөн болчихоод,Монголчуудыг ажилгүй залхуу гэж дээрэлхдэг буриад шоучин Буян Жагаа дэндэж байгаа. Хангай зочид буудалаа янзлах ёстой.Тэр бас зүүн 4 зам дээр шатсан балгас байна. Миеэгийнхний 30 хүнд очсон урт цагаан гэж нүдний булай одоо нэг нураагдах байлгүй дээ.
Nuraaj chadahgyi sydraga yos baihgyi bol ene Mongol chini dyyrchee!!!iim ylas orond hen itgeh be?....herhen chaasaa ajil yabah be?....deer doorgyi l abilgagchid baigaa yum bis uu?......yanadaa ene Mongol mini?.................
30 jil l yairlaa mergejliin hyanaltiig tsogtsoir ni soliul taarna arai denduu barichohaad hedhen tug tirguuli tuluulsenres nuraah neregtei ulsiig atdiig hairlahgui avligchid shinechlel hii ...
iim teneg bj bolohgui zuwshuurluur damjuulj awilga nehne uguhguigeer barilgaa barichihaar nuraana gedeg butque
Арга хэмжээ авахгүй дээ харж л байгаарай. Харин авилга авч асуудал дуусах биз. Тиймээ Сандагсүрэн коммунистоо?
Зөвшөөрөлгүй барилга гэж бага шиг тэнэгтээрэй. Ядаж зөвшөөрөлгүйгээр баригдсан барилга гэж хэлээч
анх л авилгаар барьчихсан юм чинь нурааж чадах уу? бөөн юм болох байлгүй.
Зайсан, Богд уулын аманд байгаа барилгуудаа нураах гэж байгаа юм уу?
Харагдаач
Сандагсүрэн бусдыг дарамталж мөнгө олно гэхээр нойр нь хүрэхгүй байгаа байх даа. Тооны машин дээр орон нь хүрэлцэхгүй .. кккк
Барилгачидын талбайн голд байгаа аймшигийн зогсоол, бар савыг нураагаачээ.