sonin.mn
Баянгол дүүргийн шүүгч Л.Оюунчимэгийн захирамжаар ГЕГ-ын харьяа Чойр дахь Гаалийн салбарын эрхлэгч нарын 10 хүнийг цагдан хорь жээ. Говьсүмбэр аймгийн Чойр дахь Гаалийн салбарын эрхлэгч Б.Лхагвадорж нарын дээрх 10 хүн нь өнгөрөгч сард бусдаас их хэмжээний мөнгө авч, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг жонш нэрийн гаргахыг завдсан хэрэгт холбогдсон байна. УЕПГ-ын харьяа Мөрдөн байцаах албанаас хэргийг илрүүлжээ.
 
Үүний дагуу Нийслэлийн прокуророос ЦЕГ-ын харьяа Хэв журам хамгаалах газар, Нийслэлийн хөдөлгөөнт эрүүлийн газар, ГЕГ-ын харьяа газрын ажилтнуудыг мөн яллагдагчаар татаж Эрүүгийн хуулийн төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулах буюу 263, мөнгө угаах буюу 268, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх буюу 175-д заасныг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хэргийн бодит үнэнийг илрүүлэхэд саад учруулна гэх үндэслэлээр тэднийг ШШГЕГ-ын дэргэдэх 461 дү гээр хорих ангид цагдан хорь сон аж.
 
Д.Мягмар
Эх сурвалж: "Unen.mn"