sonin.mn
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид БЗД-т супермаркетаар үйлчлүүлэхээр орох үедээ иргэн Ц.Б нь халааснаасаа Хувай Нова ай 8 загварын гар утсаа алдсан, СХД Цамбагаравын автобусны буудал орчим иргэн Н.П нь халааснаасаа А-32 загварын гар утсаа алдсан, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр одоогоор хохирогч нь тогтоогдоогүй Ай Фоне 7 загварын хар өнгийн гар утас, Цагаан өнгийн Самсунг КТ загварын гар утас,
Ай Фоне 13 загварын ягаан өнгийн гар утас, Самсунг А-30 загварын гар утасыг эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Н болон урьд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэн удаа дараа ял шийтгэгдсэн Ц.Д, Ц.С нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэг зохион байгууллалттайгаар үйлдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
 
Сэрэмжлүүлэг: Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж өвлийн хувцасны гадна халаасандаа эд зүйл, бэлэн мөнгө, гар утасаа хийхгүй байж халаасны хулгайчид боломж бүү олгоорой.