Монголын хууль, шүүхийн түүхэнд Сангийн сайд асан С.Баярцогт их сонин “дүр” болж үлдэнэ. Яагаад гэвэл шүүх, прокурор, мөрдөх байгууллагаас бараг л ганц С.Баярцогт дээр маш ховор шийдвэрийг гаргасан байдаг.
Түүнтэй холбоотой асуудал. өнгөрсөн жилийн хавар Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдэгдээд байв. Гэтэл түүнээс хоёр сарын дараа Дээд шүүхийн хоёр шүүгч тусгай саналын дагуу Эрүүгийн танхим нь бүрэлдэхүүнээрээ хуралджээ. Тэгээд С.Баярцогтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Улмаар энэ жилийн хавар мөрдөх байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байгаа юм. Түүнийг нь прокурор хүлээж аваад зургадугаар сарын дундуур хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан.
Ингээд 500 хоног хоригдож, шүүхээс 10 жил хүртэл ял авч байсан С.Баярцогт хэлмэгдсэн байх магадлал үүсчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ингэснээр 2016 оноос хойш мөрдөгчид, прокурорууд, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд түүнийг эрүүдэн шүүсэн болж таарах гээд байгаа юм. Гэхдээ С.Баярцогт гомдол санал гаргаад, хохирлоо тогтоолгохоор холбогдох байгууллагад хандсан талаарх мэдээлэл алга. “Цагаадсан”-аасаа хойш таван сар болж буй ч энэ талаар дуугарахгүй байна.
Тэгэхээр өөр учир шалтгаантай байж болзошгүй болж байгаа юм. Тэр нь юу юм гэхээр хууль, шүүхийнхний гар дагасан энэ шийдвэр түүнд л хэрэг тус болсон.
Өөрөөр хэлбэл, “...С.Баярцогтод дабль стандарт үйлчилсэн үү” гэдэг асуулт гарч ирж байна. Дабль стандарт гээч нь монголоор “давхар хэм хэмжээ” гэж үгчилж орчуулагддаг. Нэг биш хоёр ёс суртахууны хэм хэмжээ үйлчилж байна гэсэн утгатай.
Өөрөөр хэлбэл, хүмүүсийн ижил үйлдэлд ижил хариуцлага, хязгаарлалт, дүрэм үйлчлэх ёстой байтал ялгавартай буюу хоёр өөр стандарт үйлчлэхийг хэлдэг. Бүр товчилбол, ялгаварлал хийгээд шударга бус байдал буюу “...Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байгааг л хэлсэн хэрэг. Тиймээс “...Тусгай санал гаргасан Дээд шүүхийн хоёр шүүгч, хэрэгсэхгүй болгох санал гаргасан мөрдөгч, тэр саналын дагуу тогтоол үйлдсэн прокурор зэрэг хүмүүс хэн байсан бэ” гэдэг нь олны сонирхлыг ихээр татна. Тэр нэрс удахгүй ил болж мэдэх юм. Тэгэх нь ч зүй ёсны хэрэг биз ээ.
Нөгөөтэйгүүр “...Би хохирсон” гэж ХЭҮК, эсвэл холбогдох байгууллагад гомдол саналаа гаргаагүй С.Баярцогт маань долоон хоногийн өмнө НПГ-т очлоо. Дотогшоо орсон ч үгүй. Гадаа нь хэвлэлийнхнийг дуудаж байгаад НПГ-ын ажилтанд нэгэн бичиг хүлээлгэж өгөв. Тэр нь их сонин. Өөрийг нь хэргийг хэрэгсэхгүй болгосон Швейцарын прокурорын тогтоол гэнэ. НПГ-ын хүн ч тэр бичгийг нь “баярын бичиг”-ээр шагнуулж байгаа хүн шиг ёслол төгөлдөр хүлээн авч байна.
Эндээс юу ойлгогдсон гэхээр Швейцарын прокурорын байгууллага их “иргэнлэг” үйл ажиллагаатай юм байна. Шалгагдаж байсан хүндээ “...Чамайг цагаатгалаа. Наадахаа аваачаад прокурортоо өг” гээд явуулчихдаг аж. Бидний сайд мэддэг ойлголтоор бол Швейцарын прокурор Сангийн сайд асан С.Баярцогтыг “...Дарьбазар”-дуулчихжээ. Манай НПГ ч тэрийг нь сайн ойлгоод аятайхан хүлээгээд авчихлаа.
Уг нь энэ нь Швейцарын прокурорын байгууллага, манай хууль хяналтын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил гэж ойлгож явсан юм. 2018 оны хавар байх аа, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “...Манай улс өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй улстай иргэний болон эрүүгийн хэргийн асуудалд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Бидэнд оффшор бүстэй нэр холбогдсон төрийн албан хаагчдыг шалгахын тулд олон улсын байгууллагууд, хамтын нийгэмлэгийн санал санаачилгуудтай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх зэрэг зайлшгүй шаардлагууд ч бий. Энэ алхмууд эхнээсээ төлөвлөгдөн хийгдэж байгаа. Өнөөдөр сошиалд төдийгүй нийгмийг өдөөн, амтай бүхний ярьдаг сэдэв болсон манай улсаас гадагш гарч оффшор бүсэд байршсан хууль бус хөрөнгийг зөвхөн эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд царцааж, буцааж авах ажлыг хийх боломжтой. Гэвч энэ нь бидний хүссэнчлэн богино цаг хугацаанд, амар шийдэгдэхгүй, түвэгтэй, нарийн харилцаа байдаг” гэж байсан юм. Тэр үеэрээ “...С.Баярцогтын Швейцар улс дахь 9.2 сая ам долларын хэргийн талаар гэхэд бид 2017 оны эхнээс эхлэн Швейцарын холбооны прокурорын газартай хамтран шалгалтын ажлыг хийгээд явж байна. Мөрдөн шалгах ажил хараахан дуусаагүй. Ер нь хууль бусаар гадагшаа гарсан хөрөнгийг буцаан авах ажил нь хуулийн дагуу шалган тогтоох, шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэсэн үе шаттай явах ёстой. Хуулийн зохицуулалт нь өөрөө тийм юм” гэсэн байдаг билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Bayr elbeg d ot geree bolon uls oronii erh ashigaas urabsand hereg uusge
Манай төр засаг ОТ-ын гэрээ гоё болсон гэж байгаа юм уу, мэдэхгүй, таг болсон. Монголын ард түмний өмч гэгдэх газрын доорх баялаг 600 тэрбум долларыг гадаадын компанид 400 тэрбумыг нь зүгээр өгчихсөн. Яаж байгаа юм гэхээр уурхай ухуулах юм гэдэг. Гэтэл нөгөөдүүл нь 200 тэрбум баялгаа өөрсдөө авч байгаа юм бол холбогдох зардлаа гаргаарай бяндуу минь гэсэн байдгийн. Манай Баярцогт тэгье тэгье бид өөрсдийн хэсэгт хамаарах зардлаа өөрсдөө гаргана, баялгаараа төлнө гээд гарын үсэг зурчихсан. Яаж байгаа юм. РИО-д л 400 тэрбумыг зүв зүгээр өгье гэсэн төрийн бодлого явсан бдаг. Тэр үнэгүй авсан 400-гаа ухаад гарахад нь татвараа эхлээд 6 дахин, одоо бол 3 дахин хөнгөлсөн байгаа юм.Яаж байгаа юм. Гадаадын луйварчиндаа л ахиухан боломж олгоё, тэдэнд л ахиухан ашиг хүртээе гэсэн төрийн бодлого хэрэгжсэн харагддаг. Тэрнээс цааш энэ бүх хулгайг нуух бүх бололцоог гэрээнд хийсэн. Дансаа гадаадад байрлуулна, татвараа өөрсдөө тооцож төлнө, монголын татварын алба шалгах эрхгүй, бүх үйл ажиллагааг РИО дангаараа мэдэж шийднэ, ТУЗ-д зөвхөн өгөх гэсэн мэдээллээ өгнө гэх мэт. За тэгээд яаж яриад ч энэ төр засаг хөдлөх шинжгүй болчихлоо.
400 тэрбум гэж хир их мөнгө гэдгийг ойлгож байна уу. Монгол улсын ҮНБ гэдэг нь 12 тэрбум доллар юм шүү дээ. Энэ чинь МУ бүхлээрээ жилд 12 тэрбумыг олдог, түүнээ идэж ууж, байшингаа барьж, замаа барьдаг мөнгө байхгүй юу. Хэдэн жилийн ҮНБ явж байгааг ойлгож бна уу. 400 тэрбумыг 40 жилд зөөхөөр ажиллаж байгаа. 12 жил нь сая өнгөрчихлөө. уурхай ухаж буй тул маш баг гаргасан. Гээд 12 жилдээ 15 тэрбумыг ухаад зөөчихсөн. Дараагийн 10 жилд эд 100-200 тэрбумыг зөөнө. Тэрний дараа 200, тэгээд 200 гэх мэт зөөгөөд энэ орд дуусна. Монголд одоо 10 орчим %-ийн өгөөжтэй байгаа. Анх талх зураад 80% монголд үлдэнэ энэ тэр гэдэг бол жинхэнэ утгаараа гэрээ зурах, тухайн үед хүмүүсийг намжаахын тулд хийсэн үндэсний хэмжээний тархи угаалт байсан. Энэ 10%-ийн өгөөж цаашид ч үргэлжилнэ. Монгол улс энэ 10 жилд жилд 10-20 орчим тэрбум долларыг өгөх байх. Гэхдээ, цаана нь жил бүр РИО 140-180 тэрбумын баялгыг зөөнө. Монгол улсын ҮНБ, ДНБ 2 дахин нэмэгдэх нь нэмэгдэнэ. РИО харин монголоос 10 дахин ашигтай л ажиллана. Украйны Оросоос дайны төлбөрт авах гээд байгаа мөнгө нь 400 тэрбум шүү дээ. Улсаа сүйтгүүлчээ нэхэж байгаа мөнгө шүү дээ. Хэдийг зүв зүгээр өгөөд байгаагаа ойлгож бна уу үхэрнүүдээ.
Дээр андуурч тооцсон бна шүү. Монгол улсад одоо 100 сая доллар үлддэг үр өгөөж дараагийн 10 жилд жилд 1 тэрбум буюу 10 дахин өснө. Бид 12 тэрбумыг өөрсдөө олдог дээр нэмээд шүү дээ. 13 тэрбум болох нь бна. РИО харин одоо 1 тэрбумыг зөөдөг нь дараагийн 10 жилд жил тутам 10, 10 тэрбумаар зөөнө. Магадгүй, 20, 20 тэрбумаар ч зөөж магадгүй. Зорилго нь монголоос л хурдан зөөх шүү дээ. Үнэгүй авцан юмаа бушуухан аваад гарахыг л бодно биздээ. Ер нь бол иймэрхүү эрчимтэйгээр 40 жил зөөгөө л дуусгана гэж ойлго. Монголчууд ядуу юм чинь 10 тэрбумын баялгыг хил гаргамагц 1 тэрбум үлдээхийг ОК гэж бүх талууд үзээд байгаа юм шиг байгаам. Дуугай байгаа нөхдүүд бол тэд. Баярцогт нар монголд ашигтай гэрээ хийсэн, та нар 12-хон тэрбум олдог байсан чинь 13 тэрбум болно. Болоо биздээ гэсэн юм ярьдаг юм. Яахав, 2035 оноос манайх 34-ийн ашгаа авч эхэлбэл энэ дүн өөр болно. Гэхдээ, 34-ийн ашгийг чинь аль болох өгөхгүй л гэж нөгөө тал ажиллаад байгаа шүү дээ. сая 22 тэрбумын өрөнд оруулдаг чинь тэр шүү дээ. ичих булчирхай байхгүй шүү дээ. Ганц манайх бишээ 150 жил Африк, азийн, далайн жижиг орнуудыг ийм замаар тоноод ирсэн компани. Яг үнэндээ, үүний цаана ашиг хүртэгч орнууд байгаа тэд дуугай л байдаг. Өөрсдөө л ийм гэрээ хийгээ биздээ. Бяд ямар хийлгээ юу.
МӨНГӨ - ний " увидас " \ авилга ч арай биш гэе \ ч юм уу , Баярцогт " зоригтой " ч гэх юм уу - шийдэчихсэн " хүн " ш дээ , тээр жилийн 22 мянган хувьсагчтай тэгшитгэл бодсоныг нь санацгаана уу .. . Ямар ч гэсэн МАН - ыхныг маанагтуулахтайгаа ...
Мал минь чиний тооцоо хийдэг боддог гэж юу байхав. Оюутолгойн гэрээ хэзээ ч монголд ашиг өгөхгүй элэнцэгний 10 % ийн өгөөж. Өртэй л үлдэнэ улны үхэрнүүдээ
Хүоэлсүх хэдэн хулгайч шоронд хийсэн чинь бүгдийг нь шорогоос гаргаад эхнээс нь цагаатгаж байна өөрөө адилхан хулгайч анд найз нартаа хир халдаагүй энхийн цагаан тагтаанууд гэж байна нүгэл нүдээрээ там очно доо хулгайчуудаа
Хүй Ляо Жаныг Сэлэнгийн хэдэн луухаан данжаад нийлж дарж унагаад гонжигодсон сураг байгаа..Бао Яао Цой луухаан банкинд түгжигдсэн мөнгөнийхөө талыг өгье ч гэж бас ярьсан гэсэн.
Энэ бол мөнгөтэй хүний шоу байлаа. Мөнгөтэй хүнд гэм зэм ирдэггүй ийм нийгэм үйлчидэг болжээ.
Muul bol hoit har ovoohoi... gegcheer offshore gevel Bayartsogtiig bariad horidog heseg hugatsaanii daraa tsagaatgadag ene yu ve togloomuu ain tsag uen harahaar diilenhin songuulii uyed... delhiin olon niit massad offshore bolonavilga heel hahuultai temtsen baigaadur esgej baina husel zorilgo alga
Энэ бүхэн гадны дохио зангаагаар Монгол төрийн үйл ажиллагаа явагдаж байгааг л харуулаад байна шдээ
ИНЭЭДТТЭЙ ТОГЛОЛТ, ЭНЭ ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙСЭН НЬ ҮНЭН, ЯЛ ЭДЭЛСЭН НЬ ҮНЭН, ЯЛ ЗАВШИЖ БУЙ НЬ БАС ҮНЭН, ХАР МӨР НЬ ХЭВЭЭР ҮЛДЭХ НЬ Ч ҮНЭН. ХИЧНЭЭНЧ УДАА ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЖ ЖҮЖИГЛЭЛЭЭ Ч ХАР ХЭРЭЭ ХЭВЭЭРЭЭ ШҮҮДЭЭ
Би ЕХолбоо Германчуудын Зарчимч, хууль ёсоо дээдэлдэг улс гэж боддог байсан гэтэл ЭБИ гийн хүсэлтээр алуурчин, яргачин Хурцыг тавьж явуулсаны дараа тэд бол худал дүр эсгэсэн Жинхэнэ Дабл стандарттай улс гэж ойлгосон.
За хуцаа
энэ авилгажсан хуулийнхан яана даа
ЛУЙВАРЧИН / china mongol/ дээрэмчин одоо ардын баатрын дүрд хувирах уу
буудчихад таарах хүний нэг дээ
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг Үндсэн хуулийн зарчим зөрчигдөж байгааг яах вэ? Төрд гарсан хулгайч нар өөртөө ашигтай, ард түмэнд халгаатай хууль баталж улс эх орон ард түмэнд эдийн засаг, ёс суртахууны маш их хохирол учруулж байгаагийн гол шалтгаан юу вэ? Ард түмэн ингээд дүлий дүмбэ өргөөд суугаад л байх уу?
Энэ ирлийз одоо уснаас хуурай гараад 24 онд УИХ орох шинжтэй болчихвоо