sonin.mn
Өнөөдөр буюу энэ сарын 28-ны 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт хоёрдугаар багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан "Toyota Land 200" маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой "Toyota Prius" маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
 
"Toyota Prius" маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И /3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн байна.
 
Зам тээврийн ослын шалгалтын ажиллагаа явагдаж байна хэмээн Тээврийн цагдаагаас мэдээлэв.