sonin.mn

Гэмт хэрэг гарсны дараа хамгийн түрүүнд байгууллага, эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага бол Шүүхийн шинжилгээний байгууллага байдаг.

 

Тэгвэл Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Шүүхийн шинжилгээний алба өнгөрсөн нэгдүгээр сард гэмт хэрэг учралын дуудлагад 54 удаа явсан байна. Нийт малын хулгайн 3, зам тээврийн ослын хэргийн 26, хүний амь нас хохирсон 7, танхайн 4, орон байрны хулгайн 9, галын хэргийн 3, бусад хэргийн 2 дуудлаганд тус тус явж ажиллажээ. Нийт дуудлагын 12 нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн бөгөөд тус албаны шинжээч, шинжээч эмч, туслах ажилтан тухай бүр явж ажилласан байна.

 

Мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүх, прокуророос шинжилгээ хийлгэх, шинжээч томилсон тогтоол 38-ийг хүлээн авч нийт 276 объектод гарын мөрний 3, мөр судлалын 4, бичиг техник гарын үсгийн 31 шинжилгээ хийж дүгнэлт гаргаж нийт явж ажилласан хэргийн газраас гарын мөр 14, гутлын мөр 13, тээврийн хэрэгслийн мөр 9, бусад ул мөр 23-г илрүүлэн цогцосны үзлэг 7, шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд 7, мөрдөн байцаалын туршилтанд 4 удаа оролцжээ.

 

Ийнхүү явж ажилласан дуудлагын 4-г шинжээчийн ур чадвараар халуун мөрөөр нь илрүүлж шинжилгээгээр 14 үйлдлийг нотолсон байна. Тухайн хэргийн материалд 54 гэрэл зургийн үзүүлэлт хийж хавсарган 1210 кадр гэрэл зураг авч сэжигтэн холбогдогч 156 хүний гарын мөрний дардас, хэргийн газраас илрүүлсэн 14 мөрийг нэгдсэн санд оруулан шинээр 18 галт зэвсгийг бүртгэн үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулан сумны хошуу хонгиог авчээ.


Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"