Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буюу Даваа гарагийн 13:30 цагт товлож шийдвэрлэв.
Дээрх хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчдын гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Дүр эсгэсэн хуурамч ардчилсан гамингийн өмхий жорлон АН үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
захиалгын шүүгч томилсон нь буруу шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн. эзэндээ үйлчлээд тэтгэвэртээ гарсан ч яахав гэж яридаг гэсэн асар их мөнгөний хахууль өгдөг авдаг яриа байдаг шүү шинээр шүүгч томилж зөв шийдвэр гаргах хэрэгтэй ...парламент доторх сөрөг хүчин шийдвэр гаргахад санал хэлэхэд ман хүлээж авахгүй байгааг бүрэн вакуумжсанг тэдний үйлдэл гаргаж байгаа шийдвэрээс харагдаж байна шүү
Баттулга Дээд шүүхээ томилуулж бас 3 давхартаа зааварладаг гээ биз Хонгилын завхай шүүгчдээ ингэхэд янзалсан уу Завхай шүүгчдийн дуулиан, Сүнээгийн дуулианаар дарагдаж байтал санамсаргүй Олимпийн аваргын дуулиан гартал одоо өлсгөлөнгийн дуулиан
Тэр Шүүх, Сонгуулийн ЕХ -д чинь Женко өөрсдийнхөө хүмүүсийг тавьсан биздээ яагаад тэдэнд заавар өгөхгүй наана нь жүжиг тавина бэ Эцэст нь өөрөө үлдэх гээд үзэж байгаа юм байхдаа