Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүний нөөцийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар төлөвлөх, эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, дарамт шахалт үзүүлэхгүй байх, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилах асуудлыг хөнджээ
Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг вакцины тун хоорондын зайг баримтлахгүй байх нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчигдөхөд хүргэх тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу хоёр дахь тунгийн хугацааг баримтлан вакцинжуулалтыг үргэлжлүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээхийг зөвлөжээ.
Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдвараас сэргийлэх тарилгад хамаарах уг вакцинд хамрагдсан эсэх нь хүний бусад эрх (хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийг хязгаарлах нөхцөл болохгүй тул энэ талаар холбогдох байгууллагад тодорхой чиглэл хүргүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс зөвлөмждөө тусгасан байна.
Сэтгэгдэл0
Emch naraa bodson ni deeree
Хятадууд вакцинаа өгөхгүй удаж байхад засагт байгаа хэдээ мянга зөвлөмж өгөөд яахав дээ. Албаар 2 дахь тунг удаасан барисан юм бол байхгүй байлгүй дээ.
одоо тэгээд яа гээв вакцин тодорхойгүй шалтгаанаар саатсан 2 р тунг хийх эсэхээ ч сайн шийдээгүй байх шиг байна хятадын вакцин халдвараас хамгаалж чадвар ямар л байна одоо вакцин хийлгэсэн. 2300 хүн өвчин авчихаад байна дархлаа тогтохгүы муу байвал 2 дахь тунг хийлгэх хэрэг байна уу үгүй юу бодох юм маш их байна гацаанд орчихоод байна дээр нь энэ хятад вакциныг ДЭМБ нь бүртгэх гүй байвал яах юм шал дэмий ажил болно шүү анхнаасаа баталгаажаагүй вакцин хийсэн төр засгийг одоо яах уу
хятад вакцин үйлчилгээ муутай дахин вирустлаа гээд хүмүүс хэл ам их байна
3Нэг хүн - хоёр тун " гэсэн ДЭМБ - ын зарчмыг алдагдуулж - сүрданзантаж \ олон хүн вакцинжуулсан ЗГ болох гэж онгирч \ бүх нөөцөө эхний тун болгож шавхсан нь ЗГ ын НОЦТОЙ АЛДАА \ огцроход хүрэлцэхүйц \ - хүний эрүүл мэнд амь насны эсрэг хүний эрхийг зөрчсөн НОЦТОЙ ҮЙЛДЭЛ ...
САНАЛ НЭГ БАЙНА6
Bitgii hutsaad bai
Хуний эрхийн комисс мэдээлэлгуй иргэдийн бухимдлыг дэвэргэх хэрэггуй Галалейн товийн захирал Гинцбург спутник вакцины тун зоорондын зугацаа дээд тал нь 2 сар байж болно гэжээ Гадаад хэл дээрх мэдээ унш
мэдээлэлийг дээд зэргээр авч байх ёстой хүмүүс вакцины талаар ийм мэдлэг мэдээлэлтэй байгаа нь харамсмаар юм хугацааг нь хойшлуулахыг саяхан албан ёсоор дэлхий нийтэд хятадын тал зөвлөсөн шүү дээ
Вакцин ав гэж японы өгсөн мөнгийг зувчуулчихаад .. яахаа мэдэхгүй гөлөлзөөд суугаа биш үү? Хятад мөнгөө нахээд??
монголчуудыг хятадын боол мөнгөний өрний боол болгож байна орос бол үнэгүй өгнө эсвэл өрийг цайруулчихна оростоо ороочээ ЗХУ-ын хөрөнгийг зувчуулж идсэндээ айгаа юу мэдэхгүй байна гэж бодоо юу
Япон мөнгөө заагт биш Нүб-ын хүүхдийн санд өгсөн. Тэд нар нь вакцин оруулж ирж чадахгүй байж том төслийн нэгж байгуулаад сард 1 сая иөгөгийн цалинтай 7-8 хүн ажиллуулаад тоглож өгч байна доо.
Судалгаагаар 21-28 хоноод 2- тунг хийнэ гэсэн зааврыг санаатай зөрчиж байгаа нь ард түмнийхээ эрүүл мэндийн эсрэг ажиллаж байгаа гэсэн үг
Хугацаа хойшлуулна гэж юугаа яриад байгаа юм бэ үйлдвэрлэгчээс юу гэж заасан бэ хугацаанд нь дараагийн тунгаа авах ёстой. Хугацаандаа хийхгүй байснаар эхний тунгийн үр дүн гарахгүй, зүгээр л биедээ вирус хийлгэсэн болж таарч байна уу. Ийм хариуцлагагүй байж болж байгаа юм уу.
Аль эрт мөнгөө гаргаад гэрээ хэлэлцээ хийчих юмыг заавал гуйлга түйлгээр бүтээх гэдэг нь энэ засгийн чадвар муутайг харуулж байна.Ялангуяа хөл хорооны үеэр идэвхтэй вакцинжуулах байсан юм.Попрох,сандал суудал гээд гүйгээд байх юм.ЗАСГИЙГ ямархуу хүмүүс барьж байгаагаас их шалтгаалдаг.Израйль улс 9сая насанд хүрсэн хүнээ вакцинжуулах дуусчихсан.Одоо 10 дээш насны хүүхдийг хамруулахаар судлаж байх юм.
Оросоос яаралтай вакцин оруулж ирж ард түмнээ вакцинжуулаачээ.
Ердийн үед ажлаа хийхгүй байж хөл хорионы онцгой үед хүний эрх мэрх гэж солиороод жагсаал цуглаанд уриалаад байхаа больж үз
anhnaasaa orosiin vacciniig toohgyi tenegteed baisanii gai
орос монголын ах дүү гэж анхнаасаа цусаа амсалцсан цусаараа гагнагдсан хүмүүсийг холдуулах хорон санаатангууд энэ вакцин дээр ил тод харагдлаа хятадын харяанд орохгүй гээд анх санал асуулга явуулахад тусгаартогтнуулсан оростой хамт байна гэж гарын үсэг эцэг өвгөд минь зурсан юм шүү