Ачааны машины бүхээгтэй тэвшин дээр унтаж байсан зургаан хүн угаартаж амиа алдсан хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Тодруулбал, тус сумын "Түнхэл" тавдугаар багийн нутагт энэ сарын 12-ны 14.30 цагийн үед найман хүн угаартсан байдалтай олсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу шалгахад, тус багт оршин суух хаягтай, 22-46 насны зургаан иргэн угаартаж амиа алдсан байжээ.
Иймд иргэдийг автомашины угаартаж болзошгүй битүү орчинд унтахгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл0
самарчид нэртэй хуш алагчид лусын хорлол болох болтугай.
Муу ёрын ганц бие хар тангудыг залаад дэмжиж явсан 6 монгол ялна үхэж гэр оон жонхуу шиг ганц бие боллоо доо.
Самарчид гэгддэг хүмүүс байгалийн эсрэг маш их нүгэл хийдэг улс. Ядаж хогоо аваад явахгүй ой модыг авахын аргагүй болтол нь бохирдуулна. Эргээд тэндээ очиж байгаль эхээс юм гуйна гэдгээ бодохгүй. Нас гүйцсэн гүйцээгүй хуш моднуудыг лантуудаж байгаад самар авна. Ойн амьтадын хоолыг эрээ цээргүй булааж дээрэмдэнэ. Амьд байгаль хариугаа авч, үйлийн үрээ хэзээ нэгэн цагт, гэр бүлийн хэн нэг нь амсдаг жамтай. Ум мааний бадми хум.
Яасан болгоомжгуй юм бэ, хайран монголчууд минь! ум мааний бадми хум!
Муу самарчид модыг эвдэж гэмтээдэг. Самарчдад хуулийн хатуу хариуцлага тооц.
Сайн л биз. Хог тарьж ой мод бузарласан хулгайчууд
Aмьдралаа залгуулах гэсэн хүмүүс хөөрхийс ар гэр нь одоо улам л хүнд амьдралтай болно , хүний зовлонгоор амны зугаа хийгээд буянаараа болог доо