Нийслэлийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Энэ оны нэгдүгээр улиралд 83 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ дунд, авлига албан тушаал, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд багтаж байна. Тухайлбал, Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан” эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Мөн Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан” хэрэг, Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй” хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч байгаа аж. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцыг хураасан. Түүнчлэн бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн хэрэгт холбогдсон Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Тодруулбал, Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн 50.000 доллар, 2500 еврог дээрэмдсэн хэрэг гарсан. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тагнуулын байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгаж эхэлсэн байдаг.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Estoi erguu malnuud umaa hohi ni za
Manai tagnuuliin ajiltnuud deerem hiiheer ch odoo Mongol Uls ch bvvr dampuurch gvitsee dee. Tsagdaa, tagnuul ni deeremchin, shvvh prokuror ni hahuulchin .... odoo teheer haashaa harj vhnee?!
Дээшээ харж үхвэл гайгүй байдаг гэсэн.
Төр, Засаг зайдалсан толгой луйварчдын хэрэг гээд л цааш нь үргэлжлэх юм байгаа биз дээ Айн ? ? ?
Тагнуулчид нь дээрэм, дипломатчид нь контробанд, урлагийнхан чүкэн, спортынхон цус нөж, цэргийнхэн аллага, хуулийнхан авилгал... энэ одоо юү болоод байна аа!
Хүний эрх мандан бадоаад бхйна хө.
яг салбар салбарын хүмүүст нь тохирсон мэрэгжлээрээ ажилладгийг хэлээд өглөө эмнэлэг сургуулийг нь бас хэлээд өхгүй юу
Horlon suitgel
чүкэн гэдэг нь юу вэ
Энэ дээшээ гарч ирсэн хэдэн дуракуудын унэн нуур царай нь байхгуй юу !
2004 onooc xoich tagnyyl elcmerchdiin gart byren orj tegniig demjdeg gar xel ni boldog zalyys syreg surgeeree tagnyyld orj gardar bolcon ajee. Edreer deeremchid tednii neg xeseg ni.Xamgiin awyltai in iim zalyys tarnyyliig menge oldog, alban tychaal devchix xeregsel gej yzsen.Songodog teleelelyyd ni R.Bold, Gerel, Arvinsan, B.Xyrts, bas daxin D.Gerel nariin yed ajild orj alban tychaal devchsen xymyys.Mongoliin tagnyyld gadaadiin tagnyylyyd chyrgslsan baidag ni xeviin yzegdel baix. Uchir ni tend bolovson xychnii asyydsal, alban tychaal avilgaar deerx darga nar chiidejeg baisand orvchino.Ene ni gadaadiin tagnyyl Mongoliin tagnyyld chyrgalax Xamgiin taatai bolomj boldog gene.Darga nariig ni ylsterchid tomilj ted nar ni xeniig ajiltnaar avaxaa avilgaar chiiddeg boloxoor gadaadiin tarnyyld xamgiin taatai bolomj boldog gene. Gadaaiin tysgai albadtai memstej YAB-g xangax baigyyllaga iim bolson ni tysgaar togtnoloo aldaxiin doxio.
За за социализмын үеэс хүмүүсийг Зөвлөлтийг муулж хатгаад дагаж баясвал цааш матдаг тагнуулчид гэж балиар амьтад байсан.Их төлөв хот тойрсон хятад хэлтэй удам нь тодорхой бус этгээдүүд,орос хэлэн дээрээ дөрөөлсөн Хэнтийн буриадууд л чихчихсэн газар байсан нь одоо ч хэвээрээ.Гадаад яам бас адилхан.
Номингийн тэнэгүүд Цэрэн-Очир гэх хувь хүнээр дээврээ засуулсан юм биш үү!? Голоо нүдсэн горгорууд юм даа. Олигтойхон том компаниар хийлгэхгүйв
Тагнуулчдын байж байгаа үнэн төрх энэ
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг "Н, Д, М, Б нар" гэлгүй нэрийг нь бүтнээр мэдээлж байх хэрэгтэй!! Хүний нэр нуугаад байх юм байхгүй, нууц мэдээлэл огт биш!!! Тэгээд ч нийтэд жигшүүлэх ач холбогдолтой.
Tiim
Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг "Н, Д, М, Б нар" гэлгүй нэрийг нь бүтнээр мэдээлж байх хэрэгтэй!! Хүний нэр нуугаад байх юм байхгүй, нууц мэдээлэл огт биш!!! Тэгээд ч нийтэд жигшүүлэх ач холбогдолтой.
Ингэж ажиллаад байвал болж байна
орсыг дээрэмдсэн хятадтай нийлсэн монгол бизээ монгол улсын иргэд компаний гадаадын иргэд компанпаны мөнгийг дээрэмдээд өгдөггүй биз дээ яг ритинто оюу толгойгоо дууриасан дээрэмчид юмаа
тагнуул хуульчид нь оюу толгойн техникийн эдийн засгийн төслийг анх хийж өгсөн гэдэг нь үнэн байхнээ
Хужаануудыг дээрэмдэхгүй Оросуудыг дээрэмдээд байхдаа яахав дээ.
Дээрэм ч хийж чадахгүй бн гэдэг чинь тусгай бэлтгэлжилт тэг бн гэсэн үг. Ха ха ха.
Дарга нь Оросод жилийн курс л төгссөн Хурц юм чинь.
Энэ тагнуул,цэрэг,цагдаа,хууль,шүүхээ цүнх баригч,дагаж явдаг хав нохойноосоо салгая.Үндсэндээ үүнийг уншихад ТТГ маань хулгайчуудын орон болоод нөгөө тагнуул гэгч онц чухал зүйл алга болоо юу.Энэ ч Нөгөө Хурц гэгч барилгын техник мэрнгжлийн нөхрөөс эхлээ биздээ.
Улс орондоо эзэн болох төр эргэн ирж байнадаа
Цэргийн албаар хүмүүжсэн хүмүүс ийм л үнэн шударга явдаг юм бна , тэгээд хүмүүжүүлсэн бна уу ??? Бас дарга цэргийн сургуулийг төгссөн гэж бгаа ,
Ерөнхийлөгч нь орос пропагандач болсийш