1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол Улсын 3 удаагийн аварга ОУХМ Ж.Оргилболдын нэрэмжит 2023 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Биеийн тамир, спортын газар зохион байгуулагдаж байна.
ОХУ-ын тамирчдыг 2024 оны Олимпын наадамд оролцуулахыг зөвшөөрч магадгүй талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс долоо хоногийн дараа Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Украин руу довтолсонтой нь холбогдуулан тус улсын эсрэг авсан хориг хэмжээнүүдээ баримталж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” нөгөөдөр (II.3-5) эхэлнэ.
"Дугаарын зочин"-оор олимпын медальтай ах нарынхаа араас түүчээ болон гялалзаж байгаа Ази тивийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүүг урьж ярилцлаа.
Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Ёкозүна Хакүхо М. Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Хакүхо М.Даваажаргалын хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмогийн спортод зориулахдаа 45 түрүү хүртсэн билээ.
Загребийн дэвжээнд Хассан Яздани (Иран), Кайл Снайдер (АНУ), Гено Петриашвили (Гүрж), Гажи Алиев (Азербайжан), Жейден Кокс (АНУ), Рави Кумар (Энэтхэг), Амирхоссейн Заре (Иран), Таймураз Салказанов (Словак), Юи Сүсаки (Япон), Хелен Марулис (АНУ) нарын дэлхийн шилдэг бөхчүүд хүч үзэхээр болжээ.
Энэхүү сорилтот аялалд гарахаас өмнө хэд хэдэн удаагийн бэлтгэл алхалтыг зохион байгуулж, туршлагатай алхагчид нь өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, сэтгэл зүй, бие махбодийн бэлтгэл хангаж, онлайнаар хүртэл зөвлөгөө өгөх уулзалтыг хийж ярилцсаар ийнхүү товлосон цагтаа зориг шулуудан хөдөлцгөөв.
“Дүү минь байсан бол...” гэх бодол хамар шархируулж хацар норгоно. Мөөеө аврагын дунд охинтой ханилан үр хүүхэдтэй болж явсан төрсөн дүү минь эдүгээ алга. Тэр үед дүү маань Хакухотой хэр дотно байсныг монголд зохиогдсон сумогийн тойргийн барилдааны үеэр би гойд мэдэрсэн юм.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гранпри нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо.
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 26-29-нд ОХУ-ын Красноярск хотод боллоо. 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд манай улсаас 60 гаруй бөх барилдснаас 4 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
ОХУ-д болж буй алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай улсаас оролцож буй бөхчүүд алт, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.
Монголын Эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны шигшээ баг АХБХ-ны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны "D" хэсэгт өрсөлдөх гэж байгаа бөгөөд тэмцээн ирэх 3-р сард Йордан улсад болох гэж байна.
“Амжилтын эзэн” буландаа даамны олон улсын их мастер Э.Хүслэнг урилаа. Тэрбээр долоон настайгаасаа даамаар хичээллэж, монгол хүний оюун ухааны чадамжийг дэлхийд дархалсан авьяаслаг тамирчин. Э.Хүслэн 12-тойдоо насанд хүрэгчдийн ААШТ-д III байрт орж, дэлхийн даамны холбооны мастерын болзол хангасан хамгийн залуу даамчин юм. Мөн 2015 онд Близ, 2016 онд турк даамын Монголын анхны дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан. Харин 2019 онд Туркт болсон 100 буудалт даамын үндсэн төрөлд түрүүлж Монгол Улсаас дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болсон юм.
Олимпын хошой аварга уулын цаначин бүсгүй Микаела Шиффрин Италийн Кронплатцад болсон Дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ. Энэ нь түүний Дэлхийн цомын 83 дахь ялалт байсан бөгөөд уг үзүүлэлтээр дээд амжилтыг эзэмшигч Линдсей Вонныг ардаа орхин бүх цаг үеийн тэргүүнд бичигдэж эхлэв.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй