Байт харвааны Дэлхийн цуврал тэмцээн хоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотод боллоо. Манай улсаас рекурв, компаунд төрлөөр зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцсон.
“Дугаарын зочин”-оор өвлийн усанд сэлэлтийн Монголын анхны дэлхийн аварга М.Цэнгүүнийг урьж ярилцлаа. Тэрбээр өвлийн усанд сэлэлтийн олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн, ОБЕГ-ын аврагч Ш.Даваадоржийн зээ охин ажээ.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн анхны "Их Дуулга" тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (II.04-05) Францын нийслэл Парис хотод боллоо. Манай улсаас ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд мөнгө, спортын мастер Одгэрэлийн Уранбаяр 73 кг-д хүрэл медаль хүртэв.
“Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод –Монгол” ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох эхний тэмцээн "Загреб Опен" хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загребт боллоо. Манай улсаас тус тэмцээнд долоон бөх барилдсанаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв. 65 кг-ын жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны нэгдүгээр тойргийн дөрөв дэх барилдаанд Архангай – Завхан аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулав.
ҮБХИС-ийн Спорт сургалтын төвд Зэвсэгт хүчний 2023 оны гардан тулааны аварга шалгаруулах тэмцээний 85 кг жингийн алтан медалийн төлөөх тоглолт явагдаж байв. Үзэгчид болон тамирчид дэлхийн хошой аваргын тоглолтыг чих, нүд тавин чимээгүй үзэж, зарим үед уухайлан алга таших нь түүний өрсөлдөгчөө “хайрлаж” тулалдаж байгаатай нь холбоотой ажээ.
Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч хошууч Х.Уянгыг дугаарын зочин хоймортоо урьж ярилцлаа.
Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох "Zagreb Open" тэмцээний хоёр дахь өдөр Монголын хоёр бөх барилдснаас эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртэв.
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дэргэдэх Тамирчдын комисс нь ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжих, шилдэг тамирчдыг алдаршуулах үйл ажиллагааг өрнүүлж буй билээ.
Азийн хөлбөмбөгийн холбооны 33-р их хурал Бахрейний Манама хотноо болж өндөрлөлөө. Хуралд Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 46 улс оролцож, ирэх дөрвөн жил тус байгууллагыг тэргүүлэх удирдлагын багаа шинэчлэн сонгож, хийх ажлуудаа хэлэлцэн батлав.
АНЭУ-ын Шаржа хотноо үргэлжилж буй скейтбордын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн гудамжны төрөлд өрсөлдсөн 81 тамирчнаас хамгийн шилдэг үзүүлэлттэй 27 нь хоёрдугаар шатанд шалгараад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хэрэгжүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидалд гарын үсэг зурсан билээ.
“Амжилтын эзэн” буландаа өнгөрсөн онд Орос улсын Саха Якутад болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн мас-рестлингийн тамирчин Б.Энхтуяаг онцоллоо. Түүний хувьд Укбекстан улсад болсон Азийн аваргаас мөн хүрэл медаль хүртсэн бөгөөд Турк улсад болсон Дэлхийн нүүдэлчдийн наадмын шагналт байранд шалгарсан шилдэг тамирчин юм.
Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох “Загреб Опен” тэмцээн өчигдөр Хорватын нийслэл Загребт эхэллээ.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй