Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг Гүржийн шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийнэ.
Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
“Дугаарын зочин” буланд үндэсний бөхөөр амжилттай барилдаж буй залуусын төлөөлөл Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн арслан, Чөлөөт бөхийн ОУХМ, Хилчин спорт хороо, Нэгдэл клубын бөх Ч.Алтангэрэлийг урилаа.
Спортын төв ордонд хоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ХХ зууны манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаярын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд 39 байгууллагын 192 тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа шалгаруулжээ.
Английн Манчестер Юнайтед клубт 1996-2011 онд 15 жил өөрийн хамгаалалт ур чадвараа харуулж байсан Уесли Майкл Браун Монгол Улсад 2 дугаар сарын 7-нд хүрэлцэн ирж, түүнийг тус клубийн монгол дахь хөгжөөн дэмжигчид угтан авчээ.
ЭР-РИЯД. /AFP/. Португалын хөлбөмбөгчин Криштиану Роналду пүрэв гарагт Саудын Арабын “Аль-Наср” клуб “Аль-Вехда” багийг 4:0 онооны харьцаагаар буулган авсан тоглолтод бүх гоолыг оруулснаар клубийн карьерийнхаа 500 дахь гоолоо оруулав.
CТОКХОЛМ. /AP/. Шведийн Олимп, Паралимпын хороод 2030 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах боломжийг судлахаар болсон талаараа лхагва гарагт мэдэгдлээ.
Мэргэжлийн сагсан бөмбөгт Монголоос анх удаа амжилттай хөл тавиад байгаа Шаравжамцын Энхийн-Одод зориулан АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын захирагч ирэх баасан гарагийг “Монголын өдөр” болгон зарлажээ. Тус хотын коллежийн үндсэн багт нь анх удаа монгол тоглогч хөл тавьж байгаад баяртай байгаагаа хотын захирагч Жеффри Ж.Мимс ярьжээ.
Орхон аймагт болж буй хүүхдийн спортын өвлийн VII наадамд гүйлтийн тэшүүрийн төрөлд баруун хязгаарын Ховд аймгаас Б.Бадамгарав гэдэг 11 настай охин ганцаараа аймгаа төлөөлөн оролцож байгаа юм.
Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах цэрэгжлийн гимнастикийн модон морин дээгүүр малгай тавьж харайх төрөлд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн танкийн батальоны механик жолооч, цэрэгжлийн спортын мастер, ахлагч Даваадоржийн Бат-Анар тэргүүлэв.
“Амжилтын эзэн” буландаа гүйлтийн цанын спортын мастер, Архангай аймгийн тамирчин Ж.Уянгыг урилаа. Тэрбээр 2023 оны Бүх ард түмний өвлийн спортын XVI наадмаас хүрэл медаль хүртэж, спортын мастерын болзолоо 18 секундэд биелүүлсэн юм. Үүнээс гадна Ж.Уянга 2018 оны өсвөрийн Улсын аварга, 2019 оны хүүхдийн спортын наадмын мөнгөн медалийг хүртэж байсан юм.
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр Орхон аймгийн "Хангарьд палас"-т ёслол төгөлдөр боллоо.
Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. Ёслолын ажиллагаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулагддаг уламжлалтай. Гэхдээ 2022 оны тухайд хөлбөмбөгийн ДАШТ яг энэ үеэр давхцаж байсан тул монгол тооллоороо бар жилийн төгсгөлд зохион байгуулсан юм.
Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын төлөөх шигшээ барилдааны хоёрдугаар тойргийн хоёр дахь барилдаанд Увс – Төв аймгууд учраа тааран эн тэнцүүхэн өрсөлдсөнөөс Увс аймгийн баг 13:12-аар ялалт байгуулав.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Турк, Сирид болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. Олимпын гэр бүлийн хамт олон гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлнэ” гэж мэдэгдэв.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй