Ирэх сард Тайландын Бангкок хотноо хоёр өдөр үргэлжлэх Азийн олимпын зөвлөлийн Тамирчдын форумд 44 ҮОХ төлөөлөгчөө илгээхээр болсныг зохион байгуулагчид мэдэгдлээ.
Азийн XIX наадмын зохион байгуулагчид хог хаягдалгүй наадам хийх шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа.
“Дугаарын зочин” буландаа урилаа. Түүний хувьд улсын аваргын тэмцээнүүдэд хэд хэдэн удаа түрүүлж, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцон эх орныхоо нэрийг дуурсгаж яваа шилдэг тамирчин юм.
Олимпын хөтөлбөрт анх удаа багтаад буй брэйк бүжгийн тамирчдын Парисыг зорих их тэмцэл эхэллээ. 48 орны 180 бүжигчин Японы Китакюүшү хотноо хуран чуулж, олимпын эрхийн оноогоо нэмэхээр Дэлхийн цуврал тэмцээнд хоёр өдөр өрсөлдөв.
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, Б.Серик, М.Лхагвагэрэл нарын 72 улсын цолтон магнайлан зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий найм даван түрүүллээ. Ув
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзлыг хангасан Монгол Улсын цол хүртээв.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн Израилийн Тель-Авивт өндөрлөлөө. Хамгийн сүүлийн барилдааныг +100 кг-ын жинд хийсэн ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв
Монголын сагсан бөмбөгийн холбооноос үе үеийн Монгол Улсын шигшээ багт тоглож байсан тоглогч, дасгалжуулагчдыг урьж “FIBA-2025” Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт оролцохоор бэлтгэлээ хийж буй шигшээ багтай уулзалт зохион байгууллаа.
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 36 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамъянпүрэв түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Пума" групп, Ховд дэвжээний бөх, улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн үзүүрлэв.
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд үргэлжилж байна.
Ой тогтоолтын Олон улсын Их мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо.
Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин Латвийн Мадонад болж буй залуучуудын “IBU Cup” тэмцээнд оролцож байна.
“Амжилтын эзэн” буландаа боксын ОУХМ Б.Чинзоригийг онцолж байна. Тэрбээр “Токио-2020” зуны олимпийн наадмын 63 кг-ийн жинд хүч үзсэн билээ.
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь “Их Дуулга” тэмцээн нөгөөдөр Израилийн Тель-Авивт эхэлнэ. Парисын “Их Дуулга”-ын дараа олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан Монголын жүдочид Израильд эрэгтэй 10, эмэгтэй 8, нийт 18 жүдоч барилдана. Манай улсаас өнгөрсөн жилийн Тель-Авивын татамид Б.Цогт-Очир 60 кг-д, Г.Хэрлэн 66 кг-д, Б.Баасанхүү 48 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Гүйлтийн цанын 43 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 5-нд Словенийн Планика хотод болно.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй