Ойрын хэдэн өдөр хөлбөмбөгийн ертөнц “Супер лиг” хэмээх шинэ төслөөс болж бужигнаантай байна. Аваргуудын лиг өндөрлөх дөхсөнтэй зэрэгцэн “Супер лиг” ажил хэрэг болж, 12 шилдэг багийг эгнээндээ нэгтгээд байв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.
АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 64,1 кг жинд монгол хүү Цэрмаагийн Чинзориг түрүүллээ хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ ОХУ-д хориг авсантай холбоотойгоор төрийн дууллаа эгшиглүүлэхийг нь хориглосон билээ.
Таван жилийн өмнө МХБХ-ны Үндэсний дээд лигт шинээр орж ирсэн “Андууд 220” ТТБ-ын дэргэдэх “Атлетик 220” клуб богинохон хугацаанд олон амжилт гарган, түүнийгээ тогтвортой хадгалан бататгаж буй.
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, анагаахын ухааны доктор /PhD/, спортын эмч Дэмчигжавын Загдсүрэн нь 2021 оны 04 дүгээр сарын 21-нд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын Спорт-Олимпизмийн хөдөлгөөн, анагаах ухаан, нийгмийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын Онцгой комисс болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ.
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Монгол Улсын гарьд, бөх Махгалын Баяржавхланг Хил Хамгаалах Ерөнхий Газрын “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны Удирдах зөвлөлөөс 2021 онд Дэлхийн 5 тивийн 54 улсын дунд FIBA U15 Skill Challenges тэмцээнийг зохион байгуулахаар 3 дугаар сард шийдвэрлэсэн.
Европын хөлбөмбөгийн шилдэг 12 клубын удирдлагууд Европын Суперлиг гэдэг нэрийн дор тусдаа аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна гэдгээ зарлан мэдэгдсэнийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ болон бусад томоохон холбоод эрс буруушааж байна.
Токиогийн олимпыг цуцлах сонголт байгаа тухай Японы топ улстөрч Тошихиро Никайгийн тайлбар олон улсын анхаарлыг татлаа.
Улсын 24 удаагийн аварга, спортын мастер, ахмад тамирчин Б.Вандан-Очир өдгөө 60 гарч яваа ч хэт холын зайд хурд сорьсоор тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөөр явна.
Польш улсын Кельце хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дахь өдөр Монголын боксчдоос 2 тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
Зуны спортын XXXII олимпын наадам эхлэхэд 95 хоног үлдэж байна. Токио хотын захирагч Юрико Коикэ гайхалтай олимп зохион байгуулахын тулд бүх хүч чадлаа дайчлан ажиллахаа мэдэгдсэн.
1989 оны хавар эрт. Дорнод аймаг дахь хилийн отрядад ажиллах томилолт авлаа. Залуу хүний хувьд хязгаар нутгаар аялах, хилчдийн өвөрмөц амьдралтай танилцах нь ихээхэн сонирхолтой байв. Өмнөхөн нь баруун хязгаараар Ховд, Алтайн хилийн отрядад томилолтоор явсан маань гадаадад аялснаас дутахгүй сонин сайхан байсныг хэлэх үү. “Үнэн” сонинд залуучууд, цэрэг эх оронч сэдэв хариуцдаг сурвалжлагч байсан маань олон сонирхолтой газраар аялах, зарим нэг хагас хаалттай бүст нэвтрэх боломж олгосон юм. Миний мэдэхээр тэр үед, Радиод Я.Баатар, Телевизид найруулагч н.Болд нар Батлан хамгаалах салбар хариуцаж байсан ба надаас ялгаатай нь тэд нормын офицер хувцас өмсөнө. Харин би ёсолж барьж явахаас түвэгшээгээд Батлан хамгаалах Яамны саналыг талархангуй няцааж билээ. (baabar.mn сайт
ДэлгэрэнгүйЕрөнхийлөгчийн төлөө хоёр нам өнгөндөө тэмцэлдэж буй харагдавч угтаа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын зодоон гээд саначих. Энэ хоёрын алийг ч би дэмжихгүй. Яагаад гэх баримт хоёуланд нь зөндөөн буй. Би залхталаа бичсэн. Х.Баттулга: идэж уусан, гадны ашиг сонирхлыг дэмжиж мега төслүүд гацаасан, түүний үрэн таран хийсэн хөрөнгө хэдэн тэрбум доллароор яригдана. У.Хүрэлсүх: засгийн эрх булаасан, ждүчдээр хүрээлүүлж, түрэмгий бүдүүлэг авираар хууль гишиглэсэн, хоёул тус тусынхаа намын боловсролтой ахмад лидерүүдээ шоронд хадсан. Энэ хоёрын нэг Ерөнхийлөгч болбол бүр оодорно. Тиймээс хоёуланг зайлуулаад хоёр нам шинэ хүн дэвшүүлээд өрсөлдүүл. Мунгинасан эх орноо өөд татах лидер хоёр намд бий. Эх оронч сэтгэл, мэдлэг боловсрол, ёс зүйгээр Х.Баттулга, У.Хүрэлсүх нам дотроо их доогуур дугаарлагдах хоёр. Харин яагаад жанжилж чадсан нь хачирхалтай. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБид бодохдоо, Үндсэн хуулиасаа эхлээд бусад хууль, журам, дүрмээ засч сайжруулаад, элдэв цоорхойнуудыг бөглөж, дараа нь зөв хүмүүсээ олж сонгоход, тэр зөв хүмүүс нь зөв бодлого гаргаж биднийгээ зөв удирдаад явахлаар ямар ч асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэдэг. Тэглээ гээд бүтэхгүй байгааг яах вэ? Авлигатай тэмцэх, байгаль орчноо хамгаалах, ядуурлыг бууруулах мэтийн хэмжих нэгжгүй зорилтууд, хотын замын түгжрэлийг бууруулах гээд арай баримжаатай, бүр барьцтайгаас 5-р цахилгаан станц байгуулах ажлыг чадаагүй хэвээр байна. Гэтэл бүр том юм аяндаа бүтчихсэн байх. Монголчуудыг Солонгос, Америк руу явуулж ажиллуулах, хүн болгон нэгээс хоёр гар утас бариулах, айл бүр машинтай болгох гэх мэт. Тийм зорилт дэвшүүлэх ухаан төрөөс гараагүй ч хүмүүс дэвшүүлээд, зах зээл гялс шийдчихсэн. Жам ёсны үйл явцыг зогсоох арга байхгүй. Тиймээс нийслэлд барилга барих бус бариулахгүй байх нь хамаагүй хэцүү болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйТөрийн ордны суурийг олзлогдсон 300 япон цэрэг, засан хүмүүжүүлэх газрын 4000 хоригдол, 400 иргэн Туул голоос зөөсөн чулуугаар цутгасан.
ДэлгэрэнгүйТөрийн ажилтан нар эх орныхоо ашиг сонирхолыг эрхэмлэн ажилладаг.Улсынхаа ашиг сонирхолд хохирол учруулахаас сэргийлдэг, өчүүхэн боловч алдаа гаргасан бол хариуцлага хүлээж засч чаддаг уламжлал бий.Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх эрсдэл байдаг учраас ийм хүмүүжилтэй байж ирсэн.
ДэлгэрэнгүйЭдийн засагт ч мөн адил хуучны хөшингө бүтцийг задлах болсон нь анзаарагдаж байв. 1986 оноос үйлдвэрийн газруудад төлөвлөлт, эдийн засгийн механизмийг сайжруулах янз бүрийн туршилт хийсэн байна. Эхний арга хэмжээнүүд нь зарим үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаанд өөрийн хариуцлага, бие даасан байдлыг бий болгоход чиглэж байв. Үүний тулд тэдгээр үйлдвэрийн газруудад урьд нь байгаагүй аж ахуйн тооцоог нэвтрүүлэх шаардлагатай болжээ. Ийм үйлдвэрийн газрууд улсын татаас, өөрсдийг нь „тэжээн тэтгэдэг“ зээлд найдах хэрэггүй гэдгийг Засгийн газар тодорхой ойлгуулсан байна. Сайд нарын Зөвлөл юуны өмнө эдийн засаг, гадаад худалдаа, эдийн засгийн төлөвлөлтийнсалбартүйл ажиллагаа явуулдаг яамд, улсын хороодыг мөн нэгтгэв. Үүгээрээ шийдвэр гаргах ажиллагааг улам төвлөрүүлж, шийдвэр гаргах замыг богиносгохоор тооцжээ (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй