Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна.
Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын дагуу анх удаа зохион байгуулж, дүнг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл БНАСАУ-д “COVID-19”-ийн вакцин илгээх саналыг өнөөдөр тавьсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Х.Баттулга даргатай Ардчилсан намынхан тун удахгүй орон даяар тэмцлийн хэлбэрт шилжиж магадгүй байгаа тухай албан бус эх сурвалж өгүүллээ.
ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын Сенат Жером Пауэллийг тус улсын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ тэргүүнээр улиран сонгох эсэх асуудлаар санал хураалт явууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешыг хүлээн авч уулзан хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
ТОКИО. /NHK/. Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ ирэх долоо хоногт албан ёсоор өгөхөөр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто "NHK" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” талаар мэдээлэл хийж үг хэлэв.
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Европын 20 компани Москвагийн тавьсан нөхцөлийн дагуу Оросын хийн төлбөрийг хийх дансыг Газпромбанканд хэдийнээ нээсэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Монголд ОХУ-ыг дэмжих болон эсэргүүцэх чимээ хэдий чинээ чанга байна төдий чинээ бидний хагарал зөрчил хурцдаж байна гэсэн үг, энэ зөрчилд Монгол ялахгүй.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Хатагтай Мариа Элизабетта Каселлатид энэ сарын 10-нд бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулгыг урьж, ярилцлаа.
Өнөөдөр хуульч Б.Ариунболд мэдээлэл хийлээ.
Монгол Ардын Нам 30-р Их Хурлаараа Социал демократ үзэл баримтлалтай нам байхаа тунхаглан зарласан. Социал демократ үзэл нь Шударга ёс, Эрх чөлөө, Эв санааны нэгдэл гэсэн гурван үндсэн тулгуур дээр оршин тогтнодог. Эв санааны нэгдэл нь улс орон, хот, аймаг орон нутгийн хөгжилд хамгийн чухал байр суурь эзэлнэ. Энэ ч утгаар Монгол Ардын Намаас “Нэгэн дээвэр дор” төслийг хэрэгжүүлж байна.
Ковид зогслоо л түүний үлдээсэн хямрал жинхэнэ утгаараа эхэлж байна. Хүнд өвдөөд эдгэрсэн хүний бие сэтгэл удаан хямарч, тамир тэнхээ алдсан хэвээрээ явдаг шиг үе түүний араас залгаж байгаа юм. Улмаар Орос- Украйны дайнаас үүдсэндэлхий дахиныг дайны нөхцөл байдлын дарамт Ковидын араас нөмрөн орж ирлээ. Эдгээрээс үүдсэн “ерөнхий хямрал”-ын үед нөхцөл байдлыг хөнгөвчлөх эмчилгээ хийсээр байдгаараа үлдвэл, ар араасаа залгах хямралынхаа орчилд “Орчлонгийн хүрдэнд эргэлдэх” лүгээ адил үлдэнэ. Харин, давхар давхар хямралын шийдлийг хувьсгалын шинжтэй эргэлт болгоод гучин жил мөрөөдсөн үндэсний сэргэлттэйгээ золгож бас болж байна. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдэлийн үнэлгээ хийсэн. Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. (news.mn сайт)
ДэлгэрэнгүйМонголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
Дэлгэрэнгүй