Сурталчилгаа

Улс төр, эдийн засаг

Г.Занданшатар: Инновацлаг мал аж ахуйг хөгжүүлснээр эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлнэ

Баянхонгор аймагт гурван өдрийн турш үргэлжлэх “Нээлттэй Баянхонгор” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт сүргийн эзэд-1000” чуулган, “Соёлын сэргэлт” аян, “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” арга хэмжээ, “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг нэгэн зэрэг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

13 өдрийн өмнө 2

Хонконгийн крипто арилжааны биржийг шалгаж байна

ХОНКОНГ. /BBC/. Хөрөнгө оруулагчдын зүгээс 1.3 тэрбум хонконг доллароо алдсан гэж гомдол мэдүүлсний дараа Хонконгийн цагдаагийн газраас криптовалютын арилжааны “JPEX” компанийг залилангийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж эхэлжээ.

13 өдрийн өмнө 1

Туркийн Төв банк бодлогын хүүгээ 30 хувьд хүргэж өсгөжээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн Төв банк инфляцыг бууруулах, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор мөнгөний бодлогыг чангатгах арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, бодлогын хүү 25 хувь байсныг 30 хувь болгож өсгөх шийдвэр гаргажээ.

13 өдрийн өмнө 0

Ж.Ганбаатар: ОХУ-аас тавьсан шатахууны хоригт Монгол Улс орсон

ОХУ-аас шатахуун экспорт дээр тавьсан хоригт Монгол улс багтсан эсэх болон Монгол улсын шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.

13 өдрийн өмнө 90

Африкийн орнуудыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд элсүүлэхийг Франц улс дэмжинэ

НҮБ. /TASS/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Африкийн орнууд болон “G4” бүлгийн орнуудыг (Бразил, Герман, Энэтхэг, Япон) байнгын гишүүнээр элсүүлэхийг Франц улс дэмжиж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд үг хэлэхдээ мэдэгджээ.

13 өдрийн өмнө 4

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзав.

13 өдрийн өмнө 2

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзав.

13 өдрийн өмнө 0

ОХУ шатахуун, дизель түлшний экспортыг түр хязгаарлажээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийг тэнцвэржүүлэх, дээд үзүүлэлтдээ хүрээд байгаа шатахууны үнийг бууруулах зорилгоор шатахуун, дизель түлшний экспортыг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.

13 өдрийн өмнө 4

АНУ Украинд 325 сая долларын зэвсгээр туслана

АНУ-ын Засгийн Газар Украин улсад 325 сая ам.долларын цэргийн багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений бичгээр хийсэн мэдэгдэлд дурьджээ.

13 өдрийн өмнө 6

Хятад улс хоёр чухал металлын экспортыг зогсоожээ

БЭЭЖИН. /CNN/. Хятад улс үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс хоёр төрлийн газрын ховор металлын экспортод хязгаарлалт тогтоосноос хойш нэг сарын дараа хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд чухал шаардлагатай эдгээр элементийн экспорт наймдугаар сард бүрмөсөн зогсжээ.

13 өдрийн өмнө 1

ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

13 өдрийн өмнө 43

АНУ-аас Украинд 325 сая долларын зэвсэг техникийн тусламж үзүүлнэ

ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын засаг захиргаа Украин улсад 325 сая ам.долларын цэргийн багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений бичгээр хийсэн мэдэгдэлд дурдсан байна.

13 өдрийн өмнө 1

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.

13 өдрийн өмнө 1

У.Хүрэлсүх: Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа дээгүүр байр эзэлдэг

АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедтай уулзлаа.

13 өдрийн өмнө 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.

13 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ

Товчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:

Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:

Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лхагважав:
Эдийн засагч Б.Лхагважав:

МАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй