“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг урилаа.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал өнөөдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн цэцэд өглөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.17) Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо.
Турк улсын Истанбул хотод албан ёсны төвтэй эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг GGC llc Монгол компани нь олон улсын крипто зах зээлд урьдчилсан захиалгаа өөрийн /GGCM.iO/ сайтаараа дамжуулан авч эхлээд байна.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.17) хуралдаан 11 цаг 22 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа
БРЮССЕЛЬ. /VOA/. Европын Комисс /ЕК/ Оросын түрэмгийллээс үүдэн эрчим хүчний үнэ эрс өсөж байгааг харгалзан евро бүсийн 2022 оны өсөлтийн урьдчилсан таамаглалыг даваа гарагт 2.7 хувьд хүргэн бууруулжээ.
СӨҮЛ. /Bloomberg/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены дэвшүүлсэн “Энэтхэг-номхон далайн эдийн засгийн стратеги” төлөвлөгөөг /IPEF/ дэмжиж байгаагаа илэрхийлэв.
ТЕХРАН. /IRNA/. Афганистаны засгийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөн төрийн зарим байгууллагыг татан буулгажээ.
БУДАПЕШТ. /Xinhua/. Унгарын парламент даваа гарагт Виктор Орбаныг Ерөнхий сайдаар сонгосон бөгөөд тэрбээр ийнхүү тус албан тушаалд тав дахь удаагаа сонгогдож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Дэлхийн банкны байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан багийг хүлээн авч уулзлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Бенуа Боскет тэргүүтэй байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан багийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
"Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Монгол Улсад бүртгэлтэй 20 гаруй улс төрийн намын удирдлага, төлөөллүүд оролцлоо.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар даваа гарагт цахимаар хэлэлцээ хийж, БНАСАУ-д вирустэй тэмцэх хүчин чармайлт гаргахад хамтран ажиллах, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг тогтвортой зохицуулах арга замын талаар хэлэлцсэн гэж Сөүлийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
МОСКВА. /TASS/. ОХУ Финланд, Шведтэй ямар ч асуудалгүй тул эдгээр улс НАТО-д элсэх нь шууд аюул учруулахгүй тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
ПАРИС. /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон даваа гарагт тус улсын шинэ Ерөнхий сайдаар Элизабет Борныг томилжээ.
Ковид зогслоо л түүний үлдээсэн хямрал жинхэнэ утгаараа эхэлж байна. Хүнд өвдөөд эдгэрсэн хүний бие сэтгэл удаан хямарч, тамир тэнхээ алдсан хэвээрээ явдаг шиг үе түүний араас залгаж байгаа юм. Улмаар Орос- Украйны дайнаас үүдсэндэлхий дахиныг дайны нөхцөл байдлын дарамт Ковидын араас нөмрөн орж ирлээ. Эдгээрээс үүдсэн “ерөнхий хямрал”-ын үед нөхцөл байдлыг хөнгөвчлөх эмчилгээ хийсээр байдгаараа үлдвэл, ар араасаа залгах хямралынхаа орчилд “Орчлонгийн хүрдэнд эргэлдэх” лүгээ адил үлдэнэ. Харин, давхар давхар хямралын шийдлийг хувьсгалын шинжтэй эргэлт болгоод гучин жил мөрөөдсөн үндэсний сэргэлттэйгээ золгож бас болж байна. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдэлийн үнэлгээ хийсэн. Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. (news.mn сайт)
ДэлгэрэнгүйМонголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
Дэлгэрэнгүй