БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс Тайванийн хоолойд томоохон хэмжээний цэргийн сургууль хийсний дараа өөрийн эрэг хавийн бүсүүдэд сургуулилалтаа үргэлжлүүлэхээр болж, Шар тэнгисийн баруун хойд хэсэгт Бохайн булангийн зарим хэсгийг сарын хугацаатай хаасныг тус улсын Далайн аюулгүй байдлыг хангах газар мэдэгджээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлүүлсний нэг нь Эгийн голын усан цахилгаан станц юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар холбогдох албаны хүмүүсийн хамт тус төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2022.08.08/ бараалхав.
Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд түүх, соёлын дурсгалт газар нутаг, үнэт олдворуудыг хадгалан хамгаалах асуудлаар Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар (2022.08.04) Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурт ажиллалаа.
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим 18 сарын турш ширүүн хэлэлцсэний эцэст тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены амбицтай төлөвлөгөөг баталлаа. Уг төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, инфляцыг бууруулахад болон эрүүл мэндийн салбарт 430 тэрбум ам.доллар хуваарилах тухай тусгажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бараалхав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав.
Б.Батцэцэг: Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэж, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа
ИЕРУСАЛИМ. /Al Jazeera/. Палестин-Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр ням гаргийн 23:30 цагаас хэрэгжиж эхэлжээ. Талууд Египет улсын гаргасан хүчин чармайлтын үр дүнд түр эвлэрсэн байна.
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өгсөн коронавирусний шинжилгээний хариу хоёр өдөр дараалан сөрөг гарсан тул тусгаарлалтаа дуусгажээ.
Сумын багш Лхагваа Солонгос руу хоёр удаа "3 сар"-аар явж олсон мөнгөөрөө эсгий гэрээ паалкан байшин болгоод 0.07 хашаандаа ам бүл тавуулаа аажуу ч гэсэн амьдралаа дээшлүүлээд аж төрөн суудаг байжээ. Эхнэр Жаргалмаа нь захиргаанд мэргэжилтэн.
Их Британийн зургаан сая орчим өрх гар утас, суурин утас, өргөн хэрэглээний интернэтийн төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй байна гэж "The Guardian" мэдээлэв.
Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагууд болон дотоодын эдийн засагч нар манай улсын эдийн засгийг хүндхэн байдалд орсныг онцолж, дефолт зарлах өндөр магадлалтай орнуудын жагсаалтад оруулсан билээ.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ.
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Монгол Улсын төрөөс баримталж байгаа бүс нутгийн хэмжээнд дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Монгол Улс маш тодорхой байр сууриа төрийн түвшинд илэрхийлээд явж байна. Бид аливаа асуудалд энхтайванч нээлттэй бодлогыг баримталж, хүний эрх, ардчиллыг дээдэлнэ. Өнөөдөр ч гэсэн энэ байр сууриараа хандаж байна. Хоёр хөршийн хувьд сөргөлдөөнт байдалтай байгаа хэдий ч манай улсад айлчлал хийгээд л буцаж байна. Энэ бол Монголын гадаад бодлого зөв байгаагийн том илрэл. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй“Хоёр хөршийн гацаа” гэх хортой хоргүйг хольж хутгасан бохир бантан бол зөвлөлтөөс үлдсэн шавхруу. Муудсан шавхруугаар хооллогч бид ХХI зуунд “гацах” гүн хордлогод оржээ. Хоёр нүүрт хулчгар арчаагүй авираа хаявал дэлхийд тоогдоно. Умард өмнөд хөршийнхөө нэгийг зориуд дөвийлгөж, нөгөөг зориуд гутаадаг муу зангаа орхиж бодит хэмжээнд нь цэгнэж сур. Олон төсөл донгосдог популизмээ цэглэж, тарамдсан бодлогоо хоёр цэгт хумь. Нэгд ямар ч гацаанд бүү маллуул. (Харанхуй омог мэхлүүдгээс гэгээрсэн нь дөнгүүлдэггүйг буурал түүх хэлээд өгнө). Хоёрт гадны гар хөлийг Төрийнхөө жолоонд бүү ойртуул. (Тийм эрхийг сонгогч бүрт ардчилал олгосон). Энэ хоёр санаа бүтвэл тээглүүлэгч аварга оньс мултарч, ядмаг эх орон чинь аяндаа хөдөлнө. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБарилгын консептыг гаргахдаа “Бидний аав ээжийн үед Ард кино театрт хүмүүс уулзаж болздог, анги хамт олноороо уран бүтээл үздэг байсан сайхан соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээнэ” гэсэн бодлоор хийсэн. Барилга нь монгол ардын биелгээ бүжгээс санаа авсан туялзсан хэлбэртэй, барилгын гурван давхарт нь сүүлийн 30 жил Монголд баригдаагүй театр байгуулахаар төлөвлөсөн. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМонгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ. Тухайлбал, оросын талын этгээдүүдийг зогсоо зайгүй илчилж барахгүй байна. Хамгийн том нь Халтмаагийн Баттулга гэгч Путины даалгавраар төмөр замыг хэрхэн гацааж улсаа хорлосныг нэр бүхий фэйсбүүкч, твиттерчид арваад жилийн турш хэлж өгөөд байхад аль нэг талд гаргах болоогүй юу, ТЕГ-аа? Түүнийг 2004 оноос монгол төрийн өндөр албанд суулгаж, УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэн залж хорт санаануудаа гүйцэлдүүлэх боломж олгосон АН-ынхан өөрсдөө буруугаа хүлээж нотлоод байгаа. 2022 оны 2-р сарын 24-нээс хойш Орост худалдагдсан, гар хөл нь болсон учраас Украиныг дэмжээгүй гэх дайнч урвагчдыг нэр ус, зураг хөрөгтэй нь дуудан цоллоод зогсохгүй тэдэнд Шенгений, америкийн виз олгож болохгүйг тэдгээр ЭСЯ-дад бололтой анхааруулж, үүгээрээ виз олгож болох жагсаалтанд өөрсдийгөө давхар бүртгүүлээд ч байх шиг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг. Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй