Сурталчилгаа

Улс төр, эдийн засаг

Европын Холбооны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байгалийн хийг давав

БЕРЛИН. /DW/. Европын Холбооны /ЕХ/ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн онд анх удаа байгалийн хийн хэрэглээнээс давлаа гэж уур амьсгалын бодлогод судалгаа хийдэг “Ember” төвөөс мягмар гарагт нийтэлсэн тайланд дурджээ.

1 сарын өмнө 2

УИХ-ын гишүүдэд хүний эрхийн мэдрэмжтэй байж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг АН-аас уриаллаа

Өнөөдөр /2023.02.01/ Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж буй талаар хэвлэлийн хурал хийлээ.

1 сарын өмнө 7

“PayPal” компани 2000 ажилтнаа цомхотгоно

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотод төвтэй цахим төлбөр тооцооны “Paypal” компани “макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан” 2000 ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 7 орчим хувийг цомхотгохоор болжээ.

1 сарын өмнө 1

Э.Блинкен Хятадын талтай хоёр талын механизмын талаар хэлэлцэнэ

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д удахгүй хийх айлчлалынхаа үеэр тус улсын удирдлагуудтай хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн механизмыг сэргээх, түүнчлэн Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

1 сарын өмнө 1

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ахиулжээ

ВАШИНГТОН. /Anadolu/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2023 оны төсөөллөө ахиулсан ч өсөлт 2024 онд эргэн сэргэхээсээ өмнө энэ онд саарна гэж таамаглаж байна.

1 сарын өмнө 1

Г.Занданшатар: Койн гаргасан этгээдүүдийн хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад ажиллаж байна. Өнөөдөр (2022.01.31) Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, удирдлагын багийнхантай уулзлаа.

1 сарын өмнө 8

Дээд Шүүх С.Эрдэнийг АН-ын дарга биш иргэн гэж тодорхойлжээ

Ардчилсан намын ээлжит бус XVI их хурлаар Ардчилсан намын даргаар батламжлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд материалаа хүргүүлсэн билээ.

1 сарын өмнө 21

Б.Лхагвасүрэн: Бид ноолуураа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортолж чадвал "Оюу толгой" шиг орлого олох бүрэн боломж бий

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс 2022 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын удирдлагуудтай албан уулзалт хийж, зарим чиглэлийг өгөн ажиллаж байна.

1 сарын өмнө 21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв.

1 сарын өмнө 0

У.Хүрэлсүх: И.К.Азизовын Монголд ажилласан 9 жилийн хугацаанд Монгол, Оросын хамтын ажиллагаа өргөжин тэлсэн

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтойгоо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.

1 сарын өмнө 18

Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандлаа

Ардчилсан намын ээлжит бус XVI их хурлаар Ардчилсан намын даргаар батламжлагдсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд Шүүхэд материалаа хүргүүллээ.

1 сарын өмнө 5

Биньямин Нетаньяху Францад айлчлахаар төлөвлөж байна

ТЕЛЬ-АВИВ. /Yedioth Ahronoth./ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёрдугаар сарын 2-ны пүрэв гарагт Францад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна гэж тус улсын “Yedioth Ahronoth” сонин мэдээлжээ.

1 сарын өмнө 2

ОХУ-аас Хятад руу “Алс Дорнодын” чиглэлээр хий нийлүүлэх хэлэлцээрийн төсөл бэлэн болжээ

МОСКВА. /RIA Novosti/. Орос, Хятадын тал “Алс Дорнодын” чиглэлээр байгалийн хий нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж дуусжээ.

1 сарын өмнө 4

Л.Гүндалай: Орос, Хятадаас Монголын сонгуульд нөлөөлж байхыг үгүйсгэхгүй...

УИХ-ын гишүүн асан, инфлүнсэр Л.Гүндалайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

1 сарын өмнө 28

Х.Булгантуяа МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн Холбооны Тэргүүн боллоо

МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.

1 сарын өмнө 23

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй