Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр /2022.08.10/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
"4-11" хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн хуралд АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар оролцов.
ЦЮРИХ. /SRF/. Швейцарын эрх баригчид ОХУ, Украины хооронд дипломат харилцаа тасалдсан байгаатай холбогдуулан Оросын нутаг дэвсгэрт Украины ашиг сонирхлыг төлөөлөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн Владислав Товарищтайович Ховалыгтай энэ сарын 10-нд уулзав.
Баян хүчирхэг гүрнүүд дайн хийдэг. Ядуу улс дайн хийхэд хэцүү. Учир нь ядуу улсуудад буу зэвсэг, сум авах мөнгө байдаггүй. Украинд дайн хийж байгаа Орос хэмжээлшгүй их баян улс биш. Орос улсын эдийн засаг Өмнөд Солонгосын хэмжээнд ч хүрдэггүй. Орос улс нефть, хий, нүүрс, зэвсэг, үр тарианы худалдаагаар мөнгө олдог улс.
АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэдтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Олон нийтийн санал бодлын судалгааг явуулж, өчигдөр үр дүнг танилцууллаа.
Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардоржтой ярилцлаа.
Хууль зүйн ухааны доктор Буянаагийн Ган-Очиртой ярилцлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
ВАШИНГТОН. /The Diplomat/. “Жижиг улс орнуудын хувьд оршин тогтнох нь өөрөө тодорхой баталгаа биш, харин үргэлж асуулт, бооцоо, эрсдэл байдаг” гэдгийг Чех гаралтай зохиолч Милан Кундера сануулсан байдаг. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харахад ийм эмзэг байдлыг Украины дайнаас илүү Монголд сануулсан зүйл алга.
МОСКВА. /Anadolu/. "Запорожье" атомын цахилгаан станц /АЦС/ руу гал нээсэнтэй холбогдуулан ОХУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг /АЗ/ хуралдуулах хүсэлт тавьсан байна. Энэ тухай ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар дахь эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.
ТОКИО. /TASS/. Сүүлийн хэдэн долоо хоногт хүн амын дунд явуулсан санал асуулгаар дэмжигчдийнх нь тоо буураад байгаа Японы Ерөнхий сайд Кишида Фүмио лхагва гарагт Засгийн газартаа болон эрх баригч Либерал Ардчилсан намын удирдлагад халаа сэлгээ хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын ач холбогдол, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.
БРЮССЕЛЬ. /AP/. Их Британи, Европын Холбоо /ЕХ/ наймдугаар сарын 10-наас буюу өнөөдрөөс ОХУ-аас нүүрс импортлохоо зогсоохоор болсон байна.
Монгол Улсын төрөөс баримталж байгаа бүс нутгийн хэмжээнд дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Монгол Улс маш тодорхой байр сууриа төрийн түвшинд илэрхийлээд явж байна. Бид аливаа асуудалд энхтайванч нээлттэй бодлогыг баримталж, хүний эрх, ардчиллыг дээдэлнэ. Өнөөдөр ч гэсэн энэ байр сууриараа хандаж байна. Хоёр хөршийн хувьд сөргөлдөөнт байдалтай байгаа хэдий ч манай улсад айлчлал хийгээд л буцаж байна. Энэ бол Монголын гадаад бодлого зөв байгаагийн том илрэл. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй“Хоёр хөршийн гацаа” гэх хортой хоргүйг хольж хутгасан бохир бантан бол зөвлөлтөөс үлдсэн шавхруу. Муудсан шавхруугаар хооллогч бид ХХI зуунд “гацах” гүн хордлогод оржээ. Хоёр нүүрт хулчгар арчаагүй авираа хаявал дэлхийд тоогдоно. Умард өмнөд хөршийнхөө нэгийг зориуд дөвийлгөж, нөгөөг зориуд гутаадаг муу зангаа орхиж бодит хэмжээнд нь цэгнэж сур. Олон төсөл донгосдог популизмээ цэглэж, тарамдсан бодлогоо хоёр цэгт хумь. Нэгд ямар ч гацаанд бүү маллуул. (Харанхуй омог мэхлүүдгээс гэгээрсэн нь дөнгүүлдэггүйг буурал түүх хэлээд өгнө). Хоёрт гадны гар хөлийг Төрийнхөө жолоонд бүү ойртуул. (Тийм эрхийг сонгогч бүрт ардчилал олгосон). Энэ хоёр санаа бүтвэл тээглүүлэгч аварга оньс мултарч, ядмаг эх орон чинь аяндаа хөдөлнө. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБарилгын консептыг гаргахдаа “Бидний аав ээжийн үед Ард кино театрт хүмүүс уулзаж болздог, анги хамт олноороо уран бүтээл үздэг байсан сайхан соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээнэ” гэсэн бодлоор хийсэн. Барилга нь монгол ардын биелгээ бүжгээс санаа авсан туялзсан хэлбэртэй, барилгын гурван давхарт нь сүүлийн 30 жил Монголд баригдаагүй театр байгуулахаар төлөвлөсөн. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМонгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ. Тухайлбал, оросын талын этгээдүүдийг зогсоо зайгүй илчилж барахгүй байна. Хамгийн том нь Халтмаагийн Баттулга гэгч Путины даалгавраар төмөр замыг хэрхэн гацааж улсаа хорлосныг нэр бүхий фэйсбүүкч, твиттерчид арваад жилийн турш хэлж өгөөд байхад аль нэг талд гаргах болоогүй юу, ТЕГ-аа? Түүнийг 2004 оноос монгол төрийн өндөр албанд суулгаж, УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэн залж хорт санаануудаа гүйцэлдүүлэх боломж олгосон АН-ынхан өөрсдөө буруугаа хүлээж нотлоод байгаа. 2022 оны 2-р сарын 24-нээс хойш Орост худалдагдсан, гар хөл нь болсон учраас Украиныг дэмжээгүй гэх дайнч урвагчдыг нэр ус, зураг хөрөгтэй нь дуудан цоллоод зогсохгүй тэдэнд Шенгений, америкийн виз олгож болохгүйг тэдгээр ЭСЯ-дад бололтой анхааруулж, үүгээрээ виз олгож болох жагсаалтанд өөрсдийгөө давхар бүртгүүлээд ч байх шиг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг. Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй