Сурталчилгаа

Улс төр, эдийн засаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон уул уурхайн салбарын 100 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэллээ.

1 сарын өмнө 19

Б.Отгонтөгс: Иргэд идэвхтэй, оролцоотой байна. Зөв байна

Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат амжилттай болж, өчигдөр (2023.02.02) дууслаа. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс мэдээлэл цуглуулалтын үйл явцад хяналт тавих ажлаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа.

1 сарын өмнө 4

“Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж буй “Малчин эмэгтэйчүүд-манлайлал” зөвлөгөөний оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

1 сарын өмнө 1

Р.Гончигдорж: Үндсэн хуулийг өөрчлөх бус, үзэл санааг нь хөгжүүлэн батжуулъя

"Их цаазын төсөлд зааснаар Улсын Их Хурал 76 гишүүнээс бүрдэх юм. УИХ-ын нэг гишүүн нь 28 мянгаас 30 мянган хүний буюу 14 мянгаас 15 мянга орчим сонгогчийг төлөөлөхөөр байгаа нь дэлхийн улсуудын жишигтэй дүйж байна" хэмээн БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П.Очирбат "Монгол Улсын Их Цаазын төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, шинэ төслийн тухай" илтгэлдээ хэлсэн билээ.

1 сарын өмнө 25

Европын Холбоо Оросын эсрэг шинэ багц хориг арга хэмжээ авна

БРЮССЕЛЬ. /Anadolu/. Европын Холбоо /ЕХ/ Украины дайн эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байгаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен пүрэв гарагт мэдэгдлээ.

1 сарын өмнө 0

А.Отгонбаатар: Цагаан сарын дараа маш том жагсаал зохион байгуулна

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатартай 2022 оны 12-р сард төв талбай дээр өрнөсөн жагсаалын алдаа, оноо, үр дүн болон тогтолцооны өөрчлөлт асуудлаар ярилцлаа.

1 сарын өмнө 58

Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг өргөтгөж, шалгалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах ажлын хэсгийг өргөтгөсөн байна. Тодруулбал, ГХЯ тэргүүтэй яамд болон шаардлагатай төрийн байгууллагуудыг эл асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллээр хангаж ажиллах чиглэл өгчээ.

1 сарын өмнө 14

Төрийн албан хаагчдын ур чадварт суурилсан үнэлгээ хийж, чадварлаг, цомхон бөгөөд цалин хангамж сайтай байхад анхаарна

Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаанаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард хуралдсан анхдугаар хуралдааны үүрэг даалгавруудыг хэлэлцэв.

1 сарын өмнө 3

Европт цахилгаан автомашины борлуулалт өссөөр байна

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ орнуудад цахилгаан автомашины борлуулалт хурдацтай өссөөр байгааг Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос /ACEA/ лхагва гарагт танилцуулсан шинэ тайлан харууллаа.

1 сарын өмнө 2

Филиппиний цэргийн баазуудыг АНУ-д ашиглахыг зөвшөөрөх талаар тохиролцоонд хүрчээ

ВАШИНГТОН. /WP/. Филиппиний дөрвөн цэргийн баазыг АНУ-ын цэргүүдэд ашиглахыг зөвшөөрөх талаар хоёр тал тохиролцоонд хүрсэн гэж Пентагоны хэвлэлийн алба мэдэгджээ.

1 сарын өмнө 2

Еврогийн бүсийн инфляц 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байна

БРЮССЕЛЬ. /CNBC/. Еврогийн бүсийн инфляц нэгдүгээр сард 8.5 хувьд хүрч буурах төлөвтэй байгааг лхагва гарагт танилцуулсан урьдчилсан мэдээлэл харуулжээ.

1 сарын өмнө 0

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн, тус нийгэмлэгийн Ирээдүйн бизнес (инновац) хөгжүүлэх хэлтсийн дарга Чон Хэ Ен тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2023.02.02) хүлээн авч уулзлаа.

1 сарын өмнө 3

Монгол Улс АНУ-тай цахим хөгжил, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломжтой

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн байгууллагын төлөөлөлтэй цуврал уулзалт хийж, хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцож байна.

1 сарын өмнө 2

Г.Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна.

1 сарын өмнө 4

Хэнтий аймагт Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулав

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын санаачилгаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн Чингис хотод өчигдөр /20223.02.01/ зохион байгууллаа.

1 сарын өмнө 0

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй