УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулсан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын илтгэх урлаг, мэтгэлцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны нэгдүгээр сарын 06-наас 09-ний өдрүүдэд зохион байгууллаа.
ИСЛАМАБАД. /VOA/. Өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр нүүрлэсэн үерийн гамшигт нэрвэгдсэн Пакистаныг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий олон улсын бага хурал даваа гарагт болно.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар өнөөдөр (2023.01.09) хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ.
БЕРЛИН. /Reuters/. Норвег 2022 онд Германы хийн хамгийн том нийлүүлэгч ОХУ-ыг гүйцэж түрүүлж, хийн импортынх нь 33 хувийг эзэлсэн талаар Холбооны сүлжээний агентлаг /Bundesnetzagentur/ мэдээлжээ.
РОМ. /Xinhua/. Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөнөөс үүдэн эрчим хүч, бордооны үнэ нэмэгдэж, улмаар дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2022 онд өмнөх оныхоос 14.3 хувиар өссөн талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ мэдээлжээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах "Зөвлөлдөх зөвлөл байгуулах" тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Үлгэрлэх ёс суртахууны манлайллыг олж харах цаг нэгэнт өнгөрчээ. Албан тушаалд шунаглан зүтгэх төрийн дээд албатуудын гутамшигт илэрхийллийг саяхан УИХ-ын танхимаас олж харав. Нэг хэсэг нь сайдын албанд очиж байгаа ухаатай шиг юм даг уу даа. Гэтэл тачаадан тэмүүлсэн суудлаа эзэлсэн ёс суртахууны доройтлын тэсрэлт нь нэг нэгнээ үнсэн озож, долоон нялуурах үйлдлээр илэрч байх юм. Ямар их шунал тэмүүлэл. Яасан их эрээ цээргүй сэтгэлийн хөдөлгөөн бэ? Ингэж тэнэгтэлээ барьж дийлэхгүй сонгогдсон сайдтангууд энэ улсад бүтээж гийгүүлэх нь их л эргэлзээтэй!
“Монгол улсын Дг.Замын-Үүд сум – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлүүлж байна.
Ингээд УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас Төрийн байгуулалтын байнгын хороо руу буцаагдсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. АНУ-ын “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Энди Жесси 18 мянга гаруй ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нараар ахлуулсан ажлын хэсгийн 12 гишүүд өнөөдөр Төрийн ордны чуулганы танхимын үүдэнд АН-ын зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
МОСКВА. /Кremlin/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашны зул сарын баярыг тохиолдуулан Украины фронтод гал зогсоохыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэг болгожээ.
ВАШИНГТОН. /Yonhap/. Ирэх долоо хоногт Вашингтон хотноо болох АНУ-Японы аюулгүй байдлын асуудлаарх жил тутмын яриа хэлэлцээний үеэр хэлэлцэх асуудалд БНАСАУ-ын учруулж буй аюул заналтай холбоотой асуудал багтана гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс пүрэв гарагт мэдээлжээ.
Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйЭдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал амаргүй байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг байна. Нэгд, инфляцийн түвшин өндөр байна. Сүүлийн 15 сарын туршид инфляци 10 хувиас доош буусангүй. Үүнтэй хавсарсан нэг зүйл бол валютын ханш. Өнгөрсөн оны хоёр сард нэг ам.долларын албан ханш 2850 төгрөг байсан. Өнөөдөр 3490-д хүрчихээд байна. Жил орчмын хугацаад монгол төгрөг гадаад валютын эсрэг 20 гаруй хувиар суларлаа.Ханшийн сулрал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа. Дараагийн шинж тэмдэг бол гадаад өрийн асуудал. Монгол Улсад санхүүгийн зах зээл төдийлөн сайн хөгжөөгүй учраас гаднаас зээл авдаг. Нийт зээлийн 95 хувь нь гадаад валютаар авсан зээл. Тэгэхээр ханш, үнийн өсөлт, гадаад өр төлбөртэй холбоотой том хүндрэл эдийн засагт бий болчихоод байна. ( "Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй-Засгийн газрын гишүүн учраас Засгийн газрынхаа эсрэг ярьж болохгүй. Гэхдээ Засгийн газар ямар байр суурьтай байсныг хэлье. Би Засгийн газарт эргэлзсэн байр суурьтай байсан. Олонхийн шийдвэр гарсан учраас дагахаас өөр аргагүй. Хууль нь тийм байна лээ. Яагаад эргэлзсэн гэхээр цаг үе нь болоогүй юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Кибер халдлагын асуудал байгаа. Янз бүрийн өнгөт хувьсгалуудыг ашиглаж хийдэг юм байгаа шүү дээ. Энэ чиглэлээр бодитой ажлууд байгаа. Гэхдээ иргэдийн зарим нэг шүүмжлэлтэй хандсан хуудсыг хаах зүйл байж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Хэрвээ Ерөнхийлөгчийн хориг орж ирвэл хүлээж авна. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй“Хүүхдийг сургахаасаа түрүүлж хүн болго Хөгшдийг тэжээхээсээ урьдаж асар” гэж Буддын философид байна. “Хүн болоогүй хүнд эрт эрдэм боловсрол эзэмшүүлэх юм бол босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж гүүш Чойлувсанжав гуай минь айлджээ. Хүн болоогүй хүнэнцрүүд эрх мэдэлд хүрэхээрээ албин зангаар авирлаж, аль бүтэхгүй болгоныг сэдэх явдал дэлхий даяар л байх юм даа. Хүн нэрээ, тогос өөдөө” гэж сайн, муу нэр нь хүний өөр рүүгээ буян эсвэл буг юүлсэнэ үү гэдгээс л шалтгаална. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанай С.Эрдэнэ дарга хүнээр тоглож сураад байгаа шүү дээ. Урьд нь М.Тулгатад тамга өглөө л гэсэн. Бодит байдалд тамгаа өгөөгүй. С.Эрдэнэ бол 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хүн. Ардчилсан тогтолцоотой улс оронд сонгуульд авч орсон намын дарга нь сонгуульд ялагдах юм бол хариуцлагаа хүлээж ажлаа өгдөг. Зууралдаж, заваардаггүй. М.Тулгатад тамгаа өгсөн боловч араас нь баахан бичиг өгөөд дээд шүүхээс нэрийг нь татсан. Д.Ганбат гишүүнийг дарга болгож батламж өгч байх шиг. Урлагийн авьяастан тодруулж байгаа биш шүү дээ. Иймэрхүү байдлаар хүмүүсийг хуурч, будилуулаад байгаа нь харамсалтай санагддаг. Аман дээрээ үнэт, зүйл зарчим ярьчхаад нам нь эвлэрч нийлэх гэж байхад дүрмийн бус гэж тайлбарладаг байж болохгүй. Дээд шүүхээс С.Эрдэнийг “Та дарга биш” гээд байхад “Би АН-ын дарга” гэж батламж тараагаад байгаа нь зарчимгүй хэрэг юм. (news.mn сайт)
ДэлгэрэнгүйЭрх баригчдын зүгээс ялангуяа Ерөнхий сайдын учирлаад байгаа засаглалын тодорхой бус байдал төрийн хэрэгт гацаа саад тотгор учруулдаг тэр нь хүндээ биш тогтолцоонд байна гэсэн санааг анхаарч үзэх тал байж магадгүй. Өөрөөр хэлбэл, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихоод байна гэх яриа байдаг. Тэгвэл ийм байдал яагаад үүсэв гэдэгт юуны өмнө анхаарал хандуулах ёстой юм. Манай Ардчилсан Үндсэн хуулийн маань язгуур үзэл баримтлалаар бол манай улсын Ерөнхийлөгч чинь “Эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдлийн Ерөнхийлөгч” юм шүү дээ. Манайхан л болсон хойно дарга шүтэх дэмийрэлдээ хөтлөгдөн төрийн гурван өндөрлөг энэ тэр гэж Үндсэн хуульд байхгүй нэр томьёо хүртэл гаргаж ирж өргөмжлөөд байна. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй