Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай 2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр уулзаж хоёр улсын тээврийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 2022 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 380 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Хэдийгээр энэ зээлийг арилжааны банкны эх үүсвэрээс олгож байгаа ч 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай байх, Засгийн газраас нийт 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хөнгөлөлттэй нөхцөлтэй. Зээлийг арилжааны “Хаан”, “Хас”, “Голомт”, “Худалдаа хөгжил”, “Ариг”, “Тээвэр хөгжил”, “Капитрон”, “Төрийн банк”-аар олгож буй.
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар өсвөр үеийнхэнд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар ойлголт өгч, тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
ТОКИО. /RT/. Япон, Европын Холбоо /ЕХ/ Украины байдалтай холбогдуулан хориг арга хэмжээ авах замаар ОХУ-д үзүүлэх шахалтаа үргэлжлүүлнэ гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ЕХ-ны удирдагчидтай хийсэн уулзалтын дараа мэдэгджээ.
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа.
Даваа гарагт болсон сонгуулийн урьдчилсан дүнгээр Филиппиний дарангуйлагч асан Маркосын хүү “Бонгбонг” хочит Фердинанд Маркос хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө хоёр дахин олон санал авснаар ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь үндсэндээ тодорхой боллоо.
ЛОНДОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп "Twitter"-т эргэн ирж магадгүй талаар тус олон нийтийн сүлжээг худалдан авч буй Америкийн бизнес эрхлэгч Илон Маск мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн, Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Гадаад хэргийн сайд Пак Жин, Дотоод хэргийн сайд Ли Сан Мин нарыг пүрэв гарагт томилсон талаар Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.12) НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт өнөөдөр (2022.05.11) ажиллалаа.
ОХУ-аас Монгол Улсад суух Элчин Сайдын Яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ковид зогслоо л түүний үлдээсэн хямрал жинхэнэ утгаараа эхэлж байна. Хүнд өвдөөд эдгэрсэн хүний бие сэтгэл удаан хямарч, тамир тэнхээ алдсан хэвээрээ явдаг шиг үе түүний араас залгаж байгаа юм. Улмаар Орос- Украйны дайнаас үүдсэндэлхий дахиныг дайны нөхцөл байдлын дарамт Ковидын араас нөмрөн орж ирлээ. Эдгээрээс үүдсэн “ерөнхий хямрал”-ын үед нөхцөл байдлыг хөнгөвчлөх эмчилгээ хийсээр байдгаараа үлдвэл, ар араасаа залгах хямралынхаа орчилд “Орчлонгийн хүрдэнд эргэлдэх” лүгээ адил үлдэнэ. Харин, давхар давхар хямралын шийдлийг хувьсгалын шинжтэй эргэлт болгоод гучин жил мөрөөдсөн үндэсний сэргэлттэйгээ золгож бас болж байна. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдэлийн үнэлгээ хийсэн. Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. (news.mn сайт)
ДэлгэрэнгүйМонголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
Дэлгэрэнгүй