Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
АН-ын эвлэрэл өчигдрийн сэдэв байлаа. С.Эрдэнэ намын албан ёсны тамгыг Лу.Гантөмөрт өчигдөр гардуулсан үйл явц олон хүнд итгэл төрүүлэв. Хэдэн жилдээ хэрүүл болсон, хэзээ ч эвлэрэхгүй юм байна, АН ингээд сөнөлөө гэж хүртэл нийгэмд яригдах болсон хүнд асуудал байв. Гэвч нэг л өдөр хоёр талд буруу харан сууж, биесээ муулцгааж байсан АН-ын үе үеийн удирдлагууд гар барин, тамгаа өгөлцөж авалцан тэврэлдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад энэ сарын 24-26-ны өдөр Төрийн айлчлал хийнэ. Айлчлалын талаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаярын байр суурийг хүргэе.
Эрх баригч намын толгой нь эргэсэн байна. Хоёр удаа 60 гаруй суудал авсан эрх баригчид амьдралаас тасарсан байна. Тэдний гаргасан шийдвэр бүр буруу болж байна. Мөхөх төрд бурхан ухаан хайрладаггүй гэж үг бий.
Өнөөдөр ардчиллын анхдагч, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн Сайд асан С.Зоригийн төрсөн өдөр.
Өнөөдөр ардчилсан хувьсгалын удирдагч, МоАХ-ы анхны дарга, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн Хөгжлийн Сайд асан Санжаасүрэнгийн Зоригийн төрсөн өдөр тохиож байна. Өчигдөр түүнийг хөнөөсөн болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллагдагчаар татсан шийдвэрийг прокурорын байгууллага хүчингүй болгосон юм.
Модель машин нь дэлхийд нэгт эрэмбэлэгддэг хобби ажээ. Олон улсад энэ төрлөөр бүтээл хийдэг, бүр бизнес болгон өргөжүүлсэн олон хүн бий. Тэдний нэг төлөөлөл болох Ү.Одонбаярыг “Авто ертөнц” буландаа онцолж байна.
Манайд эрчүүд дууссан. Донбассын эрчүүдийг Оросууд зүгээр л хядчихсан. Юу ч үгүй болтол нь!–Энэ үгсийг Донецк, Луганскийн эхчүүд, бэлбэсэн эхнэрүүд ам уралдан ил ярина.
“Урлаг” буландаа “Хүннү-2” хамтлагийн гишүүн, бүжигчин Т.Есүхэйг урилаа.
Яагаад ч юм бэ, “Батальон” Бавуу гэдэг нэр ихэд дотно, бараг аав шиг минь л сонсогддог юм. Бодоод байхад арга ч үгүй юм даа. 1976 онд бид ЦЕДС-д элсэн, Улиастайн эхэнд байх тус сургуулийн Сургалтын төвд цэргийн анхан шатны бэлтгэл сургуулилтад, мөн сургуулийн Үйлчилгээ ротын шинэ дайчидтай хамтдаа гарсан билээ.
Асар их хөрөнгийг янз бvрийн ашиггvй арга хэмжээнд vрж цацсаны дvнд төрийн нvсэр паразит аппарат, ахадсан том vйлдвэрчний эвлэл, төсвийн ажилтны нижгэр арми хувхайрсан хөрсөн дээр хоол нэхэн vлдсэн юм. Өөрөөр хэлбэл цэцэглэн хvчирхэгжиж байсан гvрнийг бодлогогvйгээсээ гадна олон тvмэнд таалагдахын тулд маргаашаа мартчихсан ганц удирдагч сvйрvvлж сул дорой, ядуу орон болгожээ.
Орос 3 дугаар сургуулийг олон хүн мэддэг. Хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг, засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль.Тийм учраас засаг төрийн анхааралд байдаг.
Үндэсний өдөр тутмын редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон. Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна.
Ганц портерт ачаад явах жижиг реактороор манай нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадна гэж бичиж ярьснаа баяжуулаад хөгжлийн бодлого судлаач Мягмаржавын Баяр найзынхаа бичсэнийг толилуулъя. Манай бодлого судлаачид, боловсруулагчид санаа оноо авч юу магад!
2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйХүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйБогино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйБаян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйСайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй