Энэ удаагийн дугаартаа залуу жүжигчин Б.Үжинг урилаа. Тэрбээр ЕБС-ийн XII ангийн сурагч бөгөөд цаашдаа жүжигчин мэргэжил эзэмшиж, мөрөөдлөө биелүүлэх гэгээн зорилготой.
ОХУ, Украин улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж томоохон цохилт болж, үнэ нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширч, инфляц хурдацтай өсөв.
Украинд явуулж буй Оросын цэргийн түрэмгийллийг Европын Холбооны бүх гишүүн улс эрс шийдвэртэй буруушаахын зэрэгцээ дайныг зогсоохын тулд ОХУ-ын эсрэг 5 багц хориг арга хэмжээ авсан бол одоо 6 дахь багц хоригийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа ажээ. Украинд үүссэн нөхцөл байдлын талаар Европын Холбоо, түүний гишүүн улсууд ба түнш орнууд болох АНУ, Их Британи, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар өнөөдөр болсон хэвлэлийн хурлын явцад өөрсдийн байр суурийг илэрхийлэхдээ дээрх мэдэгдлийг хийлээ.
Хүүхдийн 100 гэж дэлгүүр байлаа. Хүүхдийн барааны их дэлгүүр гэж цагтаа цалгиж байсан юм. “Хүүхдийн дэлгүүр” гэж хот хөдөөд байсныг “Хүүхдийн барааны дэлгүүр” гэж солин хаягжуулсан гэлцдэг байлаа. Нэгэн ёжтой өвгөн дэлгүүрт орчихоод “Дөрвөн настай эрэгтэй хүүхэд авъя” гээд зогсоод байсан гэдэг. Худалдагч нь гайхаад асуувал “Танайх чинь хүүхдийн дэлгүүр гэсэн хаягтай юм. Тэгээд л хүүхэд авъя гэж санасан юм” гэж хэлжээ. Түүнээс хойш “Хүүхдийн барааны дэлгүүр” гэж хаяглах болсон юм гэдэг.
Нэгэн зууныг отголж нэгэн мянганыг өндөрлөсөн энэхэн цаг хугацаанд ард түмэн нэгэн түүхийг бүтээжээ. Түүх өөрөө зуун зуунд сод авьяастнууд, суут хүмүүсийг төрүүлдэг билээ.
Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойшхи нөхцөл байдал дэлхий нийтийг зовоож байгаа. Мөн Украинд байгуулсан Америкийн биологийн лаборатори ч дайтагч хоёр талын анхаарлын төвд хэдийн орсон.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч Д.Энхзултай ярилцлаа.
Хэд гурваараа цуглаад байхдаа, ажил албан дээрээ, амарч зугаалах үедээ биесээ цаашлуулж, тоглоом тохуу хийж, хөгжилдөх бол хэвийн зүйл.
Ой бол экологийн систем, биогеоценоз бөгөөд мод нь амьдралын гол хэлбэр, байгалийн салшгүй хэсэг юм. Эх дэлхийн хуурай газрын 1/3 буюу 38 сая км газарт ой тархан ургадаг.
Австрали улсад ажиллаж, амьдардаг нийгмийн сэтгэл судлаач Г.Уянгаатай ярилцлаа.
АН-ын дарга Х.Баттулга танаа!
17-р зууны эхэнд Хошуудын ноён Төрбайх (1582 - 1654) ардаа дагуулж Далай ламыг хамгаалан Гүүш хаан цол өргөмжлөгдөн Хөх нуурын газар хаан сууж байв. Тэр Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн Ханай ноёны Ахай хатнаас 1582 онд мэндэлжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна" хэмээн хэлсэн. Түүний энэхүү мэдэгдлийг Монгол улс төдийгүй Дэлхий нийт талархан хүлээн авч, ажил хэрэг болгохоор төр засаг, хувийн хэвшил идэвхийлэн оролцохоо илэрхийлсээр байна.
Нэг их “...Мэргэжлийн”, “...Улстөржихгүй” гэсэн гоё гоё үндэслэлээр “дан дээл”-тэй сайд нарыг засагт оруулсан. 2018 оноос хойш , үндсэндээ гурван жил гаруйн хугацаанд ийм сайд нараас засаг бүрдэж ажиллалаа. Харамсалтай нь “дан дээл”-тэй сайд нар дангаараа ажил амжуулдаггүй аж.
Иргэд үнийн өсөлтийг бууруулахыг шаардан, өнөөдөр хоёр дахь өдрөө Нийслэлийн төв талбайд жагсч байна.
Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
ДэлгэрэнгүйБиднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал. Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путиний үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСаяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм) (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй