Сурталчилгаа Том баннер

Easy news

Хуримтлал үүсгэж, ирээдүйдээ хөрөнгө оруулсан азтанууддаа баяр хүргэе!

Голомт банк иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” хадгаламжийн урамшуулалт аяныг зохион байгуулж байна.

1 сарын өмнө 1

Э.Бат-Үүл: Намаа аваръя

Манай нам дотроо хагаралтай байгааг Монгол улсын иргэн бүр харж, бас мэдэж буй. Харин, энэ хагарал даамжирсаар өдгөө, Ардчилсан Нам “орших уу, эс орших уу” гэдэг хязгаарт хүрч ирээд байгааг олон хүн мэдэхгүй.

1 сарын өмнө 63

Г.Ариунбаатар Мариинский театраас мэндчиллээ

Цар тахлаас шалтгаалан нам жим байсан урлагийн салбар хөдөлгөөнд орж эхэллээ. Хэдийгээр коронавирусийн халдварын тархалт намжихгүй байгаа ч тэд шинэ улирлын нээлтээ хийхээр хэдийнэ ажилдаа оржээ.

1 сарын өмнө 9

Ц.Баярбат: Орон нутагт ажлын байр олдохгүй гэдэг өрөөсгөл ойлголт

Төв аймгийн Бүрэн сумын иргэн Ц.Баярбаттай бичил бизнес болон газар тариалан эрхлэлтийн талаар ярилцлаа.

1 сарын өмнө 7

“Digital Nation-2021” үзэсгэлэнд Голомт банк ивээн тэтгэгчээр оролцоно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT EXPO” үзэсгэлэнг энэ онд “Digital Nation-2021” нэрээр 9 дүгээр сарын 17-19-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

1 сарын өмнө 0

Ерөнхийлөгч Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа

Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.

1 сарын өмнө 10

Вакциныг тэгш хувиарлахгүй бол вирус мутацид орсоор байх болно

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий Захирал Тедрос Адханом 9-р сарын 14-нд болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр : Дэлхийд өдгөө 5.7 тэрбум тун "Ковид-19"-ийн вакцин тарьсан боловч Африк үүний 2%-ийг л эзэлж байна гэсэн байна.

1 сарын өмнө 2

Телевизүүдээр ярьж буй монгол хэл зөв байх ёстой

Яагаад гэвэл айл бүрийн хойморт хүрэх боломж зөвхөн тэдэнд бий. Цар тахал гарсны дараа зурагтынхаа өмнөөс холдохгүй болсон миний бие монголын телевизүүдийн мэдээг тогтмол үзэж байна.

1 сарын өмнө 23

Сургуулиудын зохицуулалт сурагчдад тэгш боломж олгохгүй байна

Хоёр жил цахимаар үргэлжилсэн ЕБС-ийн хичээл есдүгээр сарын 1-нээс танхим, цахим хосолсон байдлаар орох болсон.

1 сарын өмнө 0

Эсгийгээр даашинз урлажээ

Олон улсын загварын томоохон шоунуудад оролцсон Монголын дизайнеруудын нэг нь Ариунаа Сүри юм.

1 сарын өмнө 12

Баабар: Дээрэмчид, эсвэл гадны тоглоом

“Сауз Гоби” хэмээх гадаадын хөрөнгө оруулагч компаний гурван ажилтныг Монголын шүүхээр экспресс журмаар оруулан шоронд хийчихлээ. Шалтгаан нь татвар нуун дарагдуулсан. Нэг нь АНУ-ын иргэн, нөгөө хоёр нь Филиппиний харъяалалтай.

1 сарын өмнө 0

Д.Батмөнх: Малчид аймаг, сумандаа оторлоно

Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, хадлан тэжээлийн бэлтгэл, отор нүүдлийг энэ жил хэрхэн зохицуулах талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.

1 сарын өмнө 4

Б.Ууганбаяр: Арбидолыг эмчийн заавраар хэрэглэнэ

Коронавируст халдварын үед хэрэглэж байсан Арбидол эмийг эмчилгээнээс хассан талаарх мэдээлэл өчигдөр гарсан юм.

1 сарын өмнө 1

Буудлагын тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд буудлагын тэмцээнийг 2021 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Хужирбулан дахь Сургалтын төвд амжилттай зохион байгууллаа.

1 сарын өмнө 0

Өлгөцийг өлгөж явууштай

Монгол Улс 1990 ээд оны эхэнд социалист нийгмийг халж, зах зээлийн эдийн засагтай хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахаар тунхагласан боловч энэ нь сонсоход шинэ, үе рүү л болохоос өмнө нь бидний сонсож, мэдэж байсан капитал хуримтлуулдаг өөрөөр хэлбэл мөнгө хүүлдэг капиталист байгуулал шүү дээ гэсэн байх юм.

1 сарын өмнө 6

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Шөнө дунд өнгөрчээ. Хотын төвийн дулаан байруудад хүүхэд багачууд хучлагаа зад тийрээд тарайн нойрсож буй цагаар ганц бие Ишжамцын зузаан ноолууран хөнжилд тулмайдсан хөл бүлээцэхгүй хоёр шилбэ чөмөгнөөсөө тас хөрсөөр буй нь өвгөнд мөхлийн дохио өгч сэрхийлгэнэ. Бас бүх бие шархирна. Хөгшрөлт барьцаа лавшруулсаар. Бүхнийг санаснаараа дийлж амьдарсан өвгөнд үхлийн өмнө ямар ч арчаагүй нь гачлантай. Хэнд уурлаж, хэнд хонзгонох билээ? Хаана ховлож, хэнээс аврал гуйх билээ? Үхлийн өмнө дотоод яамны нууц генерал ч бусадтай яг адил хүчин мөхөс болдог хорвоо ажээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Г.Батсүх:
Г.Батсүх:

Шонхор гэвэл манайхан Идлэг, Цагаан, Начин гээд л хуруу даран нэрлэх нь мэдээж. Дэлхийн нүүдлийн шувуудын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Амарын шонхор (Falco amurensis)-ын тухай хүүрнэх хүсэлд автав. Гэхдээ ядруухан бичээч бээр шувуу судлаач биш, зөвхөн сонирхогч гэдгээ дурдъсу. “Монгол шонхор” хэмээж буйд минь хүмүүс, ялангуяа шувуу судлаачид, ажиглагчид, шувууны зурагчид гайхаж таарна. Манай оронд олон янзын шонхор, түүний дотор Амарын шонхор айлчлан ирж хаваржиж зусдаг. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ерөнхий Сайд асан М.Энхсайхан:
Ерөнхий Сайд асан М.Энхсайхан:

Шинэ гамшиг байсан учир улс орон болгон ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй самгардсан. Бидний монголчууд ч адил. Муу мэдээ нь хэдэн хүний амь эрсэдсэнээр ковидыг үнэлдэг болчихлоо. Сайн мэдээ нь манай бүс нутгийн орнууд Латин Америк, Африктай харьцуулбал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай Засгийн газар эхэндээ хатуу хөл хорио тогтоож үзсэн. Ингэхийн тулд бэлэн мөнгө тараасан. Энэ нь хүмүүст эхний цохилт амсахад нь арай зөөлөвч болсон гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна лээ. Удаах цохилтуудад өмнөх шигээ хариу үйлдэл хийх нь зөв биш гэсэн бололтой. Тэр нь ч зөв байсан байх. Дээрх судалгаанд хөл хорио хөгжиж байгаа орнуудад үр дүн муутай гэсэн байна лээ. Эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа аврах уу гэдэг асуудлын өмнө бид байна. Хоёуланг нь авармаар байна л даа. Ингэхийн тулд эрүүл мэндээ хамгаалах тал дээр засаг төрд найдах биш иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй болж. Маскаа зүү, зайгаа барь. Сонирхолтой нь энэ хялбархан дүрмийг Японд иргэд нь хэнээр ч шахуулж шаардуулахгүй мөрддөг, Америкийн зарим мужид цэрэг цагдаагаар албадаж байна. Монголчуудын хэнэггүй зан заримдаа тус, заримдаа ус болох юм. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзан:
Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзан:

Иргэдээс ирж байгаа шүүмжлэлээс болоод тодорхой хэмжээний хямралтай байгаа. Хүний нэрийг андуурч хэлж байгаа нь магадгүй тэр хүн стресст ороод тархинаасаа хэрэгтэй мэдээллээ татаж гаргаж чадахгүй байгаа байх. Стресстсэн тохиолдолд мартах санах, балмагдах зүйлүүд их болдог. Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “Narсissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэгүүд илэрч байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ц.Элбэгдорж:
Ц.Элбэгдорж:

Э.Бат-Үүл амь амьдрал өрссөн тэмцлийн өмнө бусдаар гуйлгаж бус түүнд бусдыгаа дуудаж, бас тэднийг чирч өмнө нь зүтгэдэг юм. Ялж ялагдах нь үл мэдэгдэх тэмцлийн ард сууж, дүрсэнд буусан бичлэгийг үзэж баясдаг бус түүнийг хийдэг байсан удирдагч бол Э.Бат-Үүл. Үүл нэг хавар, нэг хувьсгалаар цэнэг нь дуусах хүн биш л дээ. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан Холбооноос цуглаан хийхэд Э.Бат-Үүл олны өмнө зогсож үг хэлж ядарсан олноо өмөөрсөн байсан. Хүмүүс жаргалтай байхад тэр харагдахгүй байж мэднэ. Хүмүүс зовж байгааг тэр тэвчиж чаддаггүй гүйж явдаг юм. Э.Бат-Үүл энэ үлий залгисан юм шиг дүлий цаг үед байж суух газраа олохгүй, олны төлөө нэг юм санаачлах, хийх, хэлэх гээд гүйж яваа. Үүлд алдар нэр хэрэггүй, түүнд тэр бий. Алдар нэр гэдэг л ямар новшийн эд байдгийг, бусдын төлөө зодуулах гэдэг юу болохыг Үүл мэднэ. Тэр бүү хэл, УИХ-ын суудал ч түүнд сонин биш байгаа (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Артаньян:
Артаньян:

Ид юм сурч, эшлэж, ном сонин эргүүлж байх хугацаандаа (1996 онд МАН ялагдсан. Кофи агсан 1997 оноос НҮБ-д ажилд орсон) “НҮБ-ын ерөнки Кофи Аннан” гэж нүдэлсэн. Нэг япон жуулчин яалаа, “монголчууд наадам хийдэг, түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэсэн л биз дээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй