Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж. Улсаараа ийм зөрөө гаргавал... еэ ванд лхам минь, аягүй бол дэлхий сөнөх бололтой.
Цаг он сарын шинийн нэгний баяр нь Дунд орны дээдсээс үүх түүхтэй баяр уу, Хүн үндэстэн өнөөгийн монголчуудын дээдсээс үүх түүхтэй баяр уу? Үүнийг энэ нийтлэлээр цэглэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Солонгос улсад энэ сарын 13-17-ны хооронд албан ёсны айлчлал хийлээ. Түүний тодорхойлсноор солонгон өнгөт энэ оронд монголчууд суралцаж, ажиллаж хамгийн олноороо оршин суудаг, аялж, эмчлүүлэх журмаар байнга ирж, очдог нөхөрсөг харилцаатай улс билээ. Тиймээс иргэд энэ удаагийн айлчлалаас сайн мэдээ чих тавин хүлээж байсан юм.
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, Украiна 24 сайт, Телеканал ICTV, оросын Дождь ТВ, оросын улс төрч–цэргийн зүтгэлтэн Евгений Пригожин, оросын сэтгүүлч Тимур Олевский, оросын судлаач Аббас Галлямов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Би төрд байгаа хүмүүст байнга гомдож явдаг. Тэд ард иргэдийнхээ амьдралын төлөө бага ч гэсэн юм хийгээд, хулгайлсан мөнгөнөөсөө жаахныг ч гэсэн бидний төлөө зориулсан бол өнөөдөр бид ТҮЦ гээд маргалдаад суухгүй, өшөө дээд шатны юм ярина шүү дээ
Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-95МС загварын хоёр онгоц Чукотск, Охотскийн тэнгис, Берингийн хоолой, Ту-160 загварын хоёр онгоц Баренц, Норвегийн тэнгисийн усан хил дээгүүр эргүүлийн нислэгийг энэ сарын 14-нд хийсэн байна.
Бидний дунд сантехникч хэмээх мэргэжлийг эрэгтэй хүн л эзэмшдэг гэсэн ойлголт бий. Тэгвэл энэ мэргэжлийг эмэгтэй хүн эзэмшиж болдгийн тод жишээ нь Дархан-Уул аймгийн Политехник коллежийн сантехникийн ангийн төгсөгч М.Энэрэл юм.
Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд түүчээлэн манлайлж, боловсролын салбарт түүхэн үүрэг гүйцэтгэн, онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн тус сургуулийг Сүхбаатарын одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийг Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулав.
Монгол түмний уламжлалт их баяр “Цагаан сар”-ыг тохиолдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг аав, ээждээ мэндчилгээ дэвшүүлэх “гүүр” нь болж, баярын сэтгэгдлийг нь хуваалцаж байна.
Харахад сүрдэм том хэдий ч хүйтэнд тэсвэртэй, эзэндээ ээлтэй амьтан бол нохой. Ялангуяа монгол банхар тэсвэр тэвчээрээс гадна ихээхэн ухаантай гэгддэг. Монгол банхарын тухай хууч яриа цөөнгүй. Тухайлбал, 1957-1959 онд баруун таван аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон ажээ. Нэг айлд малд ч явдаггүй, үс ноосондоо баригдсан, хөгшин банхар байжээ. Нэг өдөр гэнэт гэрт нь нохой нь гүйж ороод орон дээр нь унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гараад давхижээ. Гэрийнхэн нь ч түүний араас сандран гүйв. Гэтэл хэдэн минутын дараа газар хөдөлж гэр нь сүйдсэн түүхтэй. Ийнхүү нохойныхоо ачаар тэд амьд үлдсэн юм. Банхар нохой ийм л ухаантай, зөн совинтой ажээ. “Зууны мэдээ” сонин Дархан-Уул аймгийн Мангирт хороололд байрлах “Дархан тайж” нохой үржүүлгийн газрыг зорилоо.
Украины батлан хамгаалах асуудлаарх холбоо барих бүлгийн “Рамштейн формат”-ын есдүгээр уулзалт өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-нд Брюссель дэх НАТО-гийн төв байранд боллоо.
Оросын түлш, эрчим хүчний цогцолборын байр суурийг сулруулах гэсэн Барууны орнуудын хандлага болон тэдний алсын хараагүй эрчим хүчний бодлого нь дэлхийн зах зээлийн хуваагдлыг хурцатгаж, нүүрсустөрөгчийн үнийг огцом өсгөхөд хүргэж байна.
Эрүүл мэнд” буландаа цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа эмийн үйлчлэл зургаан сарын настай бөгөөд манай улс эмийн чанар, хугацаа, хадгалалтдаа хэрхэн анхаардаг тухай сурвалжилсан. Харин энэ удаад манай улсад орж ирж буй эм ихэвчлэн ямар улсаас орж ирж байгаа тухай хөндөхөөр бэлтгэлээ.
"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ноос Цагаан сарын шинийн нэгний өдөр Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах талаараа мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл хотод өнөөдөр болсон Монгол, Солонгосын бизнес форумд мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй