Сурталчилгаа

Easy news

О.Батжаргал: Дорноговь ногоон хөгжлийг цогцлоосон үндэсний тэргүүлэгч аймаг болно

““Нэгдүгээр хүн” буландаа өрсөлдөх чадвараараа 21 аймгийг тэргүүлж шилдэг аймаг болсон Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг урьж, ярилцлаа.

23 өдрийн өмнө 1

Батыр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ, надад Монголд улс төрийн орогнол олгохыг хүсэж байна

Боромангнаевын Батыр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт гаргажээ.

24 өдрийн өмнө 63

О.Батханд: Энэ хорвоод үнэний орон зай үргэлж байдаг

Нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Доржийн охин, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Осормаагийн Батхандтай цөөн хором ярилцлаа.

24 өдрийн өмнө 37

"Улаан од" миний сэтгэл зүрхэнд үлдсэн

"Цэргийн сонины 100 жилийн ойд"

24 өдрийн өмнө 0

Газар хөдлөлтийн дараах Турк улс

Гамшигт үйл явдал болсноос хойш гурван долоо хоносон учир аврах ажиллагааг үндсэндээ зогсоож, олон улсын аврагчид нутаг буцаад байгаа. Манай улсаас гэхэд 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Туркийн Хатая хотод ажиллахдаа найман хүний амь нас аварсан мэдээтэй эх орондоо эргэн ирээд байгаа юм. БНТУ-ын хувьд газар хөдлөлтөд өртсөн 10 гаруй хотод аврах ажиллагааг зогсоожээ.

24 өдрийн өмнө 4

Иргэн Д.Эрдэнэсувд Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргалаа

Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Ардчиллын төлөөх намууд нэгдэж ч байсан, салаж ч байсан. Гэхдээ түүхэндээ хэзээ ч МАН-аар асуудлаа шийдүүлж байсан цаг үе бидэнд байгаагүй

25 өдрийн өмнө 17

Ц.Элбэгдорж: Why Ukraine Must Win

The voice of the people and their resolve are far more powerful than any gunfire. Freedom is non-negotiable when it faces extermination. As the war in Ukraine grinds into its second year, the world’s democracies must rally with even greater resolve.

25 өдрийн өмнө 28

Баабар: Нармай Монгол

Нармай Монгол улсын буриад хувилбараар бол монгол угсаатнууд тэдэнд захирагдах ёстой аж. Буриадуудын сэтгэлгээ, боловсрол, чадвар бусад монголчуудынхаас давуу гэсэн санаа нь халхын дээдчүүдийн эгдүүг хүргэснээр халх, буриадуудын харилцаа дороо муудав. Албан ёсоор Оросын Эзэнт улсад хамаарч байгаа Буриадын газар нутгийг Монголд нэгтгэнэ гэсэн нармай монголын төлөвлөгөөнөөс болгоомжлох бас нэг учир шалтгаан байлаа. Хэдийгээр энэ үед Орост иргэний дайн болж хэд хэдэн Засгийн газартай болчихсон байсан ч улаан нь ч бай, цагаан нь ч бай Орос бол монголчууд тусгаар тогтнолоо сэргээхэд Хятадын урдаас сөрөх найдвар юм. Иймээс газар нутгаас нь тасдаж тэдний дургүйг хүргэх нь аюултай.

25 өдрийн өмнө 1

Л.Оюун-Эрдэнэ: Үнэний төлөө явж байгаа хүн өөрөө үнэн байх ёстой

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болж байна. Тэрбээр энэ албан тушаалд тохоогдсоноос хойшхи анхны томоохон ярилцлагаа Цагаан сарын өмнөхөн МҮОНТ-д өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Ерөнхий сайд болсноос хойш цар тахлаас эхлээд дайн тулаан гээд хэвлэлд ийм том хэмжээний ярилцлага өгөх боломж олдсонгүй. Цаг ч байсангүй. Харин одоо дүгнэж ярихаар нэлээд олон үйл явдал өрнөж, тодорхой хугацаа өнгөрлөө” гэсэн юм. Түүний ярьсныг тоймлон буулгав.

25 өдрийн өмнө 21

ОХУ-ын ЭСЯ: Оросын цэргүүд 1945 онд Германы фашизмыг ялсан өвөг дээдсийнхээ үйлсийг үргэлжлүүлж байна

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний нэг жилийн ойд

28 өдрийн өмнө 113

Украин: Путин бол ялагдахгүй л гэсэн хүн, ялах хүч нөөц байхгүй

Энэ дайныг эхлүүлсэн Оросын улс төрийн дэглэм Украинаа ялж чаддаггүй, учир нь хангалттай нөөц хүч алга. Гэтэл ялагдаж чаддаггүй, учир нь тэгэх сэтгэл зүй алга. Орос бууж өгнө гэдэг худлаа, Украинаас гарна гэдэг худлаа, Украиныг ялна гэдэг бас худлаа. Ингээд алалдаад, алуулаад, давшаад, бутцохиулаад байхаас өөр гарц үгүй.

28 өдрийн өмнө 32

Х.Ихмөрөн: Авлигаас ангижрах гол хүчин зүйл нь төр, иргэний хамтын хүч юм

Авлигын гэмт хэрэг, зөрчил болон түүнээс хэрхэн ангид байх талаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөнтэй ярилцлаа.

28 өдрийн өмнө 7

АН-ын сар шинийн золголтонд "Женко"-гийн талынхан ч ирсэн байв

Өнөөдөр 2023.02.23. Ардчилсан намын сар шинийн золголт боллоо.

29 өдрийн өмнө 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ

Та бүхэндээ XVII дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

1 сарын өмнө 4

М.Намсрай: Шар зурхай бол Чингис хааны чиглүүлж, Хубилай хааны хуульчилсан зурхай

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, шар зурхайч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай Шар зурхай болон Төгс буянтын зурхайн талаар ярилцлаа

1 сарын өмнө 19

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй