Аялал жуулчлалын гол цэгүүд дэх нүхэн жорлонгуудыг бүгдийг өөрчилж, боловсон болгоно
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч хурандаа Х.Энхболдыг энэ удаагийн зочноор урилаа.
-Намайг Догоо эгч гэдэг гэж тэр тоглолтынхоо дундуур хэлээд авна билээ. Тиймээ түүнийг их багагүй Догоо хэмээн аванхайлан авгайлан дуудна. Энэ эрхэм бол эдүгээ “Эгшиглэнт 50 жил” хүндэтгэлийн тоглолтоо хийж буй Монголын сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ардын жүжигчин Аюурзанын Долгор билээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгчид НҮБ-ын төв байранд удтал хуралдсаны эцэст Дэлхийн далайг хамгаалах тухай түүхэн гэрээнд /High Seas Treaty/ гарын зурлаа.
Байнгын ажиллагаатай зөвлөл нь Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор татан буугдаж, Шадар сайдын 2023 оны 12 дугаар тушаалаар Байнгын ажиллагаатай дэд зөвлөл болон байгуулагдсан. Энэхүү зөвлөлийг Шадар сайд ахлан, 9 яамны дэд сайд, Төрийн Нарийн бичгийн дарга, 5 агентлагийн удирдлагын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах юм.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагааны цар хүрээтэй, холбоо, дэд бүтэцтэй, ажил санаачилга нь бодит үр дүнтэй хамгийн олон залуусын эгнээндээ нэгтгэсэн СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО "Training of Trainer" хөтөлбөрөө 4 дэх удаагаа эхлүүлэх гэж байна.
Гамшигт дайн эхлээд нэг жил болж байгаатай холбогдуулан энэ нийтлэлийг бичлээ. Хэд хэдэн сэтгүүл, сонин, вэб сайтад янз бүрийн засвар, оруулга, орчуулгатай нийтлэгджээ. Эх сурвалж болгох үүднээс өөрийн гараар Англи хэлнээс хөрвүүлэн Та бүхэнд хүргэж байна. Таалан соёрхоно уу.
“Өглөө сэрээд бодож хэвтлээ. Тэр жил Бүрэнцогтын гүний уурхайд нурангид дарагдаад нас барсан бол өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржийн Дондов, түүний гэр бүл, хүүхдүүд гэж байхгүй нээ. Ямар их хувь заяагаар би амьд үлдсэн юм бэ” гэсээр биднийг угтах энэ эрхмийг “Нүүрсний Дондов, Багануурын Дондов” гэж салбарынхан нь нэрлэдэг.
Хүн төрөлхтөн мөнгө олборлон ашигласан түүх 5000 гаруй жилийн өмнөөс эхэлсэн гэж үздэг. Мөнгө нь алтны адил байгаль дээр хүдэр хэлбэртэйгээс гадна цэвэр цул байдлаар тохиолдох нь элбэг байдаг учир хүн төрөлхтөн энэ металлыг эрт дээр үеэс олборлож ашиглаж иржээ.
Уртын болон ардын дууны хөг аялгуугаар үзэгчдийн сонорыг мялааж, сэтгэлийг баясгаж яваа уран бүтээлчийн нэг нь ҮУИТ-ын дуучин Д.Дугармаа билээ.
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, оросын “Московский комсомолец” сонин, оросын ахмад чекист Александр Зеленько, оросын сөрөг хүчний улс төрч Леонид Гозман, украины цэргийн эксперт Владислав Селезнев нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.
Монгол Улсад “Хурандаа” цол олгож эхэлсний 87 жилийн ой, “Монгол хурандаагийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газраас Монгол хурандаа нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
“Дугаарын зочин”-оор гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ дэлхийн загварын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа гоо бүсгүйчүүдийн нэг Б.Гүнзаяаг урилаа. Загвар өмсөхөөс гадна хүүхэд, залууст хандсан олон нийтийн ажилд оролцон “Хүүхэд эрдэнэ” санг үүсгэн байгуулж, нийгэмд дуу хоолойгоо өргөж явна.
Дэлхийн Худалдааны Байгууллагын (ДХБ) хоёрдугаар сарын 27-ны өдрийн Маргаан таслах ээлжит хурал дээр Давж заалдах байгууллагын шинэ шүүгч сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлэх саналд АНУ хориг тавив. Тус байгууллагын 127 гишүүний хамтран дэвшүүлсэн санал 63 дахь удаагаа ийнхүү гацаанд орж байна.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй