“Дэлхийн хүн” буландаа онцолж байна. Тэрбээр олон улсын тайзнаа Монголынхоо нэрийг дуурсгаж яваа цөөн моделийн нэг билээ. Загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж, урлаж яваа хүчирхэг эмэгтэйн амжилт хийгээд амьдралын он цагийн дурдатгалаар аялцгаая.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташегаар томилогдсон хошууч генерал П.В.Петрунин болон албан үүргээ гүйцэтгэж дуусаад нутаг буцаж буй хурандаа П.Г.Анисов нарыг 3 дугаар сарын 13-ны энэ өдөр ХЗЦК-д хүлээн авч уулзлаа.
ХҮН нам Монгол Улсын Засгийн Газарт шаардлага хүргүүлжээ.
Нөгөө талаас Хубилай нь зөвхөн Хятадын хаан байсан төдий биш. 1206 онд байгуулагдсан Их Монгол улс жинхэнэ утгаараа Хубилайг үхснээр дуусгавар болсон юм. Хубилайгаас хойш л дэлхийг эзэгнэж байсан Чингисийн удмынхан таран бутарч биенээсээ үл хамаарсан, тэр байтугай дайсагнасан тус тусын төрүүд болон хуваагдсан. Хубилай бол Их Монгол улсын сүүлчийн хаан. Юань бол тэр том гүрний Хубилайн өөртөө өмчилж авсан нэг л хэсэг нь байлаа. Алтан Орд, Ил Хаад, Чагадайн улс зэрэг нь бүгд Хубилайг хүлээн зөвшөөрдөг, татвар өргөл барьцаа өгөх буюу хураалгадаг байв. Хубилай үнэн хэрэгтээ Номхон далайгаас Адриатын тэнгис хүртлэх уудам дэлхийг захирч байсан хамгийн дээд эзэн нь байлаа. Үүнээс болоод Хятад улсын хил хязгаар Адриатын тэнгис хүртэл үргэлжилж байсан гэж хэн ч хэлдэггүй, тэгэж боддог ч үгүй. Өвлөх, залгамжлах логикийн нөгөө тал энэ байна
Барууны орнуудын төр засгаас Орос улс химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн өдөөн хатгасан мэдэгдлийг удаа дараа хийсээр байна. Гэтэл ийнхүү өдөөн хатгалгыг тэд өөрсдөө бэлтгэж байгааг маш олон баримтаар гэрчилж болох байна. Дайн байлдааны нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг үйл явдлыг үр дүнтэй мөрдөн мөшгөж чадахгүй тул бүх бурууг Орос улсад тохож болно гэж тэд таамаглаж байна.
Манайхныг ийнхүү “Мартын 8”-нд анхаарч байх зуурт нэг явдал боллоо. X Богд Монголоос тодорсон талаарх мэдээллийг эх сурвалжууд түгээлээ. Дөрөв хоногийн өмнө Энэтхэгт болсон явдлын зураг хөрөг, түүнийг дагасан мэдээ, нийтлэлүүд хөвөрч байна. Тодруулбал, XIV Далай лам Энэтхэгийн Дарамсала хотыг Зүглэг Хан дуганд болсон авшиг хүртээх ёслолын үеэр энэ тухай зарлажээ. Гэхдээ энэ “...X Богд тодорлоо” гэдэг нь та бидний байсгээд л сонсдог хутагт, хувилгаадын хойд дүр тодорсонтой холбоотой бусад мэдээллүүдтэй агаар нэг юм.
Хэн нэгний тухай хүүрнэх, ярилцах явцдаа сэтгэлзүйн онцлог, ажлын амжилтаар нь бахархах, зарим үед баяр, гунигийн нулимс унагах гээд зочин, зочны онцлог байдаг. Энэ удаагийн албандаа 23 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа, 2022 онд “Онцгой гавьяа” байгуулсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нэг болох ахлах ахлагч Р.Энхтүвшин. Тэрбээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салааны захирагчийн туслахаар ажиллаж байна.
Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, ТВ-ийн “Россия 1” хөтөлбөр, “Московский комсомолец” сонин, Америкийн стратегийн ба олон улс судлалын төвийн мэдээлэл, оросын суртал нэвтрүүлэгч Карен Шахназаров, Михаил Ходарёнок, оросын хувийн цэргийн компанийн командлагч Евгений Пригожин, украины цэргийн эксперт Валерия Рябых нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөх хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Нэгдүгээр хүн” буландаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанааг урилаа.
“Entravision” компанийн Ази дахь салбар “Meta” компанийн Authorized Sales Partner буюу зар сурталчилгааны албан ёсны борлуулалтын түншээр Монгол Улсад ажиллахаар болжээ. Бидний сайн мэдэх Facebook, Instagram, WhatsApp зэрэг апп нь Meta компанид харьяалагддаг.
Энэхүү тэмцээнд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн бөгөөд эцсийн шатанд шалгарсан 8 компани өөрсдийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдены хамт жил бүр зохион байгуулдаг Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслол Улаанбаатарын цагаар энэ сарын 9-ний үүрийн 3 цагт Цагаан ордонд боллоо.
Бүгд Найрамдах Узбекистан Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 3 дугаар сарын 8-ны өдөр Узбекистаны Гадаад хэргийн сайд Б.Саидовтай албан ёсны хэлэлцээ хийв.
Дүрэмт хувцсаа тэвхийтэл өмсөж, өөртөө итгэлтэй алхах эмэгтэй бол манай нийтлэлийн баатар цагдаагийн дэслэгч Ж.Пүрэвдаваа байлаа. Тэрбээр Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Монголын цагдаагийн байгууллагын нэгэн чимэг нь болж ажил үүргээ гүйцэтгэж яваа эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн түүнийг энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо.
1956 оны 10-р сарыг Зөвлөлтийн хяналтыг эсэргүүцсэн Унгарын бослогын эхлэл байсныг дэлхий дахин санаж байгаа. Үүний зэрэгцээ Польшид ЗХУ болон "ардын ардчилсан улс орнуудын" харилцааны тогтолцоог өөрчилсөн чухал үйл явдлууд болж байв. Эдгээр үйл явдлууд ЗХУ болон "ардын" Польшийг цэргийн мөргөлдөөний ирмэгт авчирсан юм.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй