Эдүгээ Оросын ТВ-ээр яригдаж буй нэг ноцтой сэдэв байна. Амтай болгон л ирээдүйд өрнөх, эсвэл өрнөж эхэлсэн иргэний дайны тухай ам хална. Зуун жилийн өмнөх улаан, цагаан, ногоон, хөхөөрөө хувагдсан Оросын иргэний дайн шиг цуст дайн Оросыг нөмөрнө хэмээн ярьж байгаа Павел Губарев 7 хоногийн ориг ярилцлага өгөгчөөр тодров.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцсан. Айлчлалын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Фэйсбүүк, Твиттер, Инстаграм дахь албан ёсны хуудсаар хоёр минутын урттай бичлэг цацагдсан юм. Твиттерт тус бичлэгийн монгол тайлбартай хувилбарыг одоогоор 108 мянган хүн үзсэн бол франц тайлбартай хувилбарыг 240 мянган хүн үзжээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бага зардлаар богино хугацаанд шийдвэрлэх боломжийн талаар өөрийн хувилбараа 1980-аад оноос хойш Улаанбаатар хотод автобусны жолооч ажлыг хийсэн иргэн Д.Дорждагва танилцууллаа.
Хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарын Социологи сэтгэл зүйн бэлтгэлийн ахлах офицер, хошууч Э.Ганбаяр, амьсгал нь түр саатаж ухаангүй болсон хүүд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь аварсан тухай мэдээлэл сүүлийн хэд хоног сошиал орчинд түгсэн юм. Цэргийн алба хаагчийн үүргээ нэр төртэй биелүүлсэн түүний сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Манай Монгол хүн ам цөөтэй болохоор “...Аль аймаг, сумын хэний хүүхэд, хэн гэдэг хүн, хаана, ямар ажил эрхэлж байна вэ” гэдгийг бүгдээрээ мэднэ. Тэр ч байтугай “..Юу хийгээд хаагуур яваад байна вэ” гэдгийг ч гаргахгүй сайн мэддэг. Түүнийгээ ам дамжуулаад л ярина. Тэгэхдээ “...Монгол жижигхэн шүү дээ” гэцгээнэ. Аймаар тайлбар шүү энэ. Нэг ёсондоо, “...Нууц юм гэж байхгүй шүү” л гээд байгаа хэрэг. Үүнийг шүүхийн, шүүгч нарын тухай ярих гэж жишээлсэн юм.
Боловсролын Зээлийн Сангийн мэдээлэл буюу 1997 оноос хойшхи зээл авч, гадаадад суралцсан бүх хүний мэдээлэл ил болоод буй. Үүнтэй холбоотойгоор эрх мэдэлтнүүд, Монголын томоохон бизнесмэнүүд, урлаг, соёлын алдартнуудын гэр бүл, ах дүү, үр хүүхдүүд л уг зээлийг авч байсан нь ил болж эхлээд байна.
Обуна буюу Б.Болор-Эрдэнэ гэх бүсгүй гэнэт тодорч, УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар ажилласан билээ.
Ер нь бол өнгөрсөн 2022 он гармагц Хөгжлийн банкны өндөр дүнтэй чанаргүй зээлийн асуудал хөндөгдсөн. Анх энэ асуудлыг нийтэд ил болгож дэлгэсэн нь Засгийн газар байдаг.
Эгэл хүмүүн чигээрээ л зөвхөн хөдөлмөрлөсөөр он цагийг элээж 70 илүү хаврыг үзжээ. Хүний орчлонд сүлдтэй, сүнстэй явна гэдэг чандын ивээл гэдэг. Тэгэхээр чухам ямар хүний тухай хэл яриа болох гээд байна вэ гэвэл удамтай, ур ухааны хишигтэй, эцэг өвгөдийнхөө хийж амжаагүйг гүйцээж тэднийхээ шийрийг хатааж яваа цөлх эр Лхүндэвийн Чойдорж гэгч билээ.
Төрийн тэргүүн нар бүс нутаг, олон улсын харилцааны өргөн асуудлаар санал солилцов. Олон улсын маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, чингэхдээ НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй, улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зэрэг зарчмыг баримтлах ёстойг дахин нотлов.
-Нэгэн баримтаас цухалзсан гурван эмгэнэл-.
Монголдоо анхдагч болох “Тэнгэрийн заадас” хөрөг номын зохиогч Ж.Буд-Эрдэнэтэй уулзаж бүтээлийнх нь тухай ярилцлаа.
Шашны талаар анхаарахгүй орхиж болохгүй юм. Энэ нь “social networking” үүсгэхэд их нөлөөтэй учраас тэр. Мөн нийгэм, соёл, эдийн засгийн хувьд шашин нь “өвөрмөц” бөгөөд хүчирхэг. Шашныг энэ талаас нь хөгжингүй орнууд бодлогын хувьд хардаг, харин хөгжиж байгаа болон буурай орнууд хуучин уламжлалаасаа салгаж чадалгүй, зууралдаж үлддэг байна.
Монголын эртний нийслэл Хархорумыг малтан судлаад ерөнхий төрхийг нь гаргаж ирэхэд цагтаа дэлхийн нийслэл гэгдэж байсан Төв Азийн цээжин дэх энэ хотын яг төвд нь сүндэрлэх баганан модны оройд загалмайн шашны нэгэн бэлгэ тэмдэг болсон далавчтай архангелийн бүрээ үлээж байгаа том баримал байрладаг байжээ. Парисын их мастер Вильгельм Гильмом Бушьегийн Мөнх хаанд зориулан урласан энэхүү мөнгөн модот оргилуур нь дээрээ дөрвөн могойтой ба тэдгээрийн тус болгоны амаар цорго гарч, доорх тоссон дөрвөн тогоонд дөрвөн амттан болох архи, дарс, айраг, бал гоожуулна. Рүбрүк энэ гайхамшигт бүтээлийг нүдээр үзсэн төдийгүй дархан Вильгельмтэй нь уулзаж учирч байв.
Театрын улаан хамбан хөшиг нээгдэхэд бид бодит амьдралаас түр хугацаанд холдож, тайзан дээр ирсэн тэр зуун, тэр нийгэм, тэр үед уусдаг билээ. Театр бол хамгийн ойр харилцаа, амьд мэдрэмж. Өнөөдөр Монголын театрын урлаг хувьсан өөрчлөгдөж, шинэ цагийн салхи ч сэвэлзэж эхэлсэн. Авьяас нь ундарсан чадварлаг жүжигчдийн залгамж халаа болсон залуучууд театрын шинэ эринийг бүтээлцэж байгаагийн нэг нь залуу жүжигчин Б.Шинэбаяр юм. УДЭТ-ын тайзан дээр түүний бүтээсэн дүрүүдээс тавыг нь онцолж байна.
Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйТовчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)
ДэлгэрэнгүйАрдчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйНууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй