Сурталчилгаа

Easy news

Хөөрхий дөө, муусайн эрчүүд...

Монголын эр хүйстнүүд хэзээ албан ёсны баяртай болох вэ?

6 өдрийн өмнө 12

“Үрээ хайрлах хайр”-ын дутмагшил

Буруу бусармаг гэдгээс хэтийдсэн зүй бусын, гажиг, цочир этгээд үзэгдлүүдэд тэрхэн үедээ цочих цочирдох боловч нийгмээрээ ганц хоёр өдөр шуугиад төд удалгүй мартдэг тэдгээр үзэгдлүүдийн эх үүсвэр нь монголчууд бид. Улс нийгмийн хамаг л муу муухай монголчууд биднээс төрж, бий болж, гарч байн

7 өдрийн өмнө 6

Ш.Наранчимэг: Сонгодог урлаг хэмээх өндөр оргилын бэлээс нь өгсөж л явна

Би Монголын сор бүтээлүүдийн нэг “Учиртай гурван толгой” дуурийн 25 дахь Нансалмаа болж, театрынхаа тайзан дээр гарч байлаа

7 өдрийн өмнө 4

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Дарга, бригадын генерал С.Ганбямба "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт Хүчний 102 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа! Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж буй дипломат ажилтнууд, цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид аа!

7 өдрийн өмнө 1

Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад Улаанбаатарын хөрөнгө оруулалтын бодлого, шийдлийг танилцуулав

Монгол, Хятадын хөрөнгө оруулагчдын Тогтвортой хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг гуравдугаар сарын 16-18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй.

8 өдрийн өмнө 3

Хогон дээр "боссон" хот Удаяба

Япон улсыг төсөөлөхдөө үйлдвэрлэгч орон, үйлдвэрлэгч улс ямар байдаг бол. Хэрэв надад тус улсад очих боломж гарвал үйлдвэрүүд, дэвшилтэд технологиудтай танилцах, пүрштэй орон сууц ямар байдгийг харах юм сан гэсэн нууцхан хүсэл байлаа. 2020 онд Япон улсыг зорих завшаан тохиосон ч цар тахлын улмаас хойшилсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Арлын улсыг зорьж түүх, соёлтой танилцахаар болов. Энэ бол Зүүн Азийн XXI зууны хүүхэд залуусын харилцааг өргөжүүлэх зорилгоор Япон улсын Засгийн газраас зарласан “Jenesys” (Japan East Gsia Network of Exchange for student ant Youths) хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь хоёр орны харилцаа, ойлголцол, сүүлийн үеийн хийгдэж буй ажлуудын талаар олон нийтийн сүлжээгээр мэдээлэх, Японы түүх, соёлыг таниулах зорилготой.

8 өдрийн өмнө 1

Д.Ганбат С.Эрдэнээс салж, УИХ дахь намын бүлгийнхэнтэйгээ нийлжээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдлаа.

9 өдрийн өмнө 16

Хөх сав устгах “дайн”-д Монголчууд “ялагдаж”, хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна

Хуванцар савыг хүнсний хэрэглээнд ашиглахыг яаралтай зогсоохгүй бол монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлж, аажимдаа бид бүгдээрээ хавдраар хорвоогоос хальж мэдэх юм.

9 өдрийн өмнө 16

Хаврын чуулганы нээлтдээ ирж буй УИХ-ын гишүүд, сайд нар

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт боллоо.

9 өдрийн өмнө 11

Украин: Орос шившгээ дэлгэснийг бүх дэлхий харж байна

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом, Freeдом сайтын “Антизомби” хөтөлбөр, Молдовын хууль тогтоогч Оазу Нантой, оросын цэргийн эмч, эзэнт гүрний суртал ухуулагч Юрий Евич, украины сэтгүүлч Денис Казанскийн сайт, Александр Преподобныйн “Бесподобный” хөтөлбөр, украины цэргийн зүтгэлтэн генерал Николай Маломуж, судлаач эрдэмтэн Евгения Гобова, политтехнологч Михаил Шейтельман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

9 өдрийн өмнө 33

Д.Уламбаяр: Түдгэлзэх санал нь тухайн улсын бие даасан байр суурийг харуулдаг

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9 өдрийн өмнө 0

Цахиурын хөндий дэх дампуурал, 2008 оныг санагдуулам айдас

Америкийн санхүүгийн тогтолцоонд аюул учраагүй хэмээн Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдсээр байгаа боловч дэлхийн олон орны банкуудын хувьцааны ханш даваа гарагт огцом уналаа.

10 өдрийн өмнө 11

“Ойрхи Дорнодын хүйтэн дайн” зогслоо

Хэзээ ч эвлэршгүй дайснууд мэт хоорондоо сөргөлдөж байсан Саудын Араб, Иран хоёр 2016 онд тасарсан дипломат харилцаагаа сэргээн тогтоож, 25 жилийн өмнө байгуулсан эдийн засгийн гэрээ хэлэлцээрүүдээ дахин хэрэгжүүлэхээр тохиролцсон нь дэлхийн улс төрд дуулиан тарилаа.

10 өдрийн өмнө 4

ОХУ-ын ЭСЯ: ЕБСургууль дээр дайныг сурталчилсан гэдэг нь худал мэдээлэл

ОХУ-ын Монгол Улс дахь Элчин Сайдын Яам няцаалт гаргажээ.

10 өдрийн өмнө 46

Молдав улсад өрнөж буй үйл явдал

Оросоос явуулж буй зөөлөн хүчний нөлөөний эсрэг барууны орнуудаас Молдавын засгийн газарт үзүүлж буй дэмжлэг, Молдавын засгийн газрын бодлого, шийдвэрийг харьцуулахад ойрын ирээдүйд нөхцөл байдал тогтворжих дүр зураг харагдахгүй байна.

10 өдрийн өмнө 8

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй