БНХАУ-ын талаас Монголын нүүрсний хоёр дахь боомт болох Шивээхүрэн боомтын нүүрс экспортыг энэ сарын 25-аас эргэн сэргээхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээлэв.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөрт зориулан үзэл санаа, үйл хэрэг нэгт журмын нөхдөөс нь жил бүр уламжлал болгон хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ.
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Би нэг эдийн засагчтай төсөрхөн ярилцлаа. Миний асуултад түүний өгсөн хариулт бүхэн нэгийг бодогдуулахуйц санагдсан юм.
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Г.Ганболдын хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын бүтээл “Аялгуу”-г эвэр бүрээ хөгжмөөр эгшиглүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд ихэд тархав.
1: 2022 оны дөрөвдүгээрсарын 18 –ны өдрийн байдлаар Шанхай далайн боомт дээр зогсохоор хүлээгдэж буй хөлөг онгоцнуудыг харуулж байна.
УБ-аас аймгийн төвүүд хүрсэн холбооны шугамаар дижитал дата дамжуулах боломжтой эсэхийг шалгасан үе 1978-1979.
Орос-Украины дайн эвдрэл сүйрэл, үхэл хагацлыг авчирч байгаа төдийгүй дэлхий даяар хүнсний хямралыг өдөөж, ядуурлыг улам гааруулж магадгүй боллоо.
"Аялал жуулчлал-Бизнес хэлцэл" 2022-ын үеэр “Ашихай”аялал жуулчлалын компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал С.Баяржаргалыг "Бизнес, хөгжил" буландаа урьж ярилцлаа.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр боллоо.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой товч ярилцлаа.
Якутын Чаянда хэмээх газарт 1983 онд асар том хийн орд олж нээжээ. 1997 онд Орос, Хятад хоёр мөн Эрхүү орчмын Ковыкта хэмээх хийн ордыг хамтарч ашиглах ойлголцолд гарын үсэг зурсан байна.
Хүний амьдрал баяр, гуниг, зол жаргалын туйл гэлтэй. Он жилээр нь яривал энэ хорвоог онож мэндлээд нэгэн жарныг туулахдаа адал явдал, алдаа онооны дэнсэн дээгүүр дэнжигнэж явсан өдрүүд ч байх.
Iphone 13 Pro max утсаа 3 сар ч барьж амжилгүй 1-р сарын 1-нд Скай Резорт-д хүүхдүүдээ салхилуулж яваад кармаанаасаа хулгайчид алдав. Тэр өдөр нэг цаг дор 6 хүн утсаа алдсан байлаа. Ихэнх нь 2 сая-аас дээш үнийн дүнтэй утас…. Скай резорт-ын хамгаалалтын албаныхан иж бүрэн камержсан учир санаа зоволтгүй, олдоно, бид цагдаа дуудсан учир Та заавал цагдаад мэдүүлэг өгөөрэй гэв. Энэ хооронд өөрөө хамгаалагчийн камер хальт шүүж үзлээ, нийтийн хоолны газар утсаа кармалаад цанын талбай руу гарангуутаа бээлийгээ өмсөх гээд курткны халаасыг уудлахад утас байхгүй болсон байв. 5-хан минутын хооронд хаалгаар гарах замд болсон үйлдэл, 16 цаг 45-50 минутын хооронд болсон гэдгийг сүүлд хамгаалагчтай сууж тогтоосон.
Дорноговь аймгийн Мандах суманд нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүлэхээр очсон компанийхан ба зарим малчдын хооронд үл ойлголцол үүссэн учир шалтгаан тайлагдаж эхлээд буй билээ.
Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ. Тухайлбал, оросын талын этгээдүүдийг зогсоо зайгүй илчилж барахгүй байна. Хамгийн том нь Халтмаагийн Баттулга гэгч Путины даалгавраар төмөр замыг хэрхэн гацааж улсаа хорлосныг нэр бүхий фэйсбүүкч, твиттерчид арваад жилийн турш хэлж өгөөд байхад аль нэг талд гаргах болоогүй юу, ТЕГ-аа? Түүнийг 2004 оноос монгол төрийн өндөр албанд суулгаж, УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэн залж хорт санаануудаа гүйцэлдүүлэх боломж олгосон АН-ынхан өөрсдөө буруугаа хүлээж нотлоод байгаа. 2022 оны 2-р сарын 24-нээс хойш Орост худалдагдсан, гар хөл нь болсон учраас Украиныг дэмжээгүй гэх дайнч урвагчдыг нэр ус, зураг хөрөгтэй нь дуудан цоллоод зогсохгүй тэдэнд Шенгений, америкийн виз олгож болохгүйг тэдгээр ЭСЯ-дад бололтой анхааруулж, үүгээрээ виз олгож болох жагсаалтанд өөрсдийгөө давхар бүртгүүлээд ч байх шиг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг. Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйГэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСонгуулийн тогтолцооны тухайд өнөөдрийг хүртэл за энэ нь л төгс хувилбар гэсэн шийдлийг аль ч улс орон гаргаагүй байгаа юм билээ. Тухайн цаг үе, нийгэм, эдийн засаг, хүн ам, газар нутгийн байдлаа харгалзан тогтолцооны өөрчлөлт хийгээд явдаг практик бий. Манай улс ч гэсэн том, жижиг.холимог тогтолцооны аль алинаар нь парламентын сонгууль хийсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах нь оновчтой байж мэднэ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСүүлийн үед монгол дээл өмссөн зарим нь бүр монгол бөхийн малгайтай хүмүүс хятад хэлээр ярьж монгол ахуйг харуулсан соёлын контент олон нийтийн цахим сүлжээгээр их гарч байна. Үүнд бид анхаарах хэрэгтэй. Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос хэд хэдэн ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дурдвал, Энэ жилийн улсын наадамдаа монгол туургатан болох Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх, (news.mn сайт)
Дэлгэрэнгүй